“Амар тайван амьдралын төлөө-2011” тэмцээн боллоо
2011-12-12

Баянзүрх дүүргийн Гэмт Хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2011 оныг “НИЙГМИЙН ДЭГ ЖУРМЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ИРГЭД, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЖИЛ” болгож  улмаар  Гэмт  хэргээс  урьдчилан  сэргийлэх тухай хууль, мөн  Засгийн  газраас  баталсан “Олон нийт–Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”  болон  нийслэлийн хэмжээнд зарласан  “Амар  тайван амьдралын төлөө-2011” болзолт  уралдаан  зэрэг   ажлуудын  хүрээнд   хууль  тогтоомжийг  хэрэгжүүлэх, гэмт  хэргээс  урьдчилан  сэргийлэх  ажлыг  тогтмолжуулах зорилгоор олон ажил зохион байгуулагдаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг нь "Амар тайван амьдралын төлөө" хамтдаа сэдэвт АСТ  тэмцээн юм. Дүүргийн ГХУСАЗЗ өөс  хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хийгдэж буй  уг тэмцээнд 28 хорооны иргэдийн нийтийн хурал хороо олон нийтийн байцаагч нартайгаа  хамтран оролцсон  бөгөөд хууль тогтоомжийн чиглэлээр мэдлэг оюунаа уралдуулахын зэрэгцээ урлаг соёлоор бас авъяас билгээ сорьцгоолоо. Энэхүү тэмцээний бас нэг зорилго нь Архидан согтуурахаас сэргийлэх хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд оршиж буйгаараа онцлог юм.

Shuud.mn
Сонин хачин