Доголон нулимстай хуулиуд
2014-05-19

Газрын тосны тухай хуулийн төсөл их хурал дээр ганц кнопоор унажээ. Санаачлагчдын хэлж байгаагаар олон улсын жишиг, судалгаан дээр суурилсан, мэргэжлийн хүмүүс болон газрын тосны салбарын эрдэмтдийн санал бодлыг тусгасан, 10 бүлэг 47 зүйл бүхий чухал хууль. Гэтэл ганцхан саналаар уначихжээ. Газрын тос гэдэг хайгуул хийгдээд нэг нөөц нь тогтоогдоод ирвэл өндөр ашигтай бизнес гэнэ. Манайд энэ тосны нөөц байвч ашиг хуваах гэрээ нөхцөл, эрх зүйн орчин нь тун дорой юм байна. Индонез улсад бүтээгдэхүүн хуваах гэрээний 71 хувийг төр нь авдаг. Харин манайх 24 хувийг л ашиглаж байна. Манай улс 348 сая тонн газрын тосны нөөцтэй ба хууль батлагдсанаар ашгийг 50, 50 хувь хүртэх боломжийг бүрдүүлэх байжээ.

5

Энэ мэтээр хуулийн төсөл батлагдсан бол газрын тосны салбарт эрэл, хайгуул, ашиглалт хийх, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бүтээгдэхүүн хуваалт, нөөц ашигласны болон хайгуул ашиглалтын төлбөрийг хэрхэн авах, хэрхэн газрын тосны үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хяналт тавих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, үүрэг хариуцлагыг тодорхой тусгасан зэрэг олон чухал ач холбогдолтой байсныг эсрэг кноп дарсан эрхэм гишүүд сайн л ойлгож байсан байж таарна. Наад зах нь энэ хуулинд газрын тос борлуулалтын төлбөрийг гадаадын биш Монгол Улс дахь банкаар дамжуулна гэсэн заалт бий. Хэрэв Монголын банкаар дамжуулж борлуулалтаа хийвэл валютын нөөц нэмэгдэхэд л хэрэгтэй шүү дээ гэж хууль санаачлагчид гомдон гомдон хэлсэн байна. Хуулийг хэлэлцэх үед “давхар дээл”-тэй сайд нар картаа шургуулаад алга болсон бол МАН-ынхан нэг эгнээнд зогсож эсрэг кнопдсон гэнэ. Энэ хуулийг унагаахад гарсан сонин содон үүгээр дуусахгүй ба Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар хурлаа хаяж, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа бүр эсрэг санал өгсөн гэнэ. Ийнхүү БНМАУ-ын үеийн бүх хууль өөрчлөгдсөнөөс хуучнаараа үлдэж хуйхтай загнаж байсан ганцхан хууль болох Газрын тосны хуулийн шинэчилсэн төсөл Их хурал дээр яаж ийгээд уначихжээ.

5

Эх оронд хэрэгтэй ч эрхэм гишүүдийн гараас гардаггүй хуулийн төслүүд үүгээр дуусахгүй. Шилэн дансны тухай хууль мөн л буцаагдсан. Ухаалаг төрийг цогцлооход төсвийн ил тод байдлыг хангасан зайлшгүй шаардлагатай хууль байсан. Гэхдээ төсөв мөнгө цохиж байдаг улсад бол нэрнээсээ нэг л биш халтай хууль. УИХ-аас хуулийг буцаасан үндэслэлээ “Энэ хуулийг батлагдахтай холбоотой өөр ямар хуульд өөрчлөлт орох вэ гэдгийг нь тусгаагүй”, “Хуулийн нэрийг шилэн данс гэж өгөх үү, эсвэл өөр нэр оноож өгөх үү гэдгийг тодорхой болгох”, “Иргэдийн аудит” гэх шинэ зүйл бий болгох шаардлагагүй”, “Хуулийн төслийн хувьд бүрдэл дутуу” гэж тайлбарласан байв. Үүнийг хүлээн авсан хууль санаачлагчид хуулиа илүү чамбай болгож дахин өргөн барина гэдгээ мэдэгдээд байгаа.

5

Шилэн дансны хууль нь төсвийн зарцуулалтыг хянах гэхээсээ илүүтэй төсвийн хөрөнгийн  үргүй зарцуулалт, завшилт гарахаас урьдчилан сэргийлнэ гэж ойлгож болно. Төсвийн хөрөнгийн хуваарилалт зарцуулалт, шилжүүлэг төлбөр олон нийтэд ил тод харагдаж байхад түүнийг завшиж, буруу гараар оруулж, ил тод “баригдаж байх” албан тушаалтан байхгүй болно. Үүгээрээ энэ хууль цагаан захтнуудыг аливаа алдаа дутагдал хэрэг төвөгт холбогдохоос урьдчилан сэргийлж байгаа онцлог гэж болох үйлчлэлтэй хууль гэж болно. Урьд нь төсвийн зарцуулалтын “Но”-той эсэхийг тогтоохын тулд Аудит оруулах ганц зам байлаа.

5

Гэтэл улсын төсвийн зарцуулалт  Үндэсний аудитын газар очих хүртэлх дээд тал нь 24 сар орчмын хугацааг туулдаг аж. Тэгвэл шилэн дансны хуулиар энэ бүхэн 24 сарын дараа биш, 24 цагийн дотор хянагдах боломжтой болно гэсэн. Өнөөдөр хариуцлагагүй худалдан авалт хийж төсвийн мөнгийг буруу зарцуулсан албан тушаалтан нь маргааш нь “гараа өргө” болно. Энэ нь албан тушаалтныг цаашаа өшөө алдаж аавын хаалга татах дээрээ тулахаас нь өмнө сануулж сэргийлнэ гэсэн үг. Товчдоо шилэн дансны хууль нь төсвийн байгууллагууд нэг сая төгрөгийн үнийн дүнгээс дээш ямар нэгэн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудаа тайлагнаж, нээлттэй байлгах тухай л хууль. Өнөөдөр ажлын цагт ямар нэг гүйлгээ төлбөр хийлээ гэхэд дараагийн ажлын өдрийн 12:00 цаг гүйлгээний утга, дүн, ямар байгууллагад шилжүүлсэн гэх зэрэг мэдээллүүд олон нийтэд нээлттэй тавигдсан байна.

5

Төрийн үйл ажил энэ мэт нээлттэй хяналттай байвал тунгалаг төр бий болж байна гэж хэлж болох байх. Гэхдээ бид тунгалаг төртэй болохын тулд үүнийг соёрхох парламентын гишүүд бас тунгалагжих шаардлага байх шиг байна. Төрийн алдаа дутагдлыг засах үзэл санаа бүхий олон хуулиуд саадыг даван гарч ирээд чуулганы танхимд өвдөг шороодож доголон нулимстай буцаад гардаг боллоо.

5

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene yriad baigaa huulin tusuliin tsarai ni arai l bish baisiimaa . gazariin tosnii talaar yu ch medehgui nuhduudiin bolovsruulsan hen ch oigoh argagui ym bolson doo
2014-05-21
*ан:
анынхан ямарч эв түнжингүй хар амиа бодсон давхар дээлтнүүд хар амиа бодогсодоо хуралдаа сууцгаалдаа авилгал авах ажилаа хагас бүтэн сайнд л хөөцөлдөөч
2014-05-19
*ан:
анынхан ямарч эв түнжингүй хар амиа бодсон давхар дээлтнүүд хар амиа бодогсодоо хуралдаа сууцгаалдаа авилгал авах ажилаа хагас бүтэн сайнд л хөөцөлдөөч
2014-05-19
19001973:
та авто тээвэр болон авто машинтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг авто тээврийн төвлөрсөн лавлах 1900-1973-аас асууж лавлаарай.
2014-05-19
1900-1973:
та авто тээвэр болон авто машинтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг авто тээврийн төвлөрсөн лавлах 1900-1973-аас асууж лавлаарай.
2014-05-19
19001973:
та авто тээвэр болон авто машинтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг авто тээврийн төвлөрсөн лавлах 1900-1973-аас асууж лавлаарай.
2014-05-19
зочин:
хэцүү хорвоо, хэцүү парламент, тэд тийм их мэдлэгтэй хүмүүс мөн үү кх кх
2014-05-19