Алга ташилтаар үнэлүүлсэн хууль
2014-05-23

УИХ-ын дарга З.Энхболдын төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Спикер төрсөн өдрөөрөө тун ажил хэрэгч байлаа. Чуулганы хуралдааны завсарлагааны үеэр гишүүд "ангийн дарга"-даа төрсөн өдрийн мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүссэн бол, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс баглаа цэцэг барьж, мэндчилгээ дэвшүүлсэн. Үдээс өмнөх хуралдааны үеэр "цайны цаг" болсон хэдий ч спикер сунган хуралдуулах санал тавьсан юм. Гэвч гишүүдийн олонх нь "завсарлацгаая" гэсэн учир ангийнхныхаа "үгэнд орж" хуралдаанаа сунгасангүй. Баасан гаригт уг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үдээс хойш нь "Засгийн газрын цаг"-тай, сайдууд мэдээлэл хийдэг. Харин энэ удаад үдээс хойш сайдуудын мэдээлэл төлөвлөгдсөнгүй. Тиймээс зарим гишүүн үдээс хойш нэгдсэн хуралдаан байхгүй, "цонх"-лох юм байна гэж бодсон нь эндүүрэл байв. УИХ-ын дарга "Өнөөдөр хэлэлцэх асуудал ихтэй. Үдээс өмнөх төсвийн тодотголын хэлэлцүүлгийн дараагаар Төсвийн байнгын хороо хуралдаж, гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлээрэй. Үдээс хойш үргэлжлүүлэн хуулийн төслүүдээ хэлэлцэнэ" гэсэн юм. Ингээд үдээс өмнөх хуралдаан завсарлангууд Төсвийн байнгын хорооны гишүүд "цайны цаг"-гүйгээр хуралдаж, Төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн. Үдээс хойшхи хуралдаан Төсвийн тодотголоор үргэлжлэв.

1

Ийнхүү энэ өдөр 2014 оны Улсын төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдав. Үргэлжлээд Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Ингэснэээр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн зээл хэрэгжих юм. Энэ төслөөр манайд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийг судлан гаргаж, Япон улсад мэргэжилтэн бэлтгэнэ. Тэд ирээдүйд манай үндэсний мэргэжилтнүүд болж, бүтээн байгуулалт, хөгжлийг урагшлуулна гэж үзэж байна. Цаашдаа уг төслөөр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд манай их дээд сургуулиудад багшилж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оюутнуудыг төгсгөх сайхан ирээдүй хүлээж байгаа юм байна.

1

Үүний дараагаар гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ төслийн хүрээнд 222 сая ам.доллароор Баянхошуу, Чингэлтэй, Баянзүрх дүүргийг үе шаттайгаар хөгжүүлэх, гэр хорооллын иргэдэд зээл олгох гээд улаанбаатарчуудын амьдралыг өөд татсан олон дэвшилттэй зүйл төлөвлөгджээ. Тиймээс ч өр, зээлнээс "айгаад", халгаад байсан эрхэм гишүүд уг төслийг алга ташин батлав. Үнэхээр ч эрхэм гишүүд Улаанбаатар хотын хөгжилд санаа зовж, хөгжүүлэхийн төлөө нэг зүгт байдаг нь эндээс тодхон харагдлаа. Ийнхүү энэ төслийг батлах үед цагийн зүү хэдийнэ 18.10-ыг заасан байв.

1

Эрхэм гишүүд УИХ-ын даргад "ажлын цаг" дууссаныг анхааруулж, хуралдааныг өндөрлүүлэх санал гаргаж байв. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд "Одоо хуралдааны цагийг сунгая. Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл, нэмэлт санхүүжилтийн зээлийг хэлэлцэнэ" хэмээн алхаа тогшив. Спикерийн энэ үйлдлийг зарим гишүүн хүлээн зөвшөөрч "шөнө дөл болтол хуралдсан ч яах вэ" хэмээн хөгжилдөж, дараагийн хэлэлцүүлэгтээ орлоо. Ямартай ч өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан тун ажил хэрэгч байлаа. Үдээс өмнө Төсвийн тодотголыг хэлэлцэхэд шүүмжлэл өрнөж, хэн нэгэндээ гашуун үг чулуудаж байсан эрхэм түшээд үдээс хойшх хуралдаанаар зарим хуулийн төслийг алга нижигнүүлэн ташиж батлав. УИХ-ын дарга ч "төрсөн өдөр" гэж албан тушаалаа урвуулан ашиглалгүй, ажлаа чин шударгаар явуулав. УИХ-ын гишүүдийг ажлаа тасалдаг, хэлэлцэх асуудлыг хойшлуулдаг "гэм"-тэй хэмээн шүүмжилдэг. Басхүү цаг сунган хуралдаж, сэтгэл нэгдэн хууль баталж байгаа ховорхон энэ үзэгдлийг сайшаах нь зүйтэй болов уу. Дандаа шүүмжилнэ гэж юу байх вэ, түшээддээ урам хайрлая.

1

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
долингор:
kkkk бичсэн нь: /222.101.131.12/ 2014/05/24 17:36:12 ovoo sh de 76 чи яасан долигнуур хулгайч вэ . наад уул чинь үүний төлөө цалин авч буй малнууд шүү дээ
2014-05-25
kkkk:
ovoo sh de 76
2014-05-24