Такси № 77
2014-05-16

Баасан гарагийн мэнд хүргье, манайхаан. Энэ удаад олны танил Гүрээ ахтай тааран таксиндаа суулгах аз таарлаа. Нөгөө Чапи шиг өөрөө ерөөсөө машин барьдаггүй юм байна. Өөрийнхөө машиныг дүүгээрээ бариулдаг. Ихэнхдээ такси барьчихдаг “хобби” тул ийн надтай халз таарлаа. Би ч таарангуутаа олзуурхан Нараа сэтгүүлчийг дуудаж уншигч олондоо сонирхолтой яриа хүргэчих санааатай бөөн л юм болж манай хүнийг жаал уяж өдрийн төлөвлөгөөг нь баахан үймүүлэв. 

1

Зурагтаар хардгаас жоохон өтөлсөн санагдлаа. Гэхдээ үг хэл хурц, өгүүлэмж сайхан, өөдрөг хэвээрээ байна лээ. Ингээд бид хоёрын дунд өрнөсөн энгүүн сайхан “буу халалт”-ыг хүргэж байна.

Манай хүн Төмөр замаас Монгол телевиз рүүгээ хүргүүлсэн юм.

1

Х -Халтуурандаа яваад зурагт үзэх завгүй байна. Та минь ойрд зурагтаар гарч байна уу. Юу хийж, ямар уран бүтээл хийж байна. Сонин дуулья даа.

Г/Ш.Гүрбазар/ -Өө яахав, Монголын Үндэсний телевиздээ “Та хариулахгүй ч байж болно” гэдэг нэвтрүүлгээ хийгээд л байж байна. Хажуугаар нь жаахан үзэг барьж байна. 2 боть хийлээ. Жүжгээрээ нэг, гайгүй гэсэн яруу найргаараа нэг. Өөр нэг сонин юм байгаа. Миний шилдэг 90 шүлгийг Английн Семон гэдэг хүн орчуулаад ном болгож байгаа. Тэр их сайхан санагдсан.

1

Х -Тэгээд Английн ард түмэн уншина гэсэн үг үү?

Г -Яахав англи хэлтэй хүн л миний шүлгийг уншина гэсэн үг шүү дээ. Надад ингэж санагдаад байгаа юм. Жишээ нь,

“Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж Зуузай харшуулсан гурван сумын морьд Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэнэ”  гээд миний “Дугуй хээтэй наадам” гээд шүлэг байгаа ш дээ. Тэр гэхэд англи хэл дээр яаж буух вэ. Орчуулчихсан байна лээ л дээ. Би өөрөө англи хэл сайн мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Ганц нэг үзсэн хүн сонин болсон байна гэсэн.

1

Х -Ард түмнийхээ л дундаас сонссон таксичин хүний л асуулт. Таны дууны шүлэг, Н.Балхжав хөгжмийн зохиолч та хоёрын дуу их үнэд хүрдэг,  хит болдог гэнэ. Та хоёрын бүтээлийг л олоод авчихвал маргааш нь од болдог гэж байна. Дууны үг хэр бичиж байна.

Г -Нэг сонин дээр онигоо биччихсэн байна лээ. Ш.Гүрбазар үг зохиогоод Н.Балхжав ая зохиогоод гурав дахь хүн клип гаргаад од болдог гээд. Од мод болдог нь ч юу байхав. Гэхдээ яах вэ бид хоёрын гараа 2000 оноос эхлээд дуу хийж эхэлсэн. Өмнө нь арваад жил хамт ажилласан мөртлөө бие биетэйгээ сайн уулзаж, ярилцдаггүй байсан юм уу. Эхний хэдэн дуу гайгүй болчихсон. “Би Монголтойгоо адилхан”, “Эжий минь байвал жаргалтай” ч юм уу. Тэрнээс л хамтарч эхэлсэн. Би хүртэл дотроо  баярлаж, Балхаатайгаа хэдэн сайхан дуу хийчихлээ гэж билэгшээж явдаг. Тэрнийг нь хүмүүс сайн дуу хурдан гаргадаг энэ тэр гэж ярьдаг байх. Тэрнээс бид хоёр дуу зохиогоод л нэг нь дуулаад л  од болно гэж юу байхав. Бас нэг хэмжүүр байгаа шүү дээ.

1

Х -Би бол итгэж байгаа. Нэг дууны шүлэг нь 2-3 сая хүрээд л байдаг бол гоё юмаа. Дороо мөнгөжих юм байна аа гээд л ярьдаг.

Г -Гэхдээ яг үнэндээ байна ш дээ, Хоовоон. Жинхэнэ шүлэг, жинхэнэ сайхан үнэн гэдэг таксинд яваа. Би ноднингоос л өөрийн гэсэн унаатай болсон. Өөрөө барьж чадахгүй ээ. Дүү барьдаг юм. Үлдсэн 20 жилд нь би таксинд сууж явсан хүн. Тийм учраас намайг хүндэт таксичин гэж нэрлээд, Сити такси бол хоймроо залаад үнэмлэх өгч, өргөмжлөл авчихаар шахуу хүн шүү дээ. Тэгэхээр зэрэг би тэнд юуг сонссон гэхээр тэр олон нэвтрүүлгийн санаа, тэр олон жүжгийн санаа, тэр олон дууны санааг явж явж таксины жолоочтой явж байгаад олсон юм шүү дээ. Янз бүрийн хүнтэй таарч байна уу гэхэд л их сонин юм ярьдаг. Энэ бол урлаг амьдралын эрээн мяраан энэ дотор байхаасаа илүү хүний сэтгэлийг таних агуу урлан бол зөвхөн энэ. Хүн яагаад таксинд үнэнч байдаг юм. Дэлхийн бүх хүн ганцхан таксиндаа үнэнч байдаг гэдэг. Дэлхийн хаана ч адилхан такси хамгийн дулаахан санагддаг. Таксинд суусан хүн үнэнээ ярьдаг. Огт танихгүй мөртлөө таксины жолооч хамгийн сайн таньдаг хүн шиг байдаг. Хөгшөөн энд нэг зогсчихгүй юу. Хөгшин нь найз хүүхнээ аваад нэг тийшээ явах гэсэн юм гээд л эхэлдэг гэж байгаа юм. Гудамжинд таарсан хүнийг тэгэхгүй шүү дээ. Шөнийн гурван цагт залгаад жолоочийнхоо дугаарыг өгөөч гээд. Дугаарыг нь аваад ахдаа ганц юм аваад ирээч гээд залгадаг хүн байна. Ганц юм авчруулж байгаа нь хууль бус байж болох ч хүний сэтгэлд их ойр байгаагийн шинж шүү дээ. Такси их сонин хүний үнэн илрэх байх шүү, энэ дотор.

1

Х -Би ингэж хүмүүсийн энгийн үгийг сонсоод жил гаруй болж байна. Юмыг байгаагаар нь буулгаад хувийн нууцад халдахгүй нэр усыг нь асуухгүй. Гэхдээ зураглал нь их сонин санагддаг.

Г -Хүнд шууд итгэж болдог хэвлэгдээгүй хууль. Дэлхийн улс орнуудаар явж үзсэн. Их олон улсаар явсан гэхгүй ч Америкт, Энэтхэгт, Японд таксинд суулаа, шууд итгэдэг. Шууд л яриад эхэлдэг. Бүх л хэлж ярих үгээ нийлүүлж байгаад ярьдаг. Жишээ нь, би Энэтхэгт архи зардаг газар байна уу гээд асуухад л нөгөөх ойлгоод л Дели хотын зах руу давхиж байх жишээтэй кккк. Архи дарс гэдэг утгаар нь ойлгох хэрэггүй зүгээр л итгэхэд л ойр байдаг. Тэр ямар учир байна. Хүн төрөлхтөний таксинд итгэх итгэл үнэмшлээс үүдэлтэй байх. Энэ их нарийн асуудал байгаа биз.

1

Х -Манайхан бас цагаахан санагддаг, гадаадад бас адилхан юм байна л даа. Таксинд орж ирээд л шууд яриад эхэлдэг. Нарийн ширийн юмаа ч бас ярьдаг. Нийтлэг таксины жолооч нарт итгэх итгэл байдаг юм байна л даа.

Г -Миний нэг найз АНУ-ын Вашингтон хотод очоод шөнө таксидсан гэнэ. Жаахан наргимаар санагдаад жолоочид хэлтэл шөнө болсон тул боломжгүй гэсэн байна. Гэтэл өглөө нар мандахтай зэрэгцэн таныг нэг хүн дор хүлээж байна гэж. Тэгтэл нөгөө таксины жолооч нь зогсож байна гэнэ. Та өчигдөр нэг санал тавиад байсан одоо явах уу гээд зогсож байсан талаар ярьж байсан. Яагаад гэдгийн нууцыг нь оллоо. Бүх л хүнтэй харилцдаг хүнд хүн хайртай байдаг юм байна. Таксины жолооч түмэн хүнтэй уулздаг. Мэдэж байгаа гээд эмэгтэй хүн машинд ороод л уйлж байна гэж байна ш дээ. Яасан гэсэн нөхөр ингээд байна би яах юм. Амьдралд ийм юм байдаг юм гээд шөнийн дэлгүүрийн гадаа зогсоод хамт ундаа уугаад зогсож байна гэж байгаа. Ер нь хүн гэдэг бие биедээ их ойрхон байх ёстой. Ялангуяа монголчууд хоёрхон саяулаа. Бие биедээ жаахан ойрхон байх, тулаад сонсчихдог байх хэрэгтэй. Ер нь сонсох газар бол такси л даа. Тэр утгаараа дотно байдаг байж магадгүй.

1

Х -Дотно гэдгээс гадна миний таксинд суусан хүмүүс ихэнхдээ улс төрийн нарийн юм яриад байхгүй. Би ч мэдэхгүй ш дээ. Гэхдээ ер нь сүүлийн үед сууж байгаа хүмүүс хэцүү байна гэж ярьдаг боллоо. Ганцаардсан дүр төрхтэй харагддаг. Мэдээж аз жаргалтай хүмүүс байдаг л даа.

Г -Яг үнэндээ хүмүүсийн хямрал, жаахан эмзэглэл, ганцаардал бухимдал нийгэмд байна. Сонин юм л даа. Бид нар эргэж хармаар л байгаа юм. Чи түрүүн улс төрийн асуудал ярьсан. Бид хоёрын үгийг сонсоод улс нийгэм бодлогоо өөрчилнө ч гэж юу байхав. Би нэг л юмыг сайн мэдэж байна, Хоовоон. Ардчилсан хувьсгал гараад нийгэм өөрчлөгдөхөд дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм байхгүй байсан үе бий. Хаашаа ч явж байгаа нь мэдэгдэхгүй байсан үе бий. Гэхдээ тэр үед Монголын бүх хүн хийморьтой байсан юм. Нүд нь гялалзаад л. Эрээн мэрээн яваад л. Аймаар аз жаргалтай байсан чинь гэнэтхэн одоо л бүх хүн ийм сонин болчихсон. Тэр чинь юу вэ гэвэл нийгмийн сэтгэлгээ төлөвшиж чадсан уу. Зорьсон нийгэмдээ хүрсэн үү гэдэг олон асуулттай. Итгэл үнэмшилдээ ч юм уу. Монгол улс итгэл үнэмшилтэй ч юм уу тэр лүүгээ итгэж хүрч чадаж байна уу гэдгийгээ улстөрчид эргэж харах хэрэгтэй.

1

Х -Тэр үед бар мар улс гээд л би чинь ярьж байлаа. Бар болчихвол коммунизмаас гоё юм байна. Бүгдээрээ баяжих юм байна гэж бодоод л. Тэгсэн одоо нөгөө бар улс маань ирвэс ч болсон уу. За тэр ч яахав.  Сонин юмаа. Машин ерөөсөө бариагүй. Нэг удаа  жолооны ард сууж үзээгүй юу?

Г -Үгүй.

Х -Би бас боддог юм. Машин барьж үзээгүй гэж гайхаад л. Нэг бодлын тэр хүмүүс чинь их амар улсууд юм байна

Г- Би бол ингэж боддог юм. Машины тухай шууд нэвтрүүлгийн үеэр надаас хүмүүс асууж би хэлж л байсан юм. Би өөрөө барьдаггүй болохоороо тэгдэг юм уу. Жолоо барих бол эрдэм гэж боддог. Бүүр тэгээд бодоод сурчихсан. Хүний хийчихсэн энэ бүтээлийн учрыг олно гэдэг. Ээ мэдэхгүй дээ гээд бодчихсон хүн чинь болдоггүй бололтой. Хүн бариад яваад байхад болоод байна гээд бодчихсон бол нэг өөр. Огт барьдаггүй хүн би яагаад чаддаггүй юм. Соёлт хүний хийдэг ажлын нэг гэж боддог бололтой.

1

Х -Яахав жолооч бол нэг хэрэглээ гэж хэлдэг болсон л доо.

Г -Би гэхэд улсын таксинд хүндэтгэлтэй хандана. Тэр рүүгээ гар өргөнө. Нэг орой тараад ажлын гадаа гараа өргөлөө. Нэг жаахан залуу байна. Сайн уу миний дүү ГХЯ явья гэвэл “ахаа гадаад явдлын яам хаана байдаг юм” гэж асуух юм. Тийм хүнтэй бол асуудал хүнд л дээ. Тийм хүнтэй юу ярихав. Тийм байдалтай хүн хүргэнэ гэдэг ккк, такси барина гэдэг эрсдэлтэй юм шиг байгаа юм.

1

Х -Дэмий юм асуугаад явна гэх вий. Би чинь боловсрол муутай хүн гоё гоё асуулт тавьж чадахгүй. Ер нь таарсан дээрээ асуухад морио яагаад ярихгүй, хүмүүсийн самсаа шархируулахгүй байна вэ?

Г -Би сүүлийн 15 жил морь тайлбарлаагүй, төсөөрчихгүй юу. Тэрний чинь гол нууц хөтлүүлэхгүй гэсэн юм байхгүй. Зүгээр л өөр редакцийн ажил болчихсон юм. Намайг хөтөлж байхад МҮОНТ-ийн Залуучууд спортын редакцийн ажил байсан. Одоо нийгэм эдийн засгийн редакци болоод спортын редакци нь тустаа гараад 10-аад жил болж байна. Хүний ажлыг булааж хийж болохгүй шүү дээ. Тэрэнтэй адил. Одоо харьцангуй төсөөрсөн.

1

Х -Баян ходоодтойгоо ноцолдож байна уу?

Г -Баян ходоод гэж ганц ноцолддог байсан хоббиг маань Морины комисс алаад хаячихсан юм. Яасан гэхээр 412 дааганаас 120-ыг нь барихад 121-д үлдсэн нь баян ходоод болоод байгаа юм. Хамгийн сүүлийнх нь биш. Тэгэхээр л шал утгагүй болчихож байгаа юм. Уг нь хамгийн сүүлийнхийг нь барих гол утга нь байдаг байхгүй юу. Тэгэхгүй дундаас нь барина гэж үзээд тэрний төгсгөлийг баян ходоод гэхээр чинь утгагүй шүү дээ. Та нар монголын уламжлалаа гээлээ гэхээр буцаад уралдчихдаг юм гэдэг. Буцаад уралддаг байлаа гээд тийм тэнэг амьтан гэж юу байхав.

1

Х -Өө хөөрхий, миний бага нас, миний аав ээжийн нэгэн үеийн наадмын дүр зураг таны үгээр самсаа шархирахгүй байхын аргагүй л үргэлжилдэг байлаа шүү дээ. Тэгээд заримдаа дутуу ч болж байгаа юм шиг санагддаг үе байлаа. Миний аав Гүрээ гарч ирэхгүй бол наадам дутуу санагдаад байх юм гэж хэлдэг байсан шүү.

Г -Тэгж боддог хүн байсан. Энэ нь сайхан л даа.

Х -Машины хийморь сэргээгээд зүгээр санаж байгаагаасаа хальтхан хэлээч та.

1

...Бид хоёр Грандын урд ирж явтал нэг бүсгүй гар өргөлөө. Би ч зогсоод авчихлаа.

1

З/зорчигч/ -Хороолол, Москва их дэлгүүрийн харалдаа зогсоод өгчих

Х -Дүү яаруу явна уу?

З -Өө гайгүй.

Х -Тэгвэл тойруу замаар явна аа. Мөнгө хэрэг болоод л явна. Гүрээ ах та манай зорчигчтой танилцаач.

Г -Сайн байна уу, миний дүү сайхан хаваржиж байна уу?

З -Сайхан та сайхан хаваржиж байна байна уу.  Таньсангүй ш дээ. Таны ажил сайн уу?

Г -Өө дажгүй, сайхан.

1

Х -Бид хоёр харин яриад явж байсан. Чи таараад чамайг хүргээд өгье дөө. Өнөөдөр Гүрээ ах миний таксинд сууж яваа юм. Нэг сэтгүүлийн ярилцлагад орох гээд хамт явж байгаа юм. Мөнгийг нь ах төлнө. Чи бид хоёр сайхан байна. Чи км-ийн мөнгөө даалгаад, би орлогоо олоод. За тэр ч яах вэ. юу хийдэг вэ?

З -Хувиараа.

Х -Хэр байна дажгүй юу. Одоо цагийн хүмүүс урвагар болчихож гээд ярьж байлаа. Чиний бодлоор гадуур амьдрал ямархуу байх шиг байна даа?

З -Янз бүрийн л байна даа.

1

Х -Гүрээ ах, та сэтгүүлч хүн байна даа. Зорчигчоос гайгүй сайн юм асуу л даа.

Г -Нэрээ хэлж болох уу. Миний дүүгийн алдар хэн билээ?

З -Батжаргал

Г -Эрэгтэй хүний нэртэй юм байна тээ ккк?

Х -Айлын ганц хүүхэд юм биш биз?

Г -Эхээсээ олуулаа юу?

З - Дээрээ нэг ахтай.

1

Г -Аан за. Хоёулаа юм байна тээ. Ах тусдаа гарсан уу. Авгай хүүхэдтэй юу?

З -Ах тусдаа гарсан эхнэр хүүхэдтэй.

Х -Миний дүү хадамд гарах гэж байна уу?

З -Би чинь хоёр хүүхэдтэй ккк.

Г -Анзаарсангүй ш дээ. Жоохон хүүхэд харагдсан.

Х -Хальт харахад жоохон хүүхэд харагдсан, сайхан өнөр юм байна. Нөхөр чинь юу хийдэг юм бэ?

З -Бид 2 хоёулаа цуг хувиараа юм хийж байгаа.

1

Х -Хоёулаа бизнес эрхлээд болж байна шүү дээ. Нөхөр яг юу хийж байна?

З -Бид 2 гэрэл зургийн студид дуучидтай хамтарч ажилладаг.

Х -Зургийн студи дажгүй байх шүү.

З -Дажгүй ээ.

1

Г -Орлого хэр байна. Хонхны баяраар гайгүй юу?

З -Хонхны баяраар явдаггүй юм оо. Хэдэн дуучдынхаа цомогны эх бэлтгээд л.

Г -Өндөр зэрэглэлийн бизнес хийдэг юм байна.

Х- Цомгийнхоо гоё нүүрийг хийлгэж болох юм байна шүү, Гүрээ ахаа та.

Г -Тэгвэл Батжаргал дээрээ очиж облушкиныхаа зургийг авахуулнаа.

Х -Гэр бүлийн цомог их гоё санагддаг.

З -Тэгэлгүй яахав хүмүүс аль байдаг гоёороо л зургаа авахуулж, гэр бүлийн дурсгал үлдээж байгаа ажил нь өөрөө гоё л доо.

Х -Тиймээ их гоё ажил санагдсан сайхан энергитэй. Би энэ зургийг тэнд авахуулсан гээд гэр бүлээрээ насан туршдаа ярих юм үлдээнэ гэдэг эерэг энергитэй ажил.

1

Биднийг ийн ярилцаж явтал гэнэт мний утас дуугарав.

Х -Утас дуугарахаар авчихаад байх юм. Өмнө нь хүмүүс тоодоггүй байлаа. Одоо утсаа авчихаар хүмүүс муухай харах юм. Хагас ухаалаг утастай болчихсон чинь гар их оролцох юм. Тэгэхээр хүмүүс уурлана. Аргагүй ш дээ, нэг нөхөр жолоогоо тавьчих гээд л утастайгаа ноцолдохоор. Бусад жолооч нартаа хэлэхэд энийг ингээд нэг чихэвчтэй, урдаа тавьчихдаг болгомоор юм байна билээ шүү.

1

Г -Та хоёр наад бизнесээрээ хэдэн жил ажиллаж байна.

З - 5-6 жил болж байна.

Х -Өө за. Цэгцэрчихсэн юм байна. Туршлага хуримтлуулсан юм байна. Тэгэхээр их дээд сургуульд байхдаа энэ мэргэжил тал руу л их ойртсон байж дээ, тийм үү?

З -Тийм, манай нөхөр өөрөө зургийн багш мэргэжилтэй. Гараараа биш компьютерээр хийчихдэг болохоор.

1

Х -Та 2 яаж танилцсан юм, сонирхуулж болох уу?

З -Бид хоёр чинь танилцаад 7-8 жил болж байна. Хоёр охинтой.

Г -Охидууд гоё шүү. Би охидтой. Танай нөхөрт бүр их ашигтай. Охидууд аавдаа амь шүү дээ.

З -Нэг нэгээрээ л хуваагдчихаад байдаг юм ш дээ.

1

Г -Та нар эв нэгдэлтэй байна. Гэхдээ л охидууд ер нь аав талдаа хэлбийгээд явчихдаг юм.

Х -Үнэн үнэн. Аавдаа л илүү байгаа. Миний охин ч адилхан.

Г -Залуу улс байна. Гурван сая дахь иргэнд зүтгэхгүй юм уу. Гэхдээ ч одоо оройтлоо доо тиймээ.

Х -Тэр нээрээ юу болсон юм?

Г -Энэ оны сүүлээр Монгол Улсын гурван сая дахь иргэн төрнө гээд магадлал гаргачихаад байгаа шүү дээ.

Х -Тийм үү. Миний дүү чинь одоо жирэмсэн юм биш биз дээ.

З -Үгүй ээ ккк. За ингэсгээд Моносын эмийн сангийн харалдаа зогсчих.

Х -Хорооллыг чинь Монголын Хонгконгийн гудамж гэж нэрлээд байгаа ш дээ. Шөнийн амьдрал, баар, дэлгүүр нь. Одоо ч тоохгүй болсон байлгүй дээ.

Г -За миний дүү, амжилт хүсье.

1

Ингээд л хүмүүстэй ярьж хөөрөөд л, чиний ажил нээрээ сайхан юм аа. Такси бол холын зорилго, ойрын үнэний хөтөч гэдэг үг бууж байна надад. Такси ойрын үнэний хөтөч ч юм уу даа.

1

Х -Алаг үнэн гэдэг үг сайхан санагдсан шүү.

Г -Хоовонгийн такси хорвоогийн алаг үнэн. Тэр үнэн. Хорвоо гэхээр дэлхий ертөнц, гариг эрхэс ярих хэрэггүй. Чи бид хоёрын энэ ажил хорвоо. Ингээд нэг хүн сууж, бууж байгаа нь хорвоо.

1

Х -Баярлалаа. Сэтгэл сэргэтэл хэллээ. Би нэг өвөөг ачаа эмнэлгээс аваад тэтгэврийнхээ сүүлийн зургаан мянган төгрөгөөрөө такси хөлслөхөөр гар өргөсөнтэй нь надтай таарч хүргэсэн. Би гэрт ороод гарын буузаар дайлуулаад, сүүтэй цай уугаад. Хүний сэтгэлийг би мэдрээд байдаг болчихсон байна. Жишээ нь, миний дүү чи манай хаусанд ороод салат идчихээд яваарай гэвэл надад хачин урилга санагдаад айгаад бараг орохгүй ээ. Гэтэл миний дүү хашаанд ороод шавар байшинд минь сууж байгаад ачийн маань хишгийн буузнаас идчих гэж байгаа нь надад их сайхан эгэл санагдсан.

Г -Яг энийг би хэлж байна. Ойрын юм өөрөө эгэл санагддаг. Хүн яагаад таксинд суунгуутаа үнэнээ хэлдэг юм. Нэг залуу үйлчлүүлээд буухдаа энэ миний ресторан буугаад хоол идчихээд яв гэвэл хүн буухгүй. Их сонин сэтгэлгээ. Тэгсэн мөртлөө энэ манай хаалга, буугаад хоол цай уучихаад яв гэвэл хүн буучихдаг. Энд ямар учир байна вэ гэхээр хүн эгэл юмандаа ойрхон байдаг гэсэн үг. Тэгэхээр такси чинь их ойрхон байдаг. Амьдрал баян юм. Би телевизийнхээ 300 гаруй хүний тал илүүг нь сайн танина. Тэгээд тэдэнтэй зовлонгоо хуваалцаад уйлах уу, сонин шүү дээ. 1999 онд би ээжийгээ алдчихаад тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хаалгах гээд очтол яг одоо хэвтэрт байгаа юм уу, та одоо авах гэж байгаа юм уу гээд асуухаар нь гомдоод бодохоор нулимс гараад таксинд ороод уйлж байсан удаатай. Би ээжийнхээ мөнгийг авах уу. Тэр үед жолооч гайхчихсан. Гүрээ ахаа тайвшир гээд хэлж байсан тэгэхэд би хэцүү санагдаад жолоочийн хажууд зөндөө уйлж билээ. Хүн ямар муухай юм бэ гэж бодож явсан юм даа.

1

...Нээрээ түрүүн би зорчигч таараад чиний асуултад хариулаагүй, одоо нэг хэлчихье.

“Эрхэм хүндэт үзэгчидээ зуун тоост буудал нь далавч урга,  Долоон хошуу наадамчдын эрээн асар цэгцэрч, Дэнж битгий хэл дэлхий багтсан монгол наадам ийнхүү эхэллээ. Тургихад нь агийн үнэр туурайнаас нь газрын үнэр, Тохомноос нь хөлсний үнэр, туг сүүлээс нь тэнгэр үнэртэж Монгол газрын наадам эхэллээ” ...энийг чинь яг хэлэх газар нь хэлэхээр их онгодтой. Одоо хэлэхээр худлаа харагдаж байгаа биз. Наадмын талбай дээр хэлэхэд тэнгэр л надаар хэлүүлж байгаа юм шиг болдог юм шүү дээ. Сая бол яг наадам шиг хэлж чадсангүй. Яг наадмын талбай дээр морьд тургиж, хүүхдийн гийнгоо цууриатсан газарт микрафоноо шүүрч аваад л хэлэхэд өөрийн эрхгүй урсаад гардаг юм...

Г -Гэхдээ л сайхаан. Айраг үнэртэх шиг болоо ккк.

1

Энэ үед эх нялхсын харалдаа буудлаас сувилагч хувцастай бүсгүй яарсан байдалтай гараа гозгонууллаа. Хүнд туслахаар яваа бид хоёр зогсоод авлаа.

1

З/зорчигч/ -Явах уу. Хойшоо МТ-ийн  тэнд оччихоод иргээд ирнэ.

Х -Явна явна суучих.

Г -Миний дүү энэ эх нялхаст ажилладаг юм уу?

З  -Үгүй ээ, Гурван галд.

Г -Яаруу ажил гараа юу?

Х -Хувцастайгаа явж байхаар чинь гайхлаа.

З -Гэрээсээ юм авчихаад эргээд ирэх юм.

Г -Танайх хүүхдийн эмнэлэг үү?

З -Өө бүгд л бий. Шүднээс бусад бүгд байгаа.

Х -Эмнэлэг ачаалал их байна уу?

З -Гайгүй ээ.

Г -Аль тасаг вэ?

З -Хүүхдийн.

Г -Энэ эмнэлгийн хүрээнд ярихад ер нь төрөлт ихсэж байна уу?

З -Мэдэхгүй ээ, би төрөх тасаг дээр байдаггүй.

Г -Төрөлт ихсээсэй. Монголчууд олуулаа болж, дөрвөн сая гарчихаасай гэж би боддог юм.

Х -Сувилагчийн цалин хэд вэ миний дүү?

З -Янз бүр л байдаг юм ш дээ.

Х -За яахав дээ, хэлчих л дээ...

1

Бид гурав хойшоо чиг өгсөөр нэг хашааны гадаа ирж хүүхэн юмаа авч ирэхээр буулаа. Нэг их удсангүй нэг дүүгийнхээ хамт хэдэн жижиг хайрцагтай зүйлс ачлаа. Эргээд эмнэлэг дээрээ очно оо гэлээ. Би ч яриа дэлгэх санаатай “Миний дүү Гүрээ ахтай ярилцаад, асууж сонирхож болно ш тээ. Дүү хотынх уу” гэв.

1

З -Үгүй. Хэнтий аймгийн Хэрлэн сум. Одоо Чингис хот болсон.

Х -Гэр бүлийн хүн юу хийж байна?

З -АПУ компанид тээвэр хийдэг.

Г -Залуу улс хоёулаа ажилтай байхад тэгээд болно доо.

Х -Лизингтэй юу. Лизингтэй болохоор л хэцүү байдаг юм шиг байгаа юмаа бас.

З -Лизингтэй байх хэрэгтэй юм шиг байна лээ.

1

Х -Яагаад?

З -Яагаад гэвэл бид нар чинь юм авна гээд мөнгөө бөөнд нь хадгалж, цуглуулаад байж чадахгүй шүү дээ. Үрээд л. Тэрний оронд лизингээр юм худалдаж аваад л тэрнийгээ төлөөд явахаар үүрэгтэй болоод амар ш дээ. Дэмий үрэхгүй.

Х -Нээрээ тийм дээ.

Г -Зээл гэдэг соёлт хүний явдал гэж байгаа.

Х -Тийм үү.

Г -Мөнгө байсан ч гэсэн лизингийн байр авдаг гэдэг ш дээ.

Х -Нээрээ тийм дээ, нэг юм хэрэгтэй гээд авчихвал тэрнийхээ мөнгийг төлөөд мөнгөндөө хэмнэлттэй хандаад явахад зүгээр л дээ. Гэхдээ банкны хүү жаахан их л гэдэг юм билээ.

З -Таныг дуугаар чинь л танилаа ш тээ ккк.

Х -Миний дүүгийн нэр хэн билээ?

З -Сансармаа.

1

За баярлалаа. Ах нь нийтлэл нэвтрүүлэг хийж байгаа юм. Миний таксины газыг Дашваанжил компани дааж, зорчигчдоо үнэгүй хүргэдэг юм. Амжилт хүсье баяртай гээд бид хоёр яаруу зочноо үдлээ.

1

Х -Гүрээ ахаа бидний яриа өндөрлөх тийшээ хандаж байна. Манай таксинд сууж байгаад баярлалаа. Таны цаг ч хэцүүдэж байх шиг байна. Хоёулаа хоёр хүнд бага ч гэсэн буян боллоо. Нэг юм асууя. Хүнд үе гэхүү дээ амьдралд сайнтай муутай олон юм тохиолдоно. Хүн ер нь сэтгэлийн хаттай байх, гутрахгүй байх, юмыг даван туулах чадвартай байх талаар  та манай зорчигч, уншигчдад хандаад хэдэн үг хэлээч.

Г -Би нэг газар, нэг үед нэг дөрвөн мөрт шүлэг бичсэн юм. Хэзээ хаана гэдгийг би хэлэхгүй л дээ. “Нарны саам амсах заяа минь хазайгаагүй цагт Намайг гудайна чинээ бурхан ч горьдсоны хэрэггүй” гэж. Тэрэн шиг хүн үргэлж зоригийг хийморь дагана гээд өөдрөг байх ёстой юм шиг байгаа юм. Хүнд юу ч тохиолдож болно. Ер нь дандаа л өөдрөг бодолтой явахгүй бол амьдрал өөрөө тийм биш шүү. Янз бүрийн юм руу ордог юм. Миний өмнө үер ч бий. Цэцэг ч бий. Хоормог болсон гол ч бий гэж бодож явах учиртай. Би тэгж боддог. Тийм болохоор хүн өөрөө л өөдрөг явах хэрэгтэй.

1

Х -Олон сайхан шүлэг үг тань сэтгэлд үлдсэн байдаг юм. Эртээд нэг хүүхэн миний ард сууж явахдаа дуулсан. “Аавдаа үнсүүлэхийн жаргал” гэдэг. Нарангийн тэр дууг сонсоод “Алганы тань бүлээн санагдаад байна...” гэдгийг яг хэлсэн байна шүү. Нээрээ аавын алга үнэхээр бүлээн халуун байдаг байсан шүү гэж байсан.

Г -Тиймээ алганы бүлээн л бодогддог. Би чинь хүний ганц хүү. Ээж, аав минь бурхан болчихсон. Тэгээд аавдаа зориулаад бодсоноо л бичсэн юм.  Бид хоёр их сайхан үед таарлаа. Монголчууд зуны улирлаа цэцгийн гурван сар гэж нэрлэдэг. Би цэцгийн гурван сардаа дэлгэрч явааарай миний монголчууд гэж хэлмээр байна. Сайхан байлаа. Аян зам нь өлзийтэй байг. Монголчуудын эртний нэг үг байдаг юм. “Хүний үг хэдий хэр сонсоно төдий хэр ухаантай болдог” гэж. Чиний хувьд маш олон хүний үг сонсоно гэдэг ном уншсанаас илүүтэй юм болно гэж бодож байна. За баяртай.

1

Ийнхүү цагтаа Халхын наадмыг цэнхэр дэлгэцээр дэвжээж, олон түмэн наадамчдын самсааг шархируулж, өөрөө бас шархирч явсан төрийн соёрхолт яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар ах миний муу таксинд сууж илэн далангүй ярьсныг та бүхэндээ хүргэлээ. Амралтын өдрүүдэд гэр бүлдээ, үр хүүхдүүддээ ойр сайхан өнгөрүүлээрэй, Дараа сонин ихтэй эргэн уулзья, манайхаан.

1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч,Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
нээх сайхан зүйлс ярьсангүй.олны танил хүмүүс чинь харин таксинд суухдаа хэлбэрддэг бочжээ.замаасаа авсан зорчигчид нь хүртэл дуу нь гарахгүй даруухан болчихын.кк
2014-05-19
zochin:
төмөр замын гурван угсармал гэж богд ар хорооллын хажуу талын гурван саарал байшин бий. энэ байрны 48 дугаар байрны гомо мөнхөө гэж шоронгоор олон жил явсан эр бий. одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхлээр шоронд атмаан овгор явахдаа банди нарыг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод гомо мөнхөө нэр авсан маш муу, өөдгүй хүн байгаан. гомо мөнхжаргалын энэ гаж сонирхлоос болж гурван угсармалаас байраа зараад нүүсэн айл хүртэл бий гээд бод доо. ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан гомо мөнхөөг байрных нь залуус эхнэртэйгээ унтаад таашаал авч чадахгүй болохоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. бүдүүн намхан биетэй. үсээ үргэлж пинтүү засалтаар засуулж байдаг энэ эр 48 дугаар байрны 8 дугаар орцны үүдэнд байнга тамхи татаад сууж байдаг юм.
2014-05-18
zochin:
төмөр замын гурван угсармал гэж богд ар хорооллын хажуу талын гурван саарал байшин бий. энэ байрны 48 дугаар байрны гомо мөнхөө гэж шоронгоор олон жил явсан эр бий. одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхлээр шоронд атмаан овгор явахдаа банди нарыг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод гомо мөнхөө нэр авсан маш муу, өөдгүй хүн байгаан. гомо мөнхжаргалын энэ гаж сонирхлоос болж гурван угсармалаас байраа зараад нүүсэн айл хүртэл бий гээд бод доо. ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан гомо мөнхөөг байрных нь залуус эхнэртэйгээ унтаад таашаал авч чадахгүй болохоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. бүдүүн намхан биетэй. үсээ үргэлж пинтүү засалтаар засуулж байдаг энэ эр 48 дугаар байрны 8 дугаар орцны үүдэнд байнга тамхи татаад сууж байдаг юм.
2014-05-18
herlen:
gurbazaraas gaigui yum huleej baisan chin yu ve.zugeer l ....hogshin hunii ugleen unshdag bn shuu.teneg bolchihson yum bnashdee.
2014-05-18
herlen:
gurbazaraas gaigui yum huleej baisan chin yu ve.zugeer l ....hogshin hunii ugleen unshdag bn shuu.teneg bolchihson yum bnashdee.
2014-05-18
ganaa:
tegeed yah gej bgaan. uuruus ochij neheechdee. hudlaa unen ni medegdehgui yum dongosch bhaar. 20000 avsan ni chin unen shuu geed bichchihvel unen bolchihdog bol amar l yum bn.
2014-05-18
sainuu:
hoovon tanid eruul enhiig husie,guree ah yamar goe yum be taksid chin taaraad aztai bna bas neeree yag unen hun er taksind orood yag tanidag yumuu meddeg hunteigee yarij bgaa yum shig hamaagui yaridag bh shuu kkkk saihan blaa amjilt husie dandaa huleej honog toolj unshdag shuu kkkkk bayarlalaaa
2014-05-17
987987:
мөнгө чанга байхад гүрээ ах манай ээжээс 20 мянган цаас зээлээд голорсон гэж бгаа хэхээ чин үнэн шүү
2014-05-17
юм-үз:
сайн байцгаана уу? сайхан яриа боллоо. цөм бөөм гээч юм далдын далд байж байдаг, яг л түүн шиг эгэл энгийний далдын далдад нь ижилгүй орь энгүй тансаг орчлонгийн гоо хорвоогийн гоёмсог хүн гээч цэнгийнхээ үнэтэй эрдэнэ болоод л байж байдаг. харуусалтай, харамсалтай нь үүнийгээ ухаарч мэдэрсэн нь, мэдсэн нь тун ч ховор хомсдоо. өр нимгэн өрлөг зүрхтэй элэг сэмрэх сэтгэлтэй хүн гэдгээ огоороод, зарим нь ч бүүр үүнээсээ холдоод байх л горьгүй ээ.
2014-05-17
irgen:
amjilt tandaa
2014-05-16
хүрэл:
энэ ч харин сайхан бүүр сайхан болчихлоо шүү ойрд гадуур муу мэдээ л их яваад байлаа за баярлалаа хоовоон биеээ бодож сайн явж байгаарай
2014-05-16
зочин:
самсаа шархирч байна шүү. сайхан яриа хөөрөө болсон байна баярллаа
2014-05-16
зочин:
самсаа шархирч байна шүү. сайхан яриа хөөрөө болсон байна баярллаа
2014-05-16
irgen:
mongol naadam gedeg bolohoos halh naadam ch gedegui bhaa
2014-05-16
иргэн:
сайхан нийтлэл байна шүү... сэтгэл хөдөлчихлөө
2014-05-16