Украины зүүн хязгаарын “Луганск” хотын удирдлага бүс нутагт дайны онц байдал зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ тухай “Луганск”-ийн тэргүүн, Валерий Болотов мэдэгджээ. Тэрбээр “Киевийн зүгээс байлдааны ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан ийм арга хэмжээг авч байна. Манай хүмүүс хөнөөгдөж эхэллээ” гэж мэдэгдээд, бүх нийтийн дайчилгааг албан ёсоор зарлажээ. Тавдугаар сарын 22-ны өглөөний 08.00 цагаас “Рубежное”, “Лисичанск” хотуудын районд дайнаас урьдчилан хамгаалах цэргийн бэлтгэл хийгдэж эхэлжээ. Киевийн мэдлийн арми тусгаар улс болон зарласан хотуудыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эргүүлэн авахаар оролдож байна. Луганск мужийн төвийн зүг 200 орчим цэргийн техникийн цуваа хөдөлсөн ба Луганск армийн цэргийнхний довтолгоог хүлээж байгаа аж.
ө
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |