Батлан хамгаалах салбарт хамтран ажиллана
2011-12-12

ХБНГУ-д айлчлал хийсэн Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Берлин хотноо байгуулав. Тус хэлэлцээр нь манай хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаа, түүний дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх бөгөөд уг хэлэлцээрийг байгуулснаар энхийг дэмжих болон хүмүүнлэгийн ажиллагаа, батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, зэвсэглэл, техник зэрэг чиглэлээр хамтран ажиллах эрх зүйн таатай орчин бүрдэв.
Shuud.mn
Сонин хачин