Украины хямралыг хэлэлцэж байна
2014-05-15

Украины Ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүд, Европын холбооны удирдлагууд удаан үргэлжилж буй улс төрийн хямрал, мөргөлдөөнийг эцэслэхээр хуралдаж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Тус хэлэлцээрийг Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллага, Германы дипломатч Вольфганг Ишингер санаачилж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэмжсэнээр анх удаагаа Орос, Украин, Европын холбооны удирдлагууд уулзаж буй.

“Ukraine agency”-ийн мэдээлснээр дугуй ширээний уулзалтад Украины зүүн хязгаарт үймээн дэгдээж, Бүгд найрамдах улсыг тунхаглаад буй Оросын талыг баримтлагчид оролцохоос татгалзсан гэв.

Украины Ерөнхийлөгч Александр Турчинков “Оросын  талыг баримтлагчид хуралдаанд оролцохоос татгалзсан нь ямар ч хүчгүй байгааг нь харуулж байна. Хэрвээ бүх нийтийн сонгуулийг хүчингүйд тооцвол хүч хэрэглэн зогсоох болно” хэмээв.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украинд үүсээд буй нөхцөл байдал аль хэдийнэ иргэний дайнд шилжсэн” гэжээ.

Украины зүүн хязгаарын Донецк, Луханск хотод Оросыг дэмжигчид өнгөрсөн амралтын өдрөөр бүх нийтийн санал асуулга явуулж, “Бүгд найрамдах улс” байгуулснаа мэдэгдсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин