Леонардо Ди Каприо 1 сая доллар хандивлав
2014-05-16

Холливудын жүжигчин Леонардо Ди Каприо Малибуд болсон буяны үдэшлэгт оролцож чадаагүй ч “Заан аврах сан”-нд 1 сая доллар хандивласан тухай “inovemondi.forumfree.it” мэдээллээ. Леонардо ди Каприо “Хулгайн анчид заан хөнөөх явдал дээд цэгтээ хүрлээ. Өнгөрсөн жил 30 мянга гаруй заан алж, устгажээ. Үүнийг бид зогсоож чадна. “Elephant Crisis Fund” сан энэ асуудлыг шийдэх нэгэн чухал хүч. Энэ буянтай ажлыг дэмжих нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэжээ.

1

Ийнхүү Каприо биечлэн очоогүй ч гэсэн Холливуудын оддыг нэгдэхийг хүссэн байна. Тэрбээр “Та нарын гарт хүч бий. Хулгайн анчдын золиос болж буй хөөрхий заануудад тусламжийн гараа сунгаач” хэмээжээ. Тус арга хэмжээнд Пирс Броснан, Синди Кроуфорд, Рорри Кеннди, Бехати Принслу, Эрика Бини, Руперт Уайат, Барбара Стрейзанд нар хүрэлцэн иржээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
okokok:
saihan yuma mongotei tgd saihan setgeltei humuus.nadad iim mongo bsn bol bas heregtei zuuld ni ogohson.daanch bidnii oloh yostoi mongiig novshiin garuud ni ah duu hamaatan naiz nohdooroo huvaagaad idchih yum
2014-05-17