Лигийн аварга сагсчид Плоцкийн багийг ялжээ
2014-05-24

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоотой хамтран зохион байгуулсан билээ.Уг тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй баг Польш улсын Плоцк хотын өсвөрийн баг тамирчидтай нөхөрсөг тоглолт хийхээр зорьсон.

б

Тэгвэл манай эрэгтэй баг тамирчид болох Ш.Ганчимэг дасгалжуулагчаар удирдуулсан 33 дугаар сургуулийн сагсчид Плоцк хотын 5 дугаар дунд сургуулийн шигшээ багтай тоглож, дөрвөн үеийн турш илүүрхэн ялалт байгуулжээ. Харин 87 дугаар сургуулийн эмэгтэй шигшээ багийн тамирчид тус хотын шигшээ багт хожигдсон байна.

б

Нөхөрсөг тоглолтын үеэр Плоцк хотын Мон-пол клубын тэргүүн тус клубын хүндэт шагнал болох "Мөнгөн чоно", “Хүрэл чоно” шагналаар тамирчдыг ахлан явсан Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах, 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат, 87 дугаар сургуулийн захирал Б.Энхбат нарыг шагнасан байна. Уг шагналыг сагсан бөмбөгийн спортод хувь нэмэр оруулсан, шинэ залуу тамирчдыг дэмжин гаргаж ирэх ажлыг зохион байгуулсан хүмүүст олгодог аж.  Дашрамд сонирхуулахад, тус улсын хүндэтгэлийн “Алтан чоно” шагналыг Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбооны тэргүүн Б.Дашдорж манай улсаас хүртэж байжээ.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин