Такси№ 79
2014-05-23

За Лхагва гаригт билүү. Хотын төвөөр нэг тог тасраад төв замын гэрлэн дохионууд ажиллахгүй болоод хүмүүс гэнэт үймэлдэж эхлэв дээ. СУИС –ийн урдуур гараад Цэцэг төв рүү гэлдэрч явтал зам дагуу эгнэж зогсоод, гар өргөсөн улс.

б

Тэгсэн дараа сонсох нь ээ нэг нөхөр амиа хорлоно гээд өндөр хүчдэлийн шон дээр гараад, тэгээд тогийг нь таслаад тэр нь хотын төв баруун тийшээ 10 хорооллын уулзвар хүртэл баахан газрыг хамарч хүмүүс ажлаа алдаж эхэлсэн юм байна л даа.

б

Тэр дундаа банкин дээр дугаарлаж байсан хүмүүс ёстой үймэлдсэн бололтой юм. Нөгөө төв ХААН банк нь л тогтой ажиллаж байна гэсэн бололтой бүгд л гарч ирээд тийш явахаар такси барин эгнэж зогссон бололтой. Би ч яарсан улсыг алийг нь гэж ялгах уу. Эхний гар өргөсөн хүнийг л авлаа.

а

1. 6 жил өрх толгойллоо доо

а

“За ахаа, банк хаах гээд ээ. Нөгөө циркийн арын гудамжинд байдаг юуны гудамж билээ тэрний төв Хаан банк л ажиллаж байна гэнээ. Энэ хавьд тог байдаггүй. Бүгд тасарсан гэнэ ээ. Яавал хурдан очих бол” гэж ар араас нь асуулт тавьсаар нэг хүүхэн суулаа.

Х- Өө чи уул нь бараг алхсан нь хурдан очих байх даа. Одоо хоёулаа баруун эргэхээр чинь АТГ-ын уулзвараар л урагшаа орж эргээд явна. Зүүн талаар нь тойрохоор төв уулзвараар гараад 1-р сургуулийн урдуур чигээрээ яваад очно. Аль аль нь л бөглөө таглаа ихтэй байгаа даа.

З- За яахав, яахав. Та өөрөө мэдээд л явчих. Банкны зээлтэй. Өнөөдөр хоног нь дуусна. Тэгээд энд зогсоод бараг хүрч байсан гэнэт тоггүй болчих юм.

Х- Байрны зээлтэй юу тэ ?

З- Тийн, сард 400 гаруй мянгыг л өгөх юм даа. Яахав дээ тэгээд

Х- Нөгөө 8 хувийн зээл үү ?

З- Тийн. Манайх чинь одоо 20 жилийн төлөлттэй шүү дээ. 80 саяыг ... бараг 90 саяын байр байхгүй юу. 30 хувиа өгчихсөн. Тэгээд бараг 60 саяын зээлтэй л байх шив. Тэгээд сардаа 400 гаргаад өгөөд. Хүүндээ алуулж байна шдээ. Энэ 60 сая чинь тэгээд төлөгдөж дуусахдаа бараг 120 сая болно шдээ.

Х- 20 жил төлөөд явахад уу. Бас л овоо юмаа тэ. Нэг нугалж байна тэ?

З- Одоо яахав, бэлэн мөнгөгүй улс чинь. Амьдралынхаа 20 жилийг өр дарахад зориулна даа. Яахав байр сууцандаа амьдраад тэр нь үлдэж байгаа болохоор л гэж. Зээлтэй болчихоор чинь тэгээд тэрнийхээ төлөө яваад байх юм аа. Өөрийн эрхгүй л. Зээл нь амрааж ч чадахгүй, өвдүүлж ч чадахгүй болгох юм даа.

Х- Яг тэгэх л байх даа. Гэхдээ юмтай болно гэж зүтгэж мөнгө хурааж амбаарт байсаар байгаад үхчихвэл бас хэцүү тэ?

З- Тийн шдээ. Тэгээд мөнгө хурааж хурааж тэгээд буцаад эмчилгээнд мөнгө төлсөөр байгаад өнгөрч байгаа хүмүүс байна шдээ. Ямар ч сайхан амьдрал үзэхгүй. Мөнгөө өөрөөсөө харамлаад л цааш нь хийгээд байдаг. Биегүй болчихсон.Манайхан бараг одоо тэгэх гээд байна шдээ. Гадаадад гараад ажиллаж ажиллаж байгаад ирээд л биегүй болчихсон.

Х- Тийм байх тэ

З- Манай хүн бас Солонгост байж байгаад ирсэн. Одоо тэгээд нуруу бөөр хамаг бие нь өвдөөд л. Харсаар байгаад л өвдүүлэлтэй биш. Тэгээд л эмчилгээ хөөж байна шдээ. Манай хүн чинь 6 жил болоод ирсэн. Аргагүй залуудаа яваад ирсэн тулдаа л гайгүй. 24-тэйдээ яваад 30-тайдаа ирж байна шүү дээ.

Х- Тэгээд байраа гүйцээж чадаагүй юу ?

З- Байр ч яахав бараг болсон л доо. Бид хоёр бас өөр юм эрхлээд. Орлого олдог больё гээд. Одоо ер нь гадаад яваад хэрэг байна уу. Гэр бүлээрээ л явахгүй бол. Ер нь хэцүү болсон юм шиг билээ. Ажиллаад л байдаг энд байрны үнэ өсөөд, ханш унаад л байдаг... Гэхдээ яахав тэнд гүрийснийх хөл дээрээ боссоон. Би чинь 6 жил өрх толгойлсон эмэгтэй, хүүхдийг нь өсгөөд л байж байлаа даа.

Х- Чи дандаа мөнгө төлбөр хийдэг хүн нөгөө Мобайл банктай болмоор юм байна даа. Банк хаах гээд, өдөр нь болчихоод гэж яарсан улс их таксидах юм. Тэр мобайл, интернет банктай болмоор юм байна лээ дээ.

Хүүхэн яриагаа завсарлаж утсаар ярилаа.

... өө тийм үү таны утас болохгүй байсан. Салчихсан байсан. Аан тийм байх. Боломж хэр байна даа. Тийн таныг л хараад байна... өөр юмгүй дээ. Тань руу 17 болоод залгасан болдоггүй... аанхан за тэгвэл нөгөөдөр шүү. Тэгье

З- Мөнгө зээлчихсэн чинь. Араас нь хөөцөлдөх гэж ккк ёстой. Мөнгө өгөх гэж байгаа нь биш мөнгөө авах гэж байгаа нь хямраад стресстээд дуусах юм аа. Уул нь найдвартай хүмүүст зүгээр юм аа.

Х- Хүү нь хэд байх уу ?

З- Яахав тэгээд л зарим яарсан нь 10 хувийн хүүтэй ч авна. Ер бол 8 хувийн хүүтэй авдаг улс бий. Гэхдээ одоо хийж байгаа ажил нь бас бүтэл муутай болцон юм уу. Энэ доллар өсөөд хэцүү болоод байх шиг байна аа. Энэ хүн чинь одоо сар гээд л авсан. Жил болж байна даа. Одоо залуучуудаа идэвхтэй болгомоор юмаа. Мөнгө зээл өгөөд. Тэгэхгүй бол зүгээр сэлгүүцсэн юмнууд чинь хүн алаад хэрэг хийгээд яваад байна шдээ, аймаар юм аа.

Х- За Хаан банк ч ямарч байсан тог цахилгаантай байх шиг байна аа.

З- Ээ яамай даа. Энэ тог тасраад бөөн юм болж байх шиг байна аа тэ.... За би эндээс гүйлээ ахаа, баярлалаа.

й

Хүүхнийг буулгаж, хоол унд эргүүлчихээд Гэмтлийн дунд замаар Модны хоёр руу чиглэтэл нэг залуу гар өргөлөө.

6

а 2. Анай нар зөндөө л эргүүлэх юм

ө

З- Гранд Плаза тийшээ очноо ах. Ёооё, сая нэг нөхөр энэ Гурвалжингийн гүүрний тэнд өндөр хүчдэл дээр гарчихаад. Амиа хорлоно гээд. Зам хаагаад, тог тасраад бөөн юм боллоо шдээ. Сая л нэг буулгаж авах шиг боллоо. Арай гэж гүүрээр наашаа давж гарч ирлээ.

Х- Тийм байх аа. Энд тэндгүй тог тасраад гэрэл дохио, банк ажиллахгүй болоод хачин юм болоод байсан юм. Тэр нөхөр авирчихаад тэгээд байсан юм байна л даа.

З- Яг гүүр рүү өгсдөгийн хажуу талын өндөр хүчдэл дээр гарчихаад, дурлал мурлалаас болдог юм уу хаашаа юм. Ёооё /уртаар эвшээлгэлээ/ нэг ажлаас нөгөө ажил руугаа яваад, хоёр ажил хийсэн хэцүү байна шүү.

Х- Тийм үү. Хоёр дахь ажил нь юу байх уу. Хувийн бизнес үү ?

З- Өө тийн, нэг караоке түрээсэлж ажиллуулдаг юм.

Х- Одоо дулаараад оюутнууд буцахаар орлого багасах уу ?

З- кк тэгээд хэцүүдэх үедээ хэцүүднэ шдээ . Бонус монус зарласан шигээ л үзнэ ш дээ. Гэхдээ манайхан ч бас л хавтгай дуулж наргина шүү. Дуулах дуртай л даа ккк.. гэхдээ ядрах юм даа.

Х- Хүн цуг байна биз дээ. Ганцаараа бол барахгүй байлгүй дээ

З- Аан зөөгч, хамгаалагч хоёртой. Өөрөө текний ард мөнгөн дээрээ сууж аваад үзнэ дээ. Тэгэхгүй бол бас хэцүү шдээ, хүнд итгэхэд чинь.

Х- Тэгээд хэдэн цаас олж байвал яахав дээ.

З- Олноо олно. Тодорхой хэмжээнд орно. Сар гаран боллоо. Ер нь 2 цагаас өмнө унтаж үзсэнгүй дээ. Тэгээд унаа тэрэг явдаггүй өдөр хэцүү байна шдээ. Ажил хаа байсан Сонсголонд. Сая хүний машинд дайгдаж ирээд. Замд тэр нэг нөхөр үсэрнэ гээд зам хаагдаад өнөөдөр чинь сонин байна шүү.

Х- Ажил хол юм аа тэ . Тэгээд шөнө хүмүүс гарахгүй унжиж төвөг болох уу гайгүй юу ?

З- Өө би ч яс хэлээд л, 11 өнгөрч байхад орж ирвэл за 40 минут л сууна. Яс гарна шүү гээд л суучихдаг юм. Өөрөө давхар ажилгүй бол шөнөжин нүдэж болно л доо.

Х- Чи их зөв хөдөлмөрч байгаа юм байна. Юманд хүрнэ дээ.

З- Би ч одоо төгсөөд 3 жил болж байна даа. Уул уурхай удирдлагаар төгссөн. Одоо тэгсэн шаал далийчхсан явж байна шдээ.

Х- Сонсголонгийн ажил бол мэргэжлээс чинь хол уу ?

З- кк энэ ажил маань санхүүгийн менежер гэж яваад байна шдээ ккк. Мэргэжлээсээ ёстой далийчхсан.Анх няраваар орж байсан юм аа. Нэг таньдаг ах хүү. Чи дээд сургууль төгссөн чадна аа гээд. Тэгсэн одоо чи ерөөсөө санхүүгээ барь гээд.

Х- Чи тэгвэл үнэлэгдсэн л байна даа. Сайн байна.

З- Одоо дүү нь нэг авгай олж авах хэрэг байна даа.

Х- Дүү яаралтгүй ээ. Ажилтай, орлоготой, мөнгөтэй залуутай суух хүүхэн хаа сайгүй л байгаа

З- Тэгэх байх л даа. Ажил хийгээд явж байхад сайхан сайхан хүүхнүүд таарах л юм. Даан ч сэтгэл нь мөнгө тал руугаа орчихсон. 30 гаран насны эгчмэд хүүхнүүд ч байна л даа. Мөнгөтэй, ажил, албан тушаалтай. Тийм юмнууд чинь одоо зожгирчихсон ч юм уу. Сонин байх юм аа.

Х- Нөгөө хайр сэтгэл гэж юм нь байхгүй санагдана биз дээ

З- Тийн, янз бүрийн санал тавьдаг улс байна. СХД ... ажилладаг Б гээд эгч байна. Уулзья учирья гээд л. 30 гарчихсан хүүхэн шдээ

Х- Анай нарыг их л халамжтай гэдэг дээ

З- Тэгээд жоохон ойртоод байх гэхээр адайр ааштай ч юм шиг. Унтаж хэвтэх л гээд байгаа ч юм шиг

Х- Өөрийнхөө үеийнхээ охидыг л харж дээ, тэгвэл

З- Аа тэд нар маань хөөрхөн, сайхан. Тэгээд л халаас харсан, мөнгө ярьсан нь л таараад байх юм аа ккк

Х- Бас тийм тал байгаа л байх даа.

Х- Тийн ... за энэ Караоке, За энэ одоо баахан машин зогсоол хаагаад зогсчихож. Одоо ингээд л наашаа, цаашаа болго л доо гээд л ажил буцална даа ккк ...

ө

3. Тоглоом яаралтай явуул

ө

40 хол гарсан байрын эр нэг өвөрмөц бараа урагшаа захиж байна. Манай залуу нэг найзын хамт захын наад талаас сууж, вокзалын тэнд байх машины зах хүргүүлсэн юм. Замдаа нэг найзаасаа Эрээнд байх нэг наймаачны утсыг асууж сурагласаар ярилаа.

З- Нөгөө нэг мотороор хийлдэг тоглоом байдаг шдээ. Үргэлж хийлээд байлгаад байдаг. Нэг тийм томхон тоглоом явуулаач хө. 6х6 хэмжээтэй ч юм уу. Нэлээн томхон ... тэрнээс ч том 10х10 хэмжээтэй. Тиймэрхүү хийлээд тавьчихдаг тоглоом ямар үнэтэй байх уу? Бэлэн байна уу, ямар ямар загвар байна? Тэрийг нэг асуугаад өгөөч. За тэг хө. Өнөө орой би нэг хүнд хариу өгөх гээд байгаа юм, тэрнээс өмнө мэдэх хэрэг байна... Тийн, тийн 10 метр шүү. Дээрээ олон тоглоомтой байх тусмаа сайн. Хамгийн гол нь байна гэвэл би 2 хоногийн дотор авмаар байна. Яаралтай хэрэгтэй байна. За баярлалаа.

Н/найз/- Нөгөө гадаа яачихдаг уут... том савлаад байж байдаг уу ?

З- Тийн

Н- Нүүдлийн маягийн гэсэн үг үү ?

З- Тийн. Танайх гадаа тийм тоглоом тавих уу. Бид нар өөр газартай ярьж тавиулмаар байна гэж солиорч байна. Тэрийг нь авчирч тавихаас

Н- Заза. Талбайгаа ашиглах гэж байгаа юм уу?

З- Тийн, яахав талбай дээрээ хүн цуглуулах гэж байгаа нэг арга юм уу даа.

Н- Тэгвэл ганцхан тийм том тоглоом тавьчихад л болох юм байна шдээ, тэ

З- Тийн. Бас л хэдэн цаас гарах ажил болж байна даа... Өчигдөр орой “надад тоглоом явуул” гэтэл урд байдаг манай дүү гайхаад “та одоо согтуу байгаа юм уу” гээд утсаа тасалчихдаг байна шдээ ккк. Тэгээд тэр оройдоо утсаа аваагүй шүү ... Жинхэнээсээ тоглоом асууж байхад.

ө

4. Чонын соёо 60 мянга гэнэ

ө

Нарантуул захын арын хаалган дээр Шилэн зах гээд нээгдчихэж. Тэнд хүүхэд тэвэрсэн гэр бүлийн гурвыг буулгаад давчиг зайд арай гэж эргэтэл нэг залуу, настай эмэгтэйн хамт цонх тогшиж явах уу гэлээ. Ээж, хүү хоёр бололтой. Манай хоёр суугаад л, ямар нэг соёоны талаар яриа өрнүүллээ.

Э /ээж/- Нэг муу жоохон шүд барьчихаад бас чонын соёо гэчихжээ. Энэ хүмүүс нээрээ арай хэцүү.

Хүү- Өөрсдөө чонын соёо барьж ч үзээгүй байх аа, ккк

Э- Тэгсэн бас жинхэнэ том нь үнэтэй шдээ гэнээ. Хүн мөнгөтэй байгаад л үнэ асуудаг юм шдээ хүү минь, гэсийн би

Х- Жинхэнэ чонын соёо тэгээд байх юм уу?

Э- Байгаа л даа. Тэр чинь 60 мянга л гэж байсан. 5-6 см-тэй, яг чонын соёо байна уу гэсэн яг авах юм бол аваад ирье, 75 мянга шдээ гэнээ. Үгүй нээрээ тэнэг хүн явж байна л гэж бодох юм аа.

Хүү- Энэ захын үүдээр нээрээ аймаар гарууд бөөгнөрсөн байх юм аа. Энд ер нь улсад бүртгэл данс гэж байдаг юм болов уу

Э- Дээр үед ч зах гэж байхад ёстой нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байсан. Гэхдээ одооных шиг элдэв дээдийн юм бас ч байгаагүй дээ.

Х- Хүний хар нүднээс бусад нь л байдаг гэдэг биз дээ

Э- За тэр хар нүд байсан даа ч яахав. Тэр одоо төвхөн хийдэд байдаг хүрмэн чулуу барьчихсан, 2000 төгрөг гээд явж байх юм. Үгүй ээ, тэр догшин газрыг ухаж төнхөж чулууг нь зөөж зараад байх юм

Х- Өвөрхангайд байдаг уу ?

Э- Тийн, өнөөх Өндөр гэгээн ном барьдаг байсан аглаг дошин газар шдээ, тэр чинь. Тэгж уул ус, савдаг эзэнтэй газар оролдоод байвал үр удмаараа өөдлөхгүй шүү.

Х-Тэгэх байх даа, нээрээ

Э- Юу гэхэв, хэлэх юм биш. Аюул болно шүү

Хүү- Ээж, миний хоёр даралт ойртоод байна гэж үнэн байхаа толгой эргээд байх юм

Э- Үгүй чи шөнө унтахгүй тэр дөрвөлжин дэлгэц ширтээд суугаад байхаар даралт байтугай нь хөдөлнө биз дээ. За байз жолоочоо яаж явах уу? Хоёулаа 100 айлаар дайраад нэг дэлгүүрт юм харчихаад явья гэсэн. Нөгөө замыг нь хаачихсан сураг байв уу?

Х- Тийн. Өнөөдөр бүр нөгөө урсгалыг нь бас түр хаана гэж байх шиг байсан шүү. Тийшээ явах хэцүү болсон байхаа

Хүү- 100 айлын уулзвараар буцаж эргээд 11-рүү ороод байна лээ. Тэр гудамжийг хятадууд өөрсдөө барьж байгаа юу?

Х- Бүү мэд, мөнгийг нь лав хятадууд гаргасан гэсэн.

Хүү- Монгол нөлөөтэй гэдгээ харуулах гэж байгаа юм байна л даа

Э- Хоёулаа ингэж өдөр болгон 3000 мянгаар таксидаад байдаг, болж байна уу. Нөгөө муу дүү чинь тэр нэг хэлний сургуульд явья гээд байсан. Тэрэнд 10 мянга ч хаав дээ. Маргаашнаас ер нь би ч ийшээ алханаа зүгээр. За хүүхээд бид хоёр зүгээр шууд харья даа яамай.

Хүү- Нөгөө Автоплаза, тэнд очъё

Бид гурав явсаар 3-р сургуулийн наана очиж зогслоо. Ээж 20 мянган төгрөг гаргаж ирсэнд би задалж чадахгүй мухардав. Ингээд хүү нь ойролцоо дэлгүүр рүү мөнгөө задлуулахаар гүйлээ. “Задлахгүй гэвэл нэг талх авчихаарай. Өөр юм авчих ваа чи” гэж ээж нь араас нь хэлж амжлаа.

Э- Чи одоо хүүхээ ингээд холхиод нэг хэдэн цаас олоод байна уу ?

Х- Өө яахав болоод л байдаг юм.

Э- Болж дээ. Уул ус ухаж нүгэл хийж явснаас ингээд чадах юмаа хийгээд явж байхад ядаж урт насална. Би одоо хүргэнтэйгээ хоёр тийшээ харах шахуу болоод явж байна.

Х- ккк Яагаав? Уугаад байна уу?

Э- Уух ч яахав. Тааруулж л байвал. Бас юм ухах гээд явчихаж. Манай тийшээ баруун талын Угтам уулын чулуунд явж гэнээ. Тэр миний бүр өөрийн унаган төрсөн нутаг. Маш том 40 хэдэн онд байгуулагдсан хийдтэй газар. Одоо бол тэр хийд нь ажиллахгүй л дээ. Тэгсэн тийшээ очиж чулуу ухна гээд явж байна гэнээ. Хэдэн залуутай машинд суугаад явсан гэнээ. Би “Охиноос минь л бушуухан салж үз” гэж хэлэх гээд байж байна.

Х-ккк Та ч хатуу үзэх нь ээ

Э- Тэр хоёр таван хүүтэй. Таван хүүд нь дараа нь хорлол гай нь ирж магад. Охиноос минь л хурдан сал гэх гээд. Манай охин тэр хүний авгай болоод таван хүү гаргасан. Тэгсэн чулуу ухаж байгаль сэндийчих гээд явчихаж . Бүүр отгон хүүг минь дагуулаад явна гэсэн энэ нь намайг мэддэг болохоороо үгүй гээд үлдэж. Нээрээ охиноос минь салах хэрэгтэй. Орвонгоор нь эргүүлнэ шүү. Уул усны савдаг гэдэг чинь айхтар шүү. Тэгээд дээрээс нь өвөг дээдсийн маань тахилтай газар орон. Бүү үзэгд зүгээр ...

Х- Хүн бүхэн тан шиг үр хүүхдэдээ сургадаг бол уул усаа ухаад байхгүй л байх л даа тэ.

Э- Яаж өөдлөхөв дээ. Аав ээжийнхээ шарилыг ухаад байгаатай л адил гэж бод.....

Хүү нь задгай 3000 төгрөг барьж гүйж ирснээр тооцоо нийлж би хөдөллөө.

6

а Үргэлжлэл бий ....

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хооовон хөх
Shuud.mn
Сонин хачин
tsoglog:
taalagddag shuu amjilt
2014-06-01
hoovon:
та доорх линк рүү орж бүртгүүлснээр бүртгэлийн 2$ таны дансанд орох ба цаашид энэхүү сайтад нэвтэрсэн гишүүн бүрийн тоогоор таны дансанд 0.5$ нэмэгдэж орох болно. доод тал нь 30$ болход та мөнгөө авах эрхтэй болно. ингээд л болоо. энэ сайт руу ороод “register now” дарж бүртгүүлнэ. http://cash4visits.com/ref.php?refid=318943
2014-05-30
sainuu:
hi tanid amjilt,neeree dyrgui neg ni unshihaa bolichih l doo albatai bish bizdee unshih dyrtai hun olon bn bi hurtel dandaa huleej baij unshdag hun tsaash ni bichne shuu yumnii uchiriig sain uhaj oilgoj unshval dotor sanaa agyylga ni uur uur bn ijil bicheed bgaa yum alga l bna eejiigee taksi-d chin suulgaj yariulah yumsan daana ch eej mini yarmagt bolohoor huurhii mini taksi baridaggui bhoo kkkk tanid ajiliin amjilt husie.
2014-05-27
бимаа:
хүрэлийг дэмжив
2014-05-25
хүрэл:
хоовон хүү хатгаасанд автахгүй шүү бичээд бай. дургүй бол эсвэл өөрснөө сайхныг бич үзье эсвэл уншихаа боль албадсан биш. замд явахдаа нэг зүйлийг анзаарч яваарай юу гэвэл: машиндаа тамхи татсан жолооч ч зорчиг ч дутуу татсан тамхиа шууд л цонхоороо шидээд байна. тэрийг сайн тогтоож аваад дугаартай нь бичиж байгаарай унв 36 78 хар өнгийн croun зайдалсан авгай ба түүний хажуудах хүүхэн яг л ингэж байна лээ гэртээ тэгдэг болов уу харвал их л дэгжин ахайтан байсан
2014-05-25
zaaval u *rai:
атг, цагдаа, прокурор хэрэг яаж шалгадаг вэ гэхээр 1 дэх арга. хүмүүсийн мэдээлэл, энэ нь заавал гомдол гаргаж шалгаж өгөөч гэсэн байх албагүй, хүмүүсийн хов жив, нэгнийгээ худлаа муулсан, яриа сэдвээс ч эхлэж болно 2 дахь арга. гүйцэтгэх ажиллагаа буюу тагнаж чагнасан мэдээлэл дээр үндэслэн шалгадаг ихэнхи тохиолдолд тагнаж чагнасан ажилагаа нь хууль бус, олж авсан мэдээлэл нь шүүхийн шатанд ял өгөхөд хангалттай байдаггүй тул таньж мэддэг, хамт ажилладаг хүмүүсийг нь айлган сүрдүүлэх зорилгоор албан тушаалтнуудын оргон зайлах эсвэл хэрэгт саад учруулж болзошгүй гэдэг тэнэг ямар ч нотолж болохооргүй шалтгаанаар урьдчилан хорьдог. энэ нь 2-12 сар байна. прокурор цагдаагийн мэдлийн хорих хугацаа гэж ойлгож болно. энэ үед хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг ганц худаг буюу урьдчилан хорих 461-р ангид хорино. энэ үед л цагдаа прокурор хор хутгаж 2 төрлийн аргаар ялтан болгох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. 1. дэх арга. сэжигтэнг хорих төвд найз нөхөд, ойр дотны хамт ажиллаж байсан хүмүүс жишээ нь туслах, дарга цэрэгтэй нь буюу 3-5 хүн дор хаяж хорино. үүний бүгд биш юмаа гэхэд тал нь гэмгүй хүмүүс байна. тэдгээр хүмүүст нэг л зүйлийг зөвлөнө энэ нь цагдаа прокурорын онилсон хүнийг хэрэгтэн болгож ярихыг ятгана. эхлээд хүмүүс үгүй гэнэ удаан хорих төвд хоол унд муу сэтгэл санааны дарамтан дунд хоригдоод ирэхээр хүн дотны найз хамаатны хүн нь ч байсан түүнийхээ эсрэг худлаа мэдүүлэг өгдөг. ингэж найз нөхдийнх нь амаар, мэдүүлгээр ямар ч хүнийг гэмтэн болгодог. 2 дахь арга. хэвлэл мэдээллээр хийгээгүй ч хэргийг хийсэн болгож ярина. ард түмэн хуурамч мэдээлэл тарааж итгэлийг нь авна. ард түмэн ч ухаан жолоогүй буруу зөвийг нь ойлгоогүй байж авилгач энэ тэр гэж цоллон ялла шоронд хийгээд өг гэнэ. үүнийг хэргийг өндөр авхуулах гэж ярьдаг энэ нь шүүгч нарт буюу хэрэгт орооцолдогсод хэцүү харин цагдаа прокурорт сайн учир нь хэргийг хийгээгүйч хийсэн гэж ард түмэнд ойлгуулсан тул шүүгч ял өгөхгүй байж чаддаггүй хэрэв ял өгөөгүй тохиолдолд цагдаа прокурор шүүгчийг хахуульд автлаа гэж олон нийтэд зарлана энэ тохолдолд шүүгчид хэцүү ард түмэн ч энэ худал хуурмагт нь итгэнэ. найзууд нь эсвэл хамт ажиллаж байсан хүмүүс хичнээн энэ хүн хэрэг хийгээгүй дарамтан дор байхдаа худал мэдээлэл өгсөн гэж үнэнгээ шүүх дээр хэлэх боловч шүүгч үүнийг үл харгалзан авч үзнэ. учир нь прокурор цагдаагийн дарамт худал гүтгэлэгээс болж шударга шүүгч болох гэж гэмгүй хүмүүст хомроголон ял өгдөг. үгүй бол цагдаа, прокурор шүүгчийг авилгач гэж зарлана. өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй томоохон хэргүүдийн тал нь зохион байгуулалтай хэлмэгдүүлэлт. хамгийн харамсалтай нь энэ бүхний завсар маш олон дунд түвшний ямар ч буруугүй залуухан мэргэжилтэн дунд түвшний дарга нар маш их ял авч байна. нэг хэрэг шийдэх гэж 5-10 хүнд ял өгч байна. тэдээр хүмүүсийн талаас илүү нь хэлмэгдэж буй. энэ бүхнийг яагаад атг, умбг, прокурор хийгээд байна вэ? мэдээж дарамталж мөнгө авах, объёкт эд хөрөнгийг нь салгах, лиценз тусгай зөвшөөрлийг нь хурааж өөр хүнд өгөх. мөн албан тушаал нэмэх том хэрэг илрүүлсэн болох улс төрийн томоохон албан тушаалтнуудыг захиалгыг гүйцэтгэх, том нөлөө бүхй хурандаа генералнарынхаа тушаалыг биелүүлх гэсэн олон шалтгаан буй. атг -ийн болон цагдаа прокурор нь шүүх засаглалд хэвлэл мэдээллээр дамжуулан шууд болон шууд бусаар маш их нөлөөлж байна. шүүх засагал биеэ даасан энэрэнгүй шудрага бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. ард түмэн хуучин нахяамны хэлмэгдүүлэлтийн аргыг 100% хэрэгжүүлж буй атг умбг-ынханы худал пр -т маш их автаж байна. энэ бүхний эсрэг тэмцэж буй хүн болгоныг авилгач гэмт хэрэгтэн гэж ард түмэнд ойлгуулж байна, тэр битгий хэл үүний эсрэг тэмцэж буй тэмүүжин сайдыг авч хаяна гэж дарамталж байна. түүнийг хар тамхичин, *тай нөхцөгч болголоо. монголын атг, цагдаа прокурор хууль зүйн сайдаа ингэж дарамталж байгаа юм чинь жирийн бизнэсмэн, дарга, иргэнийг бол яаж дарамталж харгислаж байгаа нь ойлгомжтой. ард түмэн минь ухаантай нүдээ нээж юмны далд талыг харж ойлгомоор байна. цагдаа, атг, прокуор 1937 оны ногоон малгайтнууд, 1941 оны хитлерийн сс-ийн өргөн хүрээтэй хэлмэгдүүлэлтийг аль хэдийн эхлүүлээд байна. хитлерийн үед бурууг хэлж ярьж байсан бүх хүмүүс еврэй гомо болж хэлмэгдэж байлаа, 1937 оны үед монголын төр, нахяөмны талаар бурууг тод ярьсан чойном гуйгаас авхуулаад хүмүүс төрийн эсэргүү болж байлаа өнөөдөр цагдаа, прокурор, атг -г эсэргүүцэж ярьж хэлсэн хүн болгон авилгач, албан тушаалын хэрэгтэн болж байна. хэлмэгдүүлэлт монголд өргөн хүрээтэй эхлээд удаж байна, үүнийг яаж зогсоох вэ? энэ нийтлэлийг цааш нь дамжуулж ард түмэнд зөв ойлголт өгөөч хүмүүсээ.
2014-05-25
zochin:
бичээд л бай унших нэг нь уншаалд л байя, анай нар гээд байх юм аниа гэж өичих ёстой шүү амжилт хүсье
2014-05-25
paul:
butchered bai mongolian amidriig medeiros a ah um
2014-05-24
zulaa:
bi lav ene saitruu taxi unshih gej l ordog tand amjilt hvsie hov jiv bish niigmiin amidraliig boditoor tusgaj bgaan
2014-05-23
àÿàòóíãàà:
ñàéí óó õîîâîîí áè áàëàðñààí øºíº àìãàëàíä ÿâæ áàéãààä ãýíýò çàì äýýð çîãñîæ áàéñàí ìàøèíû àðààñ îðîîäòýð íü ãýðýë äîõèî ÷ áàéõã¿é òýãýýä äýýð íü öàñ îð÷èõñîí ãóëãààòàé áàéñàí õàðààä ãèøãýýä ãèøýýä àìæäàãã¿é öàãäàà ìàãäààãààð áààõàí ÿâëàà 2 ºäðèéí ºìíº ë ñàëëàà ìàøèí ìààíü çàñóóëàõ ãýñýí ñýëáýã íü îëäîãã¿é ýý 3 ñàðä îðæ èðñýí ìàøèí þìàà õîíäî ñèâèê /õàâðèä/ óðä 2 èõ ãýðýë ðàäèîòîð
2014-05-23
sanal:
ene chin manai mongolchuudin udur dutmin amidral shu dee bid nar chin iim l problém ni dotor amidarch bgaa shuu dee
2014-05-23
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, бичвэрлээд л бай. зарим маань "нэгэн хэвийнх" гэлээ юу гэждээ, ердөө ч тийм зүйл алга, маний хувьд. өнгийг нь харахад тийм л байх, жаахан дотогш тонгойгоод үзвэл хараахан тийм бишээ. шүүмжилж хэлэх амархаан, хийх хэцүү гэж. хөдөлмөрлөдөг, хөдөлмөрийг мэддэг хүмүүн бодьгалс аливааг "шүүмжлэх" нь барагтай бол үгүй байдаг. харин ч яриаг хөгжөөгөөд ухаан задлаад өгөөж нүнжигтэй эд юм болгоод тавьчих.
2014-05-23
dajgvi:
zvgeer l bna sn dee yax gej negniigee ingej uramiig ni xugaldag bnaa zaaval unsn geegvi biz dee unsnix neg ni unsnaad bolix neg ni bolino l biz nadad l lav zvgeer bna amjilt amjilt
2014-05-23
болд:
бич бич.хүмүүс юу гэх нь ямар хамаа байна.миний мэдэхийн сонирхож хүлээж уншдаг хүн зөндөө байна
2014-05-23
boldoo:
china -ta sait anduuraad bainaa ene chini mongol sait sh dee
2014-05-23
тэнгис:
тэгвэл өөр шинэ юм хайл да. би бол уншмаар байна. өөрсдөө юу ч бичиж чадахгүй юм байж нээх их томорцгоох юм. яг үнэндээ бол өөрсдөө юмыг төгс сайн хийдэг болчиход юмыг өөнтөглөдөг юм ш дэ.
2014-05-23
china:
yag neg heviin bolzon bain aa hu tiimees hu bichveree uurchluud uzvel yasiin hod hod hod :"d
2014-05-23
oo00:
odoo yvzgui bolchihloo ene taksi negen heviin uitgartai bolchihloo
2014-05-23
shuumjlie:
хөөе наад такси чинь улиг болчоод байна уу даа. би эхлээд уншдаг байлаа одоо болисон ш дээ. эртээд телевизээр микро гэдэг нэвтрүүлэг гарлаа. цаад утга нь яг чиний бичээд байгаа такси. үнэхээр сонирхолтой юм байна лээ. аан тийн гишүүн ганбаатар гарсан одоо наадхаа боль боль чи дандаа л хов жив бичиж байх юм даа.
2014-05-23