Өсвөр насныханд ч ял оногдуулна
2014-05-25

 

Гэмт хэргийн тухай хуулийг шинэчлэхээр УИХ хэлэлцэж байна. Энэ хуулийн төслийг "илээд" өнгөрөх бус өдөр шөнөгүй "нухаж" хэлэлцэх ёстойг туршлагатай парламенчид анхааруулж байна лээ. Хуулийн төсөл хэлэлцэх эсэх дээрээ гишүүдийн шүүмжлэлд, тэр дундаа Хууль зүйн экс сайд Ц.Нямдоржийг ихээхэн бухимдуулж, одоогийн сайд Х.Тэмүүжинтэй мэтгэлцүүлээд авсан ч гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

1

Ингээд Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ямар зүйл заалт хэрхэн тусгасныг сонирхъё. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар ямар нэг хэрэгт сэжигтнээр татагдсан бол шууд баривчилдаг. Гэхдээ баривчилгаа үр дүн багатай, хүмүүсийн шүүмжлэлд их өртдөг билээ. Тиймээс хуулийн төсөлд баривчлах ял үр нөлөөгүй байгааг харгалзан үзэж, хорих ялыг нэг сараас хорин жил хүртэл хугацаатай байхаар тооцон, иргэн, нийгэм, төрд шууд хохирол учруулахад чиглэгдсэн үйлдлүүдийг хуулийн төсөлд тусгасан байна.

1

Монгол Улсын Эрүүгийн хариуцлагын тогтолцоонд хорих ял дийлэнх хувийг эзэлдэг. Шүүхийн 2011 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.4 хувь, 5.8 хувь нийтэд тустай ажил хийлгэх, 12.5 хувь баривчлах ял, бусад ял 0.1 хувь байсан аж. Харин 2012 оны нэгдсэн мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.6 хувь, 5.7 хувь нийтэд тустай ажил хийлгэх, 11.6 хувь баривчлах ял, бусад ял 5.1 хувь гэсэн судалгаа гарсан байна. Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн дунджаар 47 орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлжээ. Сүүлийн гурван жилд хорих ял биечлэн эдлэгсдийн дундаж 5000-5200 орчимд хэлбэлзэж байсан бол 2012 оны байдлаар 8000 хоригдол хорих ял эдэлж байгаа гэсэн дүн гарсан байна.

1

Хуулийн төсөлд ялын төрлийг шинэчлэн тусгажээ. Торгох ялыг нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг оногдуулахаар заасан байна. Уг торгох ялаас хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, ялтан торгох ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх, албадан биелүүлэх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих юм байна.

1

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэх аж. Ялыг эдлүүлэх хугацаа нь нэг зуун хорин цагаас дөрвөн зуун наян цаг байна. Уг ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солих гэнэ. Хөдөлмөрийн чадваргүй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, гурав хүртэлх насны өсвөр насны хүнтэй ганц бие эх, эцэг, 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйд уг ялыг оногдуулахгүй юм байна.

1

Харин зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заажээ. Тодорхой хүн, хэсэг бүлэг хүн, тогтоосон замаар зорчих, хууль сахиулах байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх зэргээр эдлүүлэх бөгөөд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэх юм байна. Энэ нь шинэ төрлийн ял бөгөөд шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавих аж.

1

Хорих ял нь хугацаатай ба бүх насаар нь байна. Хугацаатай хорих ял нь нэг сараас 20 жил хүртэл байх гэнэ. Бүх насаар хорих ял нь 20 жилээс дээш хугацаагаар байна. Суллагдах үндэслэл нь хорин жилээс дээш хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэхээр тооцжээ.

Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II дугаар протоколд нэгдэж орсонтой холбогдуулан цаазаар авах ялыг бүрмөсөн халсан. Харин энэ онцгой ялын оронд бүх насаар хорих ялыг хуулийн төсөлд тусгаж, 20 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал хугацаатай хорих ялаар сольж болох талаарх зохицуулалтыг шинээр оруулжээ. Эрх хасах ялыг гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг 1-8 жил хүртэл хугацаагаар хориглох юм. Өмнө нь шүүхийн практикт ихэвчлэн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасахаас өөр байдлаар хэрэглэж байгаагүй аж.

1

Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд шинээр нэмэгдсэн нэг төрөл нь Өсвөр насныханд ял шийтгэл оногдуулах. Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 14 наснаас байхаар хуулийн төсөлд тусгахдаа бусад орны гэмт хэргийн тухай хуульд заасан ял шийтгэл оногдуулах насны хязгаарын шалгуурыг харгалзан үзсэн гэж хууль боловсруулагчид хэлж байна лээ. Энэ заалт гишүүдийн шүүмжлэлд өртсөн юм. Гэхдээ хууль санаачлагч "Энэ нь 14 наснаас дээш гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн бүрт ял оногдуулах зорилгогүй. Хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах, хүүхдийг аль болох хорих бус хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай сургалттай байгууллагад хүмүүжүүлэх, хүүхдийн хууль зүйн хороо нь хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавих талаарх зохицуулалтыг тусгасан. Өсвөр насны хүнд хүлээлгэх ялын төрлийг тусгай бүлгээр зохицуулах бөгөөд “өсвөр насны хүн” гэж гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй байсан хүнд тухайн бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулахаар хуулийн төсөлд тусгасан" гэдэг тайлбарыг өгсөн юм.

1

Хүмүүжлийн чанартай арга хэмжээ нь хууль батлагдан хэрэгжсэнээс хойш өдийг хүртэл бүрэн утгаараа хэрэгжээгүй, сургалт хүмүүжлийн тусгай байгууллага огт ажиллаагүй байна. Иймд өсвөр насны хүнд хүлээлгэх хариуцлага чанга, хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах боломжгүй болсон гэж үзсэний үндсэн дээр өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахааргүй бол шүүхээс тодорхой хугацаагаар хүмүүжүүлж хянан харгалзах арга хэмжээг хэрэглэх аж.

1

Хуулийн төсөлд албадлагын арга хэмжээний төрлийг ч өөрчилсөн байна.  Хуульд зааснаар одорхой хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжих талаар амлалт өгч, хууль сахиулах байгууллагын хяналтад байх хэлбэрээр хэрэгжих гэнэ.  Үүнтэй холбоотойгоор хорих байгууллагад хорихоос өөр төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх нэгж, алба байгуулагдах юм байна. Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь тухайн хүнд ногдох, хөрөнгө орлогоос албадан гаргуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх зохицуулалтыг тусгажээ.

1

Шинэ тутам үйлдэгдэж буй гэмт хэрэг, тухайлбал, мэдээллийн аюулгүй байдал, түүнд халдсан зарим гэмт хэргийг ахин шинээр томьёолох, авлига, албан тушаалын гэмт хэргийг тодорхой зааж, шан харамж авах гэх мэт зарим гэмт хэргийн бүрэлдэхүүнийг өөрчилжээ. Түүнчлэн, соёлын өвтэй холбоотой түүх, соёлын дурсгалт зүйл, археологи, геологи, палентологийн үнэт олдвор, хосгүй үнэт зүйлийг хамгаалах талаар төрөөс баримталж буй бодлогод нийцүүлж “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлгийг шинээр оруулсан байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлгийг шинээр оруулсан бөгөөд хүүхдийн эрхийн эсрэг үйлддэг хүчирхийлэл, албадлагын шинж чанартай гэмт хэргүүдийн ялын бодлогыг чангатгах талаар хуулийн төсөлд тусгажээ.

1

Түүнчлэн эдийн засгийн эсрэг гэмт хэрэг гэсэн шинэ бүлгийг орчин үеийн нийгмийн харилцааны онцлогийг харгалзан оруулжээ. Үүнд зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашиглах, зах зээлийн үнэ хөөрөгдөх, зохиомлоор, эсхүл зориуд дампуурах, хууль бусаар зээл төлөхөөс зайлсхийх, банк, санхүүгийн үйл ажиллагаа хууль бусаар эрхлэх, аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах, хууль бусаар дампууруулах, хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ, даатгал, зээл төлөхөөс зайлсхийх, хууль бусаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх зэрэг шинээр гэмт хэрэг болгохоор тусгасан байна.

Гэхдээ энэ хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатнаасаа хуульчдын шүүмжлэлд ч өртөж байсан.  Хэдийгээр шинэ шинэ бүлэг, заалт цаг үеийн шаардлагаар оруулсан ч амьдралд хэрэгжихүүлэхэд хийсвэр, "асуудал"-тай зүйл их байна гэдгийг хуулийнхан хэлж байна лээ. Жишээ нь тооцооны нэгжээр торгох заалт дээр хувь хүн, байгууллагад халтай зүйл байгааг  нарийн авч үзэх ёстой гэцгээж байсан.  Төсөлд тусгасан хувилбараар тооцооны нэгжээр шүүгчтэй мэтгэлцэж, гар хүрсэн тохиолдолд хувь хүн нэг сая төгрөг, аж ахуйн нэгж 10 сая төгрөгөөр торгох заалт орсон байлаа.

1

Гэмт хэргийн тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн суурь зарчим, шударга ёсонд илүүтэй нийцнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Гэмт хэргийн тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа тодорхойгүй. Учир нь уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил зэргээс хамаарч шаардах хөрөнгө, зардлын тооцоог урьдчилан гаргах боломжгүй аж. Тиймээс хэлэлцүүлгийн үеэр шийдэх юм байна.

1

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
*zgai:
nom unshij uhaanaa zadlacne yamar joohon yumand setgedeg yum be. buruu zvil hiivel shorond oroh ni zuv shde. odoo tsagt helmegdvvlelt gej yu bhav de. tsagda. atg. prukororig vzen yadsan hvmvvs ih baihima. zvger bgaa hvniig yug ni shalgah vede nadulcnin. uuruusuu buruugaa olj surda
2014-05-25
mgl hun:
ted huuliin zorchson yildel huuli bus biznesiin ard bdag ni il bolson
2014-05-25
mgl hyn:
mash unen yum bichjee..uuniug ooriin bier medreegui hen ch oilgohgui..atg bolon eruugiin tsagdaa gesen tom suljee deer doirgui huuliin ner barin ajillaj bn.gol zorilgo ni mongo hiih bolon hen negnii zahialgaar biznesiin orsoldogch nariig ni darah.
2014-05-25
mgl hyn:
mash unen yum bichjee..uuniug ooriin bier medreegui hen ch oilgohgui..atg bolon eruugiin tsagdaa gesen tom suljee deer doirgui huuliin ner barin ajillaj bn.gol zorilgo ni mongo hiih bolon hen negnii zahialgaar biznesiin orsoldogch nariig ni darah.
2014-05-25
zaaval un*rai, heregtei shuu:
атг, цагдаа, прокурор хэрэг яаж шалгадаг вэ гэхээр 1 дэх арга. хүмүүсийн мэдээлэл, энэ нь заавал гомдол гаргаж шалгаж өгөөч гэсэн байх албагүй, хүмүүсийн хов жив, нэгнийгээ худлаа муулсан, яриа сэдвээс ч эхлэж болно 2 дахь арга. гүйцэтгэх ажиллагаа буюу тагнаж чагнасан мэдээлэл дээр үндэслэн шалгадаг ихэнхи тохиолдолд тагнаж чагнасан ажилагаа нь хууль бус, олж авсан мэдээлэл нь шүүхийн шатанд ял өгөхөд хангалттай байдаггүй тул таньж мэддэг, хамт ажилладаг хүмүүсийг нь айлган сүрдүүлэх зорилгоор албан тушаалтнуудын оргон зайлах эсвэл хэрэгт саад учруулж болзошгүй гэдэг тэнэг ямар ч нотолж болохооргүй шалтгаанаар урьдчилан хорьдог. энэ нь 2-12 сар байна. прокурор цагдаагийн мэдлийн хорих хугацаа гэж ойлгож болно. энэ үед хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг ганц худаг буюу урьдчилан хорих 461-р ангид хорино. энэ үед л цагдаа прокурор хор хутгаж 2 төрлийн аргаар ялтан болгох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. 1. дэх арга. сэжигтэнг хорих төвд найз нөхөд, ойр дотны хамт ажиллаж байсан хүмүүс жишээ нь туслах, дарга цэрэгтэй нь буюу 3-5 хүн дор хаяж хорино. үүний бүгд биш юмаа гэхэд тал нь гэмгүй хүмүүс байна. тэдгээр хүмүүст нэг л зүйлийг зөвлөнө энэ нь цагдаа прокурорын онилсон хүнийг хэрэгтэн болгож ярихыг ятгана. эхлээд хүмүүс үгүй гэнэ удаан хорих төвд хоол унд муу сэтгэл санааны дарамтан дунд хоригдоод ирэхээр хүн дотны найз хамаатны хүн нь ч байсан түүнийхээ эсрэг худлаа мэдүүлэг өгдөг. ингэж найз нөхдийнх нь амаар, мэдүүлгээр ямар ч хүнийг гэмтэн болгодог. 2 дахь арга. хэвлэл мэдээллээр хийгээгүй ч хэргийг хийсэн болгож ярина. ард түмэн хуурамч мэдээлэл тарааж итгэлийг нь авна. ард түмэн ч ухаан жолоогүй буруу зөвийг нь ойлгоогүй байж авилгач энэ тэр гэж цоллон ялла шоронд хийгээд өг гэнэ. үүнийг хэргийг өндөр авхуулах гэж ярьдаг энэ нь шүүгч нарт буюу хэрэгт орооцолдогсод хэцүү харин цагдаа прокурорт сайн учир нь хэргийг хийгээгүйч хийсэн гэж ард түмэнд ойлгуулсан тул шүүгч ял өгөхгүй байж чаддаггүй хэрэв ял өгөөгүй тохиолдолд цагдаа прокурор шүүгчийг хахуульд автлаа гэж олон нийтэд зарлана энэ тохолдолд шүүгчид хэцүү ард түмэн ч энэ худал хуурмагт нь итгэнэ. найзууд нь эсвэл хамт ажиллаж байсан хүмүүс хичнээн энэ хүн хэрэг хийгээгүй дарамтан дор байхдаа худал мэдээлэл өгсөн гэж үнэнгээ шүүх дээр хэлэх боловч шүүгч үүнийг үл харгалзан авч үзнэ. учир нь прокурор цагдаагийн дарамт худал гүтгэлэгээс болж шударга шүүгч болох гэж гэмгүй хүмүүст хомроголон ял өгдөг. үгүй бол цагдаа, прокурор шүүгчийг авилгач гэж зарлана. өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй томоохон хэргүүдийн тал нь зохион байгуулалтай хэлмэгдүүлэлт. хамгийн харамсалтай нь энэ бүхний завсар маш олон дунд түвшний ямар ч буруугүй залуухан мэргэжилтэн дунд түвшний дарга нар маш их ял авч байна. нэг хэрэг шийдэх гэж 5-10 хүнд ял өгч байна. тэдээр хүмүүсийн талаас илүү нь хэлмэгдэж буй. энэ бүхнийг яагаад атг, умбг, прокурор хийгээд байна вэ? мэдээж дарамталж мөнгө авах, объёкт эд хөрөнгийг нь салгах, лиценз тусгай зөвшөөрлийг нь хурааж өөр хүнд өгөх. мөн албан тушаал нэмэх том хэрэг илрүүлсэн болох улс төрийн томоохон албан тушаалтнуудыг захиалгыг гүйцэтгэх, том нөлөө бүхй хурандаа генералнарынхаа тушаалыг биелүүлх гэсэн олон шалтгаан буй. атг -ийн болон цагдаа прокурор нь шүүх засаглалд хэвлэл мэдээллээр дамжуулан шууд болон шууд бусаар маш их нөлөөлж байна. шүүх засагал биеэ даасан энэрэнгүй шудрага бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. ард түмэн хуучин нахяамны хэлмэгдүүлэлтийн аргыг 100% хэрэгжүүлж буй атг умбг-ынханы худал пр -т маш их автаж байна. энэ бүхний эсрэг тэмцэж буй хүн болгоныг авилгач гэмт хэрэгтэн гэж ард түмэнд ойлгуулж байна, тэр битгий хэл үүний эсрэг тэмцэж буй тэмүүжин сайдыг авч хаяна гэж дарамталж байна. түүнийг хар тамхичин, *тай нөхцөгч болголоо. монголын атг, цагдаа прокурор хууль зүйн сайдаа ингэж дарамталж байгаа юм чинь жирийн бизнэсмэн, дарга, иргэнийг бол яаж дарамталж харгислаж байгаа нь ойлгомжтой. ард түмэн минь ухаантай нүдээ нээж юмны далд талыг харж ойлгомоор байна. цагдаа, атг, прокуор 1937 оны ногоон малгайтнууд, 1941 оны хитлерийн сс-ийн өргөн хүрээтэй хэлмэгдүүлэлтийг аль хэдийн эхлүүлээд байна. хитлерийн үед бурууг хэлж ярьж байсан бүх хүмүүс еврэй гомо болж хэлмэгдэж байлаа, 1937 оны үед монголын төр, нахяөмны талаар бурууг тод ярьсан чойном гуйгаас авхуулаад хүмүүс төрийн эсэргүү болж байлаа өнөөдөр цагдаа, прокурор, атг -г эсэргүүцэж ярьж хэлсэн хүн болгон авилгач, албан тушаалын хэрэгтэн болж байна. хэлмэгдүүлэлт монголд өргөн хүрээтэй эхлээд удаж байна, үүнийг яаж зогсоох вэ? энэ нийтлэлийг цааш нь дамжуулж ард түмэнд зөв ойлголт өгөөч хүмүүсээ.
2014-05-25