ТҮЦ машинаас авсан тодорхойлолтоор үйлчилгээ үзүүлэхгүй байгааг иргэд шүүмжилжээ
2014-05-25

Нээгдсэнээсээ хойш 90 мянган санал, хүсэлт, гомдол, талархал хүлээн аваад байгаа “11 11 төв”-д өнгөрч буй долоо хоногт 866 иргэн ханджээ. “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны сугалаанд тэнцсэн ч банкны шаардлагаас шалтгаалан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байрандаа орж чадахгүй байна гэсэн гомдол энэ долоо хоногт цөөнгүй ирсэн ба тухай бүрт нь ТОСК-д уламжлан хариу өгүүлжээ.

1

Амины орон сууц барихад бага хүүтэй зээлд хамрагдах боломж, хэрэгжиж эхлэх хугацааны талаар иргэд мэдээлэл хүссэн байна. “Засгийн газрын 2014.5.10-ны өдрийн хуралдаанаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулж, амины тохилог орон сууц барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Одоогоор Засгийн газрын тогтоол албажиж ирээгүй ба журам эцсийн байдлаар гараагүй байна. Тогтоол гарснаар нийслэлд амины орон сууц барих аж ахуйн нэгж, байгууллага 8 хувь, орон нутагт 7 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой” гэж БХБЯ-наас хариулжээ.

1

ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхийн лавлагаагаар ХААН банк үйлчлэхгүй байгаад иргэд бухимдалтай байна. Автомат машинаар өгч байгаа лавлагаа, тодорхойлолт нь албан ёсны баримт бичиг ба нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгддэг. Иймээс тус бичиг баримтыг үндэслэн иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх ёстойг УБЕГ-аас дахин анхааруулж, энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаад байгаагаа иргэдэд мэдээлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
turiin bank:
дээрх хүнтэй санал нэг байна. төрийн банк бол үнэхээр хүнд сурталтай дээр нь үйлчилгээ байхгүй, хар хорины салбараас нь халамжийн мөнгө авах гээд 40 минут хэртээ оочерлож байгаад яг очерт очиход мөнгө дууссан гэдэг байгаа. тийм л юм бол халамжийн мөнгө дууссан байгаа гээд цонхон дээрээ бичээд наачих хэрэгтэй ш дээ. хүний хайран цаг зав үрж байхаар, үнэхээр санаачлагагүй тэр теллэрийнх нь удаан гэж хэлэх ч үг байхгүй.
2014-05-26
иргэн:
яг хэн гэдэг хүн энэ ажлыг хааж боогоод байгааг хэлэх хэрэгтэй. өөр нэг жишээ бол төрийн банктай холбоотой.да хүрээ захын замын урд байрлах төрийн банкнаас гуйвуулсан мөнгөө авах гэж бөөн хүнд суртал,алагчлан үзэгддэгтэй таараад дахин хэзээ ч төрийн банкаар үйлчлүүлээрэй гэж таньдаг бүхэндээ захисан.юу вэ гэхээр тиллерийг таньдаг нэг нь өөр цонхоор иргэний үнэмлэхээ өгөөд орж ирж үү гэж асуугаад мөнгөө шууд аваад явчихаж байхад надад яасан гээч би хүмүүс оочерлож байнахад оочероор нь үйлчлээч гэж хэлсний төлөө мөнгөө авах гэж иргэний үнэмлэхээ канондуулж камерлуу нь харж зогсоод зургаа авахуулж,2000 манган төгрөг төлж байж нэг юм 200 хүрэхгүй мянган төгрөг авсандаа тиллер залууд дургүй хүрсэн ч яаарч байсан болохоор дуугүй өнгөрсөн.тэр залуу найздаа ямарч хүндрэлгүй алагчлан үйлчилсэнд дургүй хүрч эр хүний замын хүзүү урт гэдгээртэрэнтэй нэг таарч л таарна даа. олон хүнийг доромжлоод байвал өөрт нь муу юм болно доо.

tsema:
tsema_86@yahoo.com gaigui mungu ihtei hugshin huntei taniltsana
2014-05-26