Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ
2011-12-12

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Шашин, төрийг хосолсон хаант Монгол Улсын төрийн сүлд далбаа, хаан болон яамдын тамганы дардас, туг, батлан гаргасан хууль дүрэм, гадаад, дотоод харилцааны баримт бичиг, VIII Богд хааны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, хувьсгалын үйл хэрэгт зүтгэж байсан хүмүүс, жирийн иргэдийн амьдрал ахуй, соёлыг харуулсан ховор үзмэрүүдийг байрлуулжээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороо, Үндэсний музей, Архивын Ерөнхий газар хамтран зохион байгуулсан энэ үзэсгэлэн ирэх оны  2 дугаар сарын 29 хүртэл үргэлжлэх юм.
Shuud.mn
Сонин хачин
1. Эх нутгийнх нь хайртай хүү Нацагдоржийн ариун сүнс гашуудан уйлж байна. Ийм ирээдүйд дахин мэндлэхгүй хэмээн. Ийм ирээдүйд дахин мэндлээгүй нь дээр хэмээн харуусан уйлж байгаа. Тэрээр түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэггүй хойч үеийнхэнд гомдон уйлна. 2. Чойжин лам ч мөн харуусан уйлна. Монголчуудын түүх соёлын өвийг үгүй хийвэл монголчуудад юу үлдэнэ гэж. Эргэн тойрон хүн алхах ч зайгүй төмөр бетонин барилгаар дүүрвэл юунд талархах вэ дээ. Тэрээр мөнгөнөөс илүүг бодож чадахгүй байгаа хүмүүст гомдон уйлна. 3. Халхын голын дайнд амь үрэгдсэн 3000 дайчид уйлж байгаа. Яагаад зайсан толгойг эвдлэн сүйтгэж зугаа цэнгэлийн газар болгохын төлөө улайрна вэ гэж. Юуны тулд амь үрэгдсэн баартруудын, түүхэн үйл явдлын үнэ цэнийг уландаа гишгэнэ вэ гэж. Баатарлаг дайчиддаа зориулан үлдээсэн эх нутгийнх нь ногоон орон зайг юун төлөө ийн сүйтгэнэ хэмээн харуусан уйлна.
2011-12-14
Manj Chin uls muhuj Mongol uls tusgaar togtnoloo olson baihad yagaad huv`sgal geed bainaa? Hyatadyn huv`d l Tsagaagchin gahai jiliin huv`sgal baidag yum baigaa biz. Manai ulsiin huv`d bol huv`sgal ch hiih shaardlaga baigaagui biz dee. Ugaasaa Manj uls ni muhsun yum chin Mongol ulsaa tunhaglah ni zuin hereg. Harin Dundad irgen ulsaa baiguulah gej yadaj baisan hyataduud l uursdiin erh ashgiin tuluu Mongol ulsiin tusgaar togtnold mun ch ih saad bolson doo.
2011-12-13
Энэ одоо хэний ямар бодлогоор түүхийг гуйвуулж байна вэ? 1911-12-29 бол манжаас тусгаарласан өдөр. 1924-11-26 энэ адар анхын үндсэн хууль баталалсан өдөр. 1911-12-29 бол монголчуудын хувьд номер нэг. Яагаад гэвэл энэ өдөр тусгаар тогтнолыг авч ирсэн өдөр. Яахаараа энэ өдрийг жижигхэн хувьсгал зүйлэн үздэг юм бэ?
2011-12-12