Өсвөр үе, залуучуудын тэмцээн болно
2011-12-12

Энэ сарын 13-15-ны өдрүүдэд ДАШТ-ний хүрэл медальт, Гавьяат тамирчин, Улсын начин Лу.Энхбаярын нэрэмжит өсвөр үе, залуучуудын тэмцээн болно. Спортын төв ордны “А” танхимд болох энэ удаагийн тэмцээнд хөвгүүд 29, 32, 35, 38, 42, 46, охидууд 40, 46, 51, 55, 59, 63, 67 жинд өрсөлдөх аж. Харин залуучуудын хувьд эрэгтэй төрөлд 69, 74, эмэгтэй төрөлд 63, 67 кг-ийн жинд өрсөлдөх гэнэ.
Shuud.mn
Сонин хачин