Хөдөлмөрийн яармаг болно
2014-05-23

Оюутан, залуусыг зуны амралтын хугацаанд нь ажлын байраар хангах, их бүтээн байгуулалтын ажилд оролцуулах,  орлогыг нь нэмэгдүүлэх,  зорилго бүхий Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна.

өа

 Энэхүү хөтөлбөрөөр "Сумын залуус", "Ажлын гараа", "Их бүтээн байгуулалт"-ын ажилд оюутан, залуучуудыг оролцуулах төслүүдийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нь  аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдээрээ дамжуулан хэрэгжүүлж байгаа аж.

өа

"Ажлын гараа" төслөөр 21 аймаг 330 суманд жишиг өвөлжөө барих, мал төллөлт болон ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх болон сумын хөгжилд нэмэр болохуйц тохижилтын ажилд сум, орон нутгийн оюутан, залуучуудыг татан оролцуулж хэрэгжүүлнэ.

бө

Барилга, уул уурхай, авто болон төмөр зам, бусад салбаруудын их бүтээн байгуулалтын ажилд оюутан залуучуудын багийг оролцуулах төслийг МЗХ, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ. Дээрх арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нь ажил олгогч байгууллагуудтай удаа дараагийн уулзалтыг зохион байгуулж одоогийн байдлаар 28 аж ахуйн нэгжээс 651 ажлын байрны захиалгыг аваад байгаа аж.

өа

Энэ арга хэмжээний хүрээнд “Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармагийг Залуучуудын хөдөлмөрийн биржтэй хамтран энэ сарын 27-ны өдөр МЗХ-ны байранд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд оролцсоноор ажил олгогч байгууллагууд өөрт хэрэгцээтэй байгаа ажлын байрны захиалгад оюутан залуучуудыг бүртгэн авч ажлын байраар хангах, нөгөө талаас ажил хайж байгаа оюутан, залуучууд ажлын байрны мэдээлэл авах боломж бүрдэнэ.

өа

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин