Дугуйчдыг урьж байна
2014-05-15

“Унадаг дугуйн парад” энэ сарын 18 буюу ирэх ням гаригт болох гэж байна. Энэ парадыг Монголын залуучуудын холбоо, Атилла, Сannondale Mongolia, Залуу дугуйчин клуб, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн багийнхан хамтран зохион байгуулж байгаа аж.

а

Өнгөрсөн жилийн 10 дугаар сард  “Унадаг дугуйтай Улаанбаатар” парадыг зохион байгуулж байсан баг дахин хамтарчээ. Тэд Чингисийн талбайгаас Зүүн дөрвөн зам хүртэл 3 км, Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл  6 км, Баруун дөрвөн замаас Чингисийн талбай хүртэл 3 км буюу нийтдээ 12 км замыг  дугуйгаар туулж байсан билээ. Энэ жилийн парад өдрийн 11.00 цагт Чингисийн талбайгаас эхлэх юм байна.

а

В.Бат 

 
Shuud.mn
Сонин хачин
dugui:
zgr ooroo ochij boloh ymu duguitaigaa
2014-05-15
dugui:
mash sain dugui zarna shingen tormz km tsag hemjigchtei utas +94572968
2014-05-15