“Улаан пальто” энэ сарын 21-нд нээлтээ хийнэ
2014-05-16

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн кино энэ сарын 21-нд нээлтээ хийх гэж байна. Энэ кино үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Мартагдсан дууль” киноны охин шиг Номин хэмээх бяцхан охины  дотоод  ертөнцийг, хүнлэг сайхан сэтгэлийг, эгэл амьдралд тохиох нэгэн ер бусын түүхийг хөндсөн зохиол юм.

ый

Уг киноны зураглаачаар МУСТА С.Баттулга ажиллаж, хөгжмийг нь МУСТА гитарчин Өөжгий бичиж, залуу найруулагч Э.Чинзориг найруулсан энэ бүтээл монгол кино  санд нэгэн шинэ сэдэв, өвөрмөц  өнгө нэмэх  содон уран бүтээл болно хэмээн уран бүтээлчид үзэж байгаа аж.

ы

Киноны гол дүрүүдэд хамгийн эрэлттэй, үнэтэй эмэгтэй жүжигчнээр тодроод буй МУСТА О.Долгор,  “Байгаль beauty”-ийн захирал, жүжигчин О.Байгаль, хөтлөгч, жүжигчин Т.Өөдөө нарын чадварлаг, сайхан бүсгүйчүүд тоглох гэнэ. Тэд хүний урьд насны амьдрал, эх үрийн нандин холбоо, хүүхдийн гэгээн ертөнцийн тухай  сэдвийг хөндсөн “Улаан пальто” киног хэрхэн амьдруулахыг удахгүй харах нээ.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
худал бүү зохио:
пальто платье 2 ялгадаггүй аан
2014-05-26
zochin:
bolimoor yum dandaa neg tiimerhuu sedev olj biynes hiideg boljee solongosiig duuraisan , dolgor metiin humuus dandaa harsaar zalhmaar bur huuhdeeree biznes hiideg boljee amnii bileggui shunaluud
2014-05-26
hongoroo:
ene shuudertsetseg buyu togtohbayr gedeg chin mongol hel meddeggui um uu
2014-05-20
tyto:
odoo ene kino minogoo bolimoor yum...neg l ix jvjigchin duuchin studiin xvmvvsl bxiin gart barigdax yuch xiixgvi ulsiin xogjild yamarch nemergvi . xodooniixonl kino vzex yum doo
2014-05-16