Сайн дураараа цусаа хандивлалаа
2011-12-12

  Амь нас нь тэнссэн хүнд цус сэлбэж амийг нь аварч амьдрал бэлэглэдэг. Тэгвэл “Гурван гал” эмнэлгийн эмч, ажилчид хамтран ажилладаг түшиц сургуулиуд болох “Улаанбаатар” дээд сургуулийн “Сувилахуйн” салбар, ЭМШУИС-ийн оюутнуудийг уриалан ЦССҮТ-тай хамтран цусны донорын өдөрлөг зохион байгуулж байна. Энэ буяны үйл ажиллагаанд 60 гаруй хүн сайн дураараа оролцож цусаа бэлэглэлээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвд /ЦССҮТ/ одоогийн байдлаар 5-6 хоногийн цусны нөөцтэй байна. Цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэдгийг иргэн бүр санаж, таны өгсөн дусал цус бусдад амьдрал эргүүлэн авчирна гэсэн хүмүүнлэг ёсны итгэлээр донорын үйлсэд нэгдэн, сайн дураараа цусаа бэлэглэхийг тус эмнэлгийнхэн уриалж байна. “Гурван гал” эмнэлэг жил бүр цусны донорын үйл ажиллагаа зохион байгуулж байхаар боллоо. Цусны донор болохын тулд 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өвчин эмгэггүй, харьцангүй эрүүл бол донор байж болно. Эрэгтэйчүүд 2 сар тутам, эмэгтэйчүүд 3 сар тутам өгч болох юм байна. Насанд хүрсэн хүнд дунджаар 4-5 л цус байдаг. Эрүүл хүн нэг удаад 200-400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй юм. Таны өгсөн цусыг төрөхийн хүндрэл, гэмтлийн цус алдалт, томоохон хагалгааны үед болон хорт хавдар, цусны эмгэгийн үед хэрэглэдэг байна.
Shuud.mn
Сонин хачин