Ховор эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргалаа
2011-12-12

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийж, Ойг тэмдэглэх үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд болон албаны бусад хүн оролцов. Энд 1911 оны Цагаагчин гахай жилийн хувьсгалаар тогтсон Шашин, төрийг хосолсон хаант Монгол Улсын төрийн сүлд далбаа, хаан болон яамдын тамганы дардас, туг, батлан гаргасан хууль дүрэм, гадаад, дотоод харилцааны баримт бичиг, VIII Богд хааны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, хувьсгалын үйл хэрэгт зүтгэж байсан хүмүүс, жирийн иргэдийн амьдрал ахуй, соёлыг харуулсан 80 гаруй ховор эд өлгийн зүйлийг толилуулж байна. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороо, Үндэсний музей, Архивын Ерөнхий газар хамтран зохион байгуулсан энэ үзэсгэлэн ирэх оны  2 дугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ.
Shuud.mn
Сонин хачин
БАГШ НАРАА ЭНЭ СОНГУУЛЬД ЭНЭ 2 НАМЫГ СОНГОХОО БОЛЬЧИХОО ТЭГЭЭД ХАРИУГАА АВЧИХ ЭД НАРААС
2011-12-12