Д.Ганхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2014-05-19

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүүг “бусдыг хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хээл хахууль авсан”  гэх хэрэгт 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс АТГ-т шалгаж эхэлсэн. Тэгвэл түүнд холбогдох хэргийг өнгөрөгч баасан гарагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлсэн байна.

Д.Ганхүүд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 268.2, 269.1 дахь хэсэгт зааснаар “хээл хахууль авсан ба өгсөн” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж Авлигатай тэмцэх газрын  Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргал мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Уг хэрэгт яллах  дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хэргийг  2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дүүргийн II Прокурорын газарт ирүүлсэн байна. Тус газраас хэргийг хянаж үзээд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
irgen:
3emnelgiin erxnhii mes zasliin emch tbayrsaihan xvchitnxx hvchindejee sex.mn bna sex.mn t.baursaihan gehed garj iren
2014-05-20
hya*g garyyd:
hya*g ylsiin baitsaagch nar baidgiin shyy.ys syvgiig sain shalga jiriin baitsaagch nar dendyy shyy.
2014-05-19
aaaaa:
ene muu ganhuu avilgalchin bayanzurhiin tsagdaad bhdaa avilgal avaad halagdaj bsiin teriin davhar shalgah heregtei
2014-05-19
аааөө:
энэ луйварчин этгээд төрд шургалсан байжээ
2014-05-19