Калифорнид онц байдал зарлав
2014-05-16

АНУ-ын Калифорни мужид энэ долоо хоногийн эхээр эхэлсэн ой хээрийн түймэрт 200 гаруй байшин шатаж, 600 га ой сүйдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Аврагчид аюултай бүсээс 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Үүнээс  гадна  цөмийн цахилгаан станц, цэргийн бааз болон соёл амралтын хүрээлэн зэргийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.

Тус мужийн галын албаны дарга Дэниэл Берлант хэлэхдээ “Энэ бүх гамшгаас үүдэн Калифорни мужид гурван хоногийн онц байдал зарлав. Аврагч нар иргэдээ хамгаалахын тулд бүгдийг хийх болно” хэмээв.

Мөн Сан Дэйгогийн хойд хэсгийн далайн эргийн амралтын газар Каралсбадад 15 барилга байгууламж шатсан бөгөөд түймрийн уршгаар гэрэл цахилгаан тасарч, 500 гаруй оршин суугч болон гадаадын жуулчдыг нүүлгэн шилжүүлсэн гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
байгаль:
байгаль дэлхий зохицуулалтаа хийчихэх юм байна даа
2014-05-17
gal sonoogch:
janaa ochij untraah iumsan
2014-05-16
ppppppppppppp:
huuraishiltaas l bolj
2014-05-16