МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдана
2014-05-26

УИХ дахь нам эвслийн бүлгүүд даваа гараг бүр хуралдаж мэдээлэл хийдэг билээ. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд болон цаг үеийн таван асуудлийг Төрийн ордоны Б танхимд хэлэлцэж байна. МАН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаараа Нийгмийн ардчилсан Монголын залуучуудын холбооны “Ард-100” аяны мэдээлэл болон Гэмт хэргийн тухай хуулийн талаархи С.Нарангэрэлтэй тэргүүтэй хуульчдын багийн дүгнэлт сонссон аж.

а

МАН-ын бүлгийн хуралдаан завсарлаж үдээс хойш 14.00 цагт үргэлжлэн хуралдах юм байна. Үдээс хойшхи хуралдаанаараа Өрийн удирдлага, Ашигт малтмалын тухай хууль, Худалдан авах үйл ажиллагааны тухай хуулийн талаар саналаа нэгтгэх гэнэ.

ө

П.Наран

Shuud.mn
Сонин хачин