Хакухо М.Даваажаргал түрүүллээ
2014-05-26

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацу башё өнгөрсөн ням өдөрт өндөрлөлөө. Энэ сарын башёд Их аварга Хакухо М.Даваажаргал 14 даваа 1 унаатайгаар 29 дэх түрүүгээ авсан юм. Харин Хакухо аваргын араас нэхэж байсан Озэки Кисэносато энэ өдөр Какурюү М.Анандыг давснаар 13 даваа, хоёр унаатайгаар башёг өндөрлүүлж байна.

а

Энэ башёг Харумафүжи Д.Бямбадорж 11 даваа 4 унаа, Какурюү М.Ананд 9 даваа 6 унаатай  өндөрлүүллээ. Мөн мэргэжлийн сумо бөхийн Жюүрёо зиндаанд Монголын бөх Ичиножёо А.Ичинноров түрүүлжээ. а

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
аварга даваажаргалдаа амжилт хүсч баяр хүргэе. шинээр орж ирж байгаа монгол сумо бөхчүүд дотор дахин аварга, арслан болохоор сайхан залуучууд олон байналээ. жнь. дээд зиндаанд барилдаж байгаа ган-эрдэнэ, эрдэнэбаатар, жүрэд барилдаж байгаа ичинноров, өнөболд гээд ирээдүйн аварга арслангууд бэлтгэгдэж байна гэж бодогдсон. өчигдөр бөх тайлбалаж байсан сумогийн их аваргаас нэвтрүүлэгч ичинноровыг сайн бөх болох ирээдүйтэй бөх байна гэж асуухад их аварга сайн бөх биш харин маш сайн бөх гэж хариулж байналээ. энэ залуу японы сумод 3 хан башё барилдаад жүрэд түрүүлээд 7 сарын барилдаанд дээд зиндаанд барилдахаар болж байх шиг байна. мөн энэ залуу сумод барилдаж байгаа монгол бөхчүүдийн хамгийн хүнд жинтэй бөх гэсэн шүү.
2014-05-26
zochin:
bayar hurgiye. 33 turuuleerei amjilt. nuguu 2 awargadaa bas amjilt
2014-05-26
батмөнх:
сайхан мэдээ оруулсанд шуудынханд баярлалаа
2014-05-26
í.ãàíáîëä:
ìîíãîëûí áàõàðõàë.àìæèëò õ¿ñüå
2014-05-26
зочин:
баяр хүргэе. дахин олон түрүү авахыг ерөөе.хүний газрын ёсыг хүндэтгэн дагаж яваарай.
2014-05-26
mongol:
halhiin saihan huu
2014-05-26