Монгол Германы соёлыг "Алтай" ятга холбоно
2014-05-19

Монгол Алтайгаас олдсон Алтай ятгыг Монгол, Германы соёлын харилцааны бэлгэ тэмдэг болгожээ. Үүнийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Тийдеманн нар албан ёсоор зарлаж, батламжилжээ.

х

1400 жилийн настай энэхүү дурсгалыг Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас 2008 онд археологийн малтлагаар олсон юм байна. Харин Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сэргээн засварласан аж. Тиймээс Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиолдуулан  энэ хөгжмийн зэмсгийг харилцааны бэлгэ тэмдэг болгожээ.

а

В.Бат

Shuud.mn
Сонин хачин