"Улаанбаатар төмөр зам" 48 сая төгрөгийн торгууль төлнө
2014-05-19

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Нямсүрэн, гаалийн улсын байцаагч Д.Дорж, Г.Энхжаргал нарт холбогдох захиргааны маргааныг өнөөдөр хянан хэлэлцлээ.

а

Гаалийн ерөнхий газраас “Улаанбаатар төмөр зам”-ын 2009-2012 онд импортоор авсан барааны гаалийн болон санхүүгийн холбогдох баримтад тулгуурлан гаалийн бүрдүүлэлтийн шалгалтыг хийж, улмаар 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаалийн улсын байцаагчийн 29/13 тоот актыг тавьсан байдаг аж.  Тус актаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй хавсралтаар гаргасан бараа буюу гар тээшээр оруулсан бараанд 17 сая 908 444 төгрөг, таван нэр төрлийн сэлбэгт 30  сая 380 300 төгрөг, нийт 48 сая 288 744 төгрөгийг “Улаанбаатар төмөр зам”-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн тус нийгэмлэгт захиргааны арга хэмжээ авч, шийтгэврийн хуудсаар 150 000 төгрөгийн торгууль төлүүлэхээр болсон байна.

а

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дээрх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 55 дугаар зүйлийн 55.1, 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

а

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэргийг 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж.

а

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
рхрхрср:
цалингаа тавиж чадахгүй байхад бас дээр нь торгууль
2014-05-19