“Эрдэнэс Тавантолгой”-н хүлээсэн үүргүүд
2011-12-12

Өмнийн говийн бүтээн байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол  “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 46 дахь дугаарт нийтлэгджээ. Уг тогтоолоор Тавантолгойн орд газрыг түшиглэн барих цахилгаан станцын техник-эдийн засгийн үндэслэл, холбогдох судалгааг 2011 онд дуусгаж, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр барих ажлыг 2012 оны II улиралд багтаан эхлүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хариуцуулжээ. Мөн Оюутолгойн үйлдвэрлэлийн хэрэгцээг эрчим хүчээр хангах зорилгоор төслийн өртөгт нөлөөлөхгүй байх, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр Оюутолгойд цахилгаан станц барих ажлыг “Оюу толгой” ХХК-д хариуцуулан гүйцэтгүүлэх арга хэмжээ авахаар болсон байна. Тавантолгойн нүүрсний орд-Гашуунсухайтын боомт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай 245 км хатуу хучилттай авто замын хүчин чадлыг нэмэгдүүлж дөрвөн зорчих хэсэгтэй болгох, шинээр өргөтгөх хоёр зорчих хэсэг бүхий авто замыг тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн, зам барих ажлыг бусад хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д мөн хариуцуулсан бөгөөд дөрвөн зорчих хэсэгтэй дээрх авто замыг нийтээр ашиглах нөхцөл, тарифыг тогтоож, засвар арчлалтын ажлын гэрээг хөрөнгө оруулагчидтай хийх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар болжээ. Мөн эмхтгэлд  Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль нийтлэгджээ. Уг  хуулиар хадгаламж, зээлийн хоршооны эрх зүйн үндсийг тодорхойлсон бөгөөд үйл ажиллагаатай нь холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм. Хадгаламж, зээлийн хоршоо гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд юм байна. Хадгаламж, зээлийн хоршоог хэрхэн үүсгэн байгуулах, түүнийг байгуулах гэрээ, дүрэм, үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, гишүүнчлэлтэй холбоотой бусад мэдээллийг  “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс авах боломжтой аж. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг мөн нийтэлжээ. Сонгуулийн автоматжуулсан системийн техник, хэрэгслийн тусламжтайгаар сонгуульд бэлтгэж, түүнийг хуулийн дагуу зохион байгуулахад ашиглах зориулалттай мэдээллийн сан бүрдүүлж, сонгогчийн хувийн мэдээлэлтэй тулган нягтлахаас гадна сонгогчдын саналыг авах, авсан саналыг тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах юм.  
Shuud.mn
Сонин хачин
Office-n GOLF-n ij burdel Tani Office-t zaaval baih zuil,busdad ogoh tansag saihan beleg shuu.Une 130000tog.GRAND Plaza-STAR SPORTS delguur.Utas:99193887
2011-12-12