Өчүүхэн дүүрэн болох улирал эхэлнэ
2014-05-21

Аргын тооллын 2014.5.21, Лхагва гараг, билгийн тооллын 22, буд гараг хаврын адаг сар луу сарын тооно одтой хар луу өдөр. Өдрийн наран 05.24 цагт ургаж, 20.37 цагт шингэнэ.

s

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

d

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох улирал 11 цаг 16 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
өчүүхэн дүүрэн гэж яг юу гэсэн үг вэ?тайлбарлаж өгөх хүн байна уу???идээ ундаа нь хаанаас олдох юм бэ???
2014-05-21
иргэн:
өчүүхэн дүүрэн гэж яг юу гэсэн үг вэ?тайлбарлаж өгөх хүн байна уу???идээ ундаа нь хаанаас олдох юм бэ???
2014-05-21