“Бодьгрупп – Голомт банк”-ны хамт олон шатрын аваргуудаа тодрууллаа
2014-05-19

Хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, оюун ухааныг нь хөгжүүлэх, харилцан бие биесээсээ суралцах боломжийг олгох зорилгоор “БОДЬ ГРУПП-ГОЛОМТ БАНК”-ны хамт олон жил бүр оюун ухааны их спортоор өрсөлдөж, шатрын аваргуудаа тодруулдаг уламжлалтай.

6

8 дахь жилдээ зохион байгуулагдсан, энэ удаагийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 2014.05.17-ны өдөр тохиож, “Бодь Интернэшнл” ХХК, Голомт банк, “Бодь Пропертийз” ХХК, “Монгол Масс Медиа” групп, “Цэцэнс майнинг энд энержи ХХК”, “ҮСАХ” ХХК, “Инкон” ХХК зэрэг компаниудын 80 гаруй шатарчид А, Б гэсэн 2 ангилалд  өрөг тавилаа.

6

Тэмцээний А ангилал Дэлхийн шатрын холбооны дүрмийн дагуу явагдсан бөгөөд албан ёсоор Монголын шатрын холбооны чансааг  тооцсоноороо  онцлогтой байлаа. Харин  Б ангилалд Бодь групп, Голомт банкны ажилтнууд багийн төрлөөр өрсөлдсөн юм.

6

А АНГИЛАЛД: Дэлхийн Шатрын Холбооны Мастер, Эмэгтэйчүүдийн Дэлхийн Шатрын Холбооны Мастер, Спортын Мастер, Дэд Мастер зэрэгтэй 8 тамирчин өрсөлдсөн  бөгөөд Монголын шатрын холбооны дундаж чансаа 2050 юм.  Тамирчид тойргийн журмаар өрсөлдсөнөөс:

 1-р байранд 7.5 оноогоор ДШХМ цолтой Цахим банкны газрын менежер С.Ган-Од бусдыгаа  манлайлж, уран нүүдэл, ухааны цараагаар илүүрхэж тэргүүллээ.

2-р байранд 6.5 оноогоор СМ цолтой Дотоод аудитын газрын аудитор Д.Бат-Эрдэнэ, 3-р байранд 6 оноогоор Голомт банкны Тэргүүн дэд захирал Д.Мөнхтөр нар тус тус шалгарлаа.

6

Б АНГИЛАЛД: Нэг багт эрэгтэй 2, эмэгтэй 1, нийт 3 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр 17 баг өрсөлдсөнөөс:

1-р байрыг  12 оноогоор  З. Сугар ахлагчтай Голомт банкны байгууллагын банкны газрын баг,

2-р байрыг 12 оноогоор Х.Буянтогтох ахлагчтай Голомт банкны Бүртгэл тооцооны газар болон Ерөнхий зохицуулалтын газрын хамтарсан баг,

3-р байрыг 10 оноогоор Ц.Батзориг ахлагчтай Голомт банкны Дотоод аудитын газрын багууд тус тус шалгарлаа.

6

“БОДЬ ГРУПП-ГОЛОМТ БАНК”-ны хамт олны шатрын тэмцээн нь зөвхөн нөхөрсөг тэмцээн байгаад зогсохгүй тамирчдын хувьд зэрэг цолоо ахиулах боломжийг давхар олгосноороо онцлогтой болсон юм. Тодруулбал тэмцээнд 60%-с дээш хувийн амжилт үзүүлсэн эмэгтэй шатарчид спортын мастер цолны 1 балл, 60%-с хувийн  дээш амжилт үзүүлсэн эрэгтэй тамирчид спортын дэд мастер цолны 1 балл авсан юм.

6

Мөн тэмцээний үеэр ДШХМ С.Ган-Од 1 хүнтэй, шатрын хөлөг харахгүйгээр нүүсэн бол ЭОУМ Ц.Мөнхчулуун 15 хүнтэй зэрэг тоглолт хийж  шатрын спорт сонирхогчдод  гэнэтийн бэлэг барилаа.

6

Мөн үзэгчдийн дунд шатрын бодлого бодох тэмцээн зохион байгуулсан бөгөөд 13 –р хороолол тооцооны төвийн Харилцагчийн үйлчилгээний ажилтан Т.Намнансүрэн шалгарсан байна.

6

Оюунлаг спортын ялагчид болох “БОДЬ ГРУПП-ГОЛОМТ БАНК”-ны хамт олондоо спортын их амжилтыг хүсэн ерөөе.

Shuud.mn
Сонин хачин