Хүлэгтээ хайртай бол ташуурд, хүүхэддээ хайртай бол ...
2014-05-27

Ажил болоод амжилтаараа ялгарч яваа нэг залууг мэдэх юм. Түүнд  бусадтай хуваалцах дургүй дурсамж байх. Нийгэмд танигдаж нэрд гарч бусдад гарын үсгээ өгөхөөр од болоогүй ч өөрийн хүрээнийхэн, ажил албандаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Харин хувийн амьдралд нь асуудал байдаг. Үнэндээ бол асуудал байгаа бус манай хүн өөрөө асуудал бий болгож байдаг гэж болно. Хүү, охинтой сайх эр хүүхдүүдээ маш хатуу гараар буюу зөвхөн өөрийн заасан зам амьдралын хэвшлээр байлгахыг хүсдэг. Үүнийгээ шууд ил тулган хэлдэг. Гэхдээ зодож жанчаад байдаггүй ч зохих дарамтыг байнга үзүүлж байдаг. Тухайн өгсөн үүрэг даалгаврыг хийгээгүй бол шөнөжин хамт нойргүй сууж хийлгэх, хэлсэн зааварласнаас өөр байдлаар орой үдэш найз нөхөдтэйгээ нийлбэл маргааш нь тэдгээр нөхдүүдтэй нь сургууль дээр нь очиж уулзан ил цагаан загнаж дарамталж чаддаг. Энэ байдлаас болоод одоо охинтой нь ойртож үерхдэг эрэгтэй хүүхэд байхгүй болсон.

5

“Өдий зэрэгтэй амжилтад хүртлээ явах суурь чадварыг хэн чамд өгсөн бэ” гэсэн миний  асуултад “миний хойд ээж” гэж тэрбээр товч гэж хариулсан. Хожим чухам яагаад хойд ээжийгээ ийн үнэлж явдагаа тайлбарлан ярьсныг товч буулгая. “Төрсөн ээж маань мэдээ ороход байгаагүй өөд болсон байсан тул бараг санадаггүй юм. Манай хойд ээж хүнтэй суугаагүй байж байгаад 30 насандаа манай аавтай суусан. Өөрөө хүүхэд гаргаагүй. Надад маш сайн байдаг боловч үе үе маш айхтар зоддог байсан. Аав ч бас үе үе сүрхий зодно. Хойд ээжийн зодох бол мэдээж голдуу л аавыг байхгүй үед явагдана. Гэхдээ зодох шалтгаан шалихгүй санаандгүй байдлаас үүсдэг байлаа” гэж халмаг танил яриагаа эхлүүлсэн. Олон шалихгүй шалтгаанаас болсон зодуураас одоо хүртэл сайн санадаг нэг тохиолдлоо ярьсан юм. Тэр үед манай залуу гуравдугаар ангидаа буюу 11 настай байж.  Нэг удаа зүгээр л цай чанахдаа сүүгээ пал хийлгээд нэлээн их сүү болсон цай буцалгаж. Орой ирж цайгаа амссан эх сүү их байгаа учрыг асууж хариултыг сонсож сууснаа аягатай цайгаа толгойд нь цацаж улмаар ухасхийн босч ирээд үсдэж унагаан зодож эхэлж. Шалтгаан нь “энэ сүү чамд хайран биш байна уу. Энэний мөнгийг яаж олдгийг чи мэдэх үү” гэх зэрэг үглэл хашгираан.

5

Энэ мэт ялих шалихгүй шалтагтай зодуур үе үе гарсаар манай хүн наймдугаар ангид ордог жилээ анх удаа үүнийг сөрж зогсож. Шилжилтийн нсандаа хүрсэн хүү хойд ээжийнхээ энэ сонин аашийг тэвчихгүй болж ирж. Ингэхдээ үг сөрж хэрүүл ч хийсэнгүй зодох гэж дайрахаар нь хоёр гарыг нь атгаж жоохон ноцолдож байгаад түлхэж унагаачихаад гараад явчихаж. Хичээлээ ч хэдэн өдөр “пялж”. Харин үүнийхээ хариуд насандаа мартахааргүй шившиг болж сургуульдаа анги хамт олондоо очих нүүргүй болж. Шалбарсан нүүртэй ээж нь өглөө эртлэн сургууль дээр нь очиж бүх ангийн цугларалт дээр өөрийг нь хүү нь хэрхэн зодсон талаар дэлгэрэнгүй ярьж мөн гэрээсээ эд зүйл хулгайлаад тэнэж алга болсон гэж хачирлажээ. Үүн дээр бас нэгэн үл мартагдах дурсамж байдаг. Нэг удаа ээжийнхээ авч өгсөн ноосон цамцыг хаячихаж. Хотын төв ганцаараа орж  хүүхдийн парк дээр гөөхий чихэр эргүүлж яваад Туул ресторанаас автобусанд суухаар явж. Ингэхдээ хуучнаар гутлын 22 буюу одоогийн Өргөө зочид буудлын тэнд цэцэгт мандалын хажууд замын хашлага  /брожур/ дээр сууж байгаад цамцаа мартаад босоод явчихаж. Энэ бүхнийг ийн нуршин зураглан бичихийн учир нь манай залуу одоо болтол Өргөө зочид буудлын орчмоор явахдаа тэнд цамцаа мартсанаа санаж амьдралдаа том алдаа хийсэн газар нь мэт таагүй сэтгэгдэл төрдөг гэлээ. Цамцаа хаяснаа хоёр саран гаран аргалж нууж чадсан ч эцэстээ үнэнээ хэлж үүнийхээ төлөө аймшигтайгаар зодуулж долоо хоногийн турш гарч тоглохгүй зөвхөн ус авах, мод хагалах, дэлгүүр явж мах сүүнд оочерлох зэрэг ажлыг халаагүй хийх шийтгэл нэмж авчээ.

5

Ийн явсаар түүний хувьд ээжтэй хүн гэсэн ойлголт үндсэндээ алга болж шүдээ зууж байгаад  наймдугаар ангиа төгсөж. Хэдийгээр сайн сурлагатай их дээд сургуульд орох 100 хувийн боломж байсан ч техниккумд сурах хуваарь авч. Үндсэндээ гэрээсээ зугатсан хэрэг. Тэр үеийн техниккумын оюутан гэдэг под хийсэн сарын цалинтай хүсвэл дотуур байранд байж болдог харьцангуй биеэ дааж явж болох боломж байж.

5

Ингээд хэдий тойруу замаар явсан ч хожим дуртай мэргэжил ажлаа сонгож сайн, сайхан ханьтай учирч, хүү охин хоёртой болж өнөр бүл үүсгэжээ. Аав нь удалгүй бурхан болж ээжтэйгээ хааяа уулздаг ч зайтай байдлаар харьцаж байж. Хойд ээж нь ч тэгсгээд өөд болж. Сонирхолтой нь манай танил өөрийгөө тодорхой амжилтад хүрч чадсанаа хойд эхийн хатуу гар, зодуур шийтгэлийн “ач” гэж үздэг. Эндээс л тэмцэж амьдрах чадвартай, хор шартай болсон гэж үздэг. Тийм ч болохоор заримдаа хүүхдүүдтэй хатуу чанга харгис хатуу гэмээр байдлаар ханддагаа нуугаагүй юм. Багад нь хүүхдүүддээ цөөнгүй гар хүрч сайн зоддог байсан ба харьцангуй том болоод ирэхээр нь өөр аргаар чангалах болж. “Тэгээд хүүхэд чинь том болоод харгис хатуу хүн болбол яана даа, сахилга баттай хариуцлагатай хүн болгох өөр олон л хүмүүжлийн арга бий шүү дээ” зэрэг тайлбарыг сонсохыг ч хүсэхгүй байгаагаа шууд хэлсэн юм. Хэрвээ манай хойд ээж намайг хатуу гараар өсгөөгүй бол би ийм амжилтад хүрч чадахгүй байсан юм гэдгээ л давтан хэлдэг.

5

Яагаад энэ түүхийг нурших  болов. Хэн нэгэн гуравдагч танилын амьдрал болоод хүүхэд сурган хүмүүжүүлэх арга барилд нь үнэлэлт дүгнэлт өгөх гэсэнгүй. Тухайн залууг сайн муу хүн болох тухайд нь ч энд ярихгүй. Бидэнд сонин биш. Энэ бол социализмын гэх цаг үед өсч хүмүүжсэн нэгэн үеийнхнийг туулж гарсан гэрийн хүмүүжлийн нэг онцлог гэж болох төрх. Одоо ч ийм амьдрал орчинд байгаа хүүхдүүд байгаа. Хатуу гар гэх зодууртай дарамттай орчинд хүн болохын цаана хүүхдийн эрх гэж байдаг, хүүхдийг гэр бүлийн хүрээний хүчирхийлэл дарамтаас хамгаалах тухай ойлголт цөөхөн сэхээтэн, оросын нөлөөтэй гэр бүлийн хүрээнд л байсан юм. Цаг өөр болсон энэ үед ч “хүүхэддээ хайртай бол зод, хүлэгтээ хайртай бол ташуурд” гэсэн үгийг хүмүүжлийн зөв арга болгон авч үздэг хүмүүс байсаар л байгаа. Хувь хүний ийм итгэл үнэмшил бол байх л зүйл. Харин энд хүүхдийн эрх гэж зүйл орхигдсоор ирсэн. Том хүн /эцэг эхчүүд/ өөрсдөө хэн нэгэнд зодуулж өвдөлт болоод дарамтыг мэдэрвэл шууд цагдаад хандана.  Харин өөрөө хүүхдээ зодож хүчирхийлэл үзүүлэн “хайртайгаа” илэрхийлбэл яах ч үгүй. Энэ хэр шударга сонсогдож байна.  “Миний төрсөн хүүхэд, би алаад хаячихсан ч яадаг юм” гэх үг уур цухлын үгс сайн айлгах гэсэн цагаан зандрал байсан бол одоо явсаар зөвшөөрөгдсөн хүчирхийллийн шинжтэй болж байгаа. Өөрийнхөө төрсөн үрээ яасан ч яадаг юм гэж давуудсан эрхийг өөртөө өгч буй эцэг эхийг хүүхдээс нь тусгаарлаж арга хэмжээ тооцож, өөрийг нь хүмүүжүүлдэг болох ёстой. Манай одоогийн парактикт төрсөн хүүхдээ зодож болно гэдгийг нь хуулиар зөвшөөрчихөөгүй ч зодвол тэгж ингэж шийтгэнэ гэж заагаагүй болохоор зөвшөөрч байгаа мэт.

5

Шинээр боловсруулагдаж Их хуралд өргөн баригдсан Гэмт хэргийн тухай хуулинд  Хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусгайлан авч үзсэн байгаа нь нийгмийн тодорхой хэсэгт таалагдахгүй байгаа бололтой. Зарим нэг аавын зодуурыг хуулийн гадна авч үзэх ёстой. Эцэг эх хүүхдээ зодох нь гэр бүлийн хүрээний асуудал. Үүний гэмт хэрэгт тооцох нь буруу гэж үзэж байгаа байр суурьтай хүмүүс байна. Энд маргаад байх зүйлгүй, маш энгийн хариулт бий. Хүүхэд ч өөрийн тодорхой эрхээ хуулиар хамгаалуулах ёстой.

5

Аавдаа нэг сайхан алгадуулснаа, адууны манаанд унтаж байж сураар нэг сайн ороолгуулснаа бид дурсдаг. Энэ бол өөр ойлголт бас сайхан дурсамж байх. Аавын тэр сайхан алгадалт нь хотжилтын сүүдэрт харгис шинжийг олж халуун төмрөөр хайрах, хутга шийдмээр хатгах тамлах зэргээр зэрлэгжээд удаж байна. Тийм болохоор шинэ хуулинд хүүхдийг зодох нь гэмт хэрэгт тооцогдох тухай ярьж байгаа. Үүнийг сурган хүмүүжүүлэх ардын уламжлалыг үгүйсгэсэн гэр бүл дэх аав хүү хоёрын харьцааны асуудлыг зохицуулах гэсэн  хуулийн заалт байна гэж эмзэглэх нь хаашаа ч юм.  “Хэн нь ч хэнийгээ ч зодож болохгүй” гэдэг хуулийн зарчим байгаа. “Хүнийг зодож, бусдын бие, эрх чөлөөнд халдвал” гэдэгтэй адил хүүхэд зодсон хүнд тохирсон хариуцлагыг нь хүлээлгэх тухай хуулинд суулгасан байна. Хүн зодвол хуультай. Мөн адил хүүхдээ зодвол хариуцлага шийтгэл хүлээнэ. Шаардлагатай бол хүүхдийг нь хамгаалалтад авч тухайн эцэг эхийг зүй бус үйлдэлдээ дүгнэлт хийх боломж олгоно. Зодоод нүдээд харгислаад байвал хожим хүүхэд чинь үхэр буу барьж ирнэ гэж сүржигнэх гэсэнгүй. Хэн нэгний хүүхэд ямар ч хүн болж яаж ч амьдарч болно. Хүний зураг төөргийн болоод сонголтын асуудал байх. Гэхдээ хүүхэд хэний хажууд ямар орчинд яаж хайрлуулж эс бөгөөс яаж дарамтлуулж өссөн бэ гэдгээс нийгэмд ямар хүн болох нь их бага хамаарна.

5

Бичлэгийн эхэнд дурдсан миний танил одоо ч хүүхдийнхээ алдааг уучилж шийтгэхгүй байх гэдэг хэзээ ч байж болохгүй зүйл гэж үзсэн хэвээр. Шийтгэхгүй өнгөрнө гэдэг бол өөрт нь хор хүргэж байгаа хэрэг. Зодох бол харин хамгийн хөнгөн шийтгэл гэж үздэг ба энийгээ хаана ч хатуу хамгаалахаа хэлсэн. Хэрвээ хойд ээж нь түүнийг тэгж зодож хатуу шийтгэдэггүй байсан бол би амжилт гаргаж чадахгүй байсан гэж хэлдэг. Тийм болохоор хүүхдүүддээ хайртай л бол хатуу бай, хайртай бол зод гэж намайг ч ятгасан. Харин түүний хүүхдүүд хожим хүүхэддээ яаж хандах, хүнийхээ хувьд хайрлах энэрэх уучлах сэтгэлтэй хүн болох эсэх, аавынхаа хатуу заримдаа харгис гэмээр авирыг юугаар уучилж үлдэхийг хэлж мэдэх зүйл алга.

5

Нэг л бодол үлдсэн. Хэрвээ тэр үед түүний хойд ээжийн хатуу гар, зодуурыг хазаарладаг хууль байсан бол өнөөдөр түүний хүүхдүүд арай өөр хайрыг үзэж, элгэмсэг нөхөрсөг орчинд өсөж хүмүүжиж аавыгаа хүлээн зөвшөөрч бахархдаг байсан ч байж болох юм.

5

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
хүүхэддээ хайртай бол ташуурд
2014-05-28
gurvan mongol:
zodoh ene bol ooroo hargislal hen ch hvnd zoduulahig hvsehgvi tegvel ter jaahan hvvhdiig zidohoos. icheechee novsh gej bi hvvhed zodoj b.gaa hvniig buudmaar sanagddag......
2014-05-27
zocnin:
hoid eh n ad vzej daramtaldag baisniig medehgvi.hatuu garaar osgoson cn geh snig
2014-05-27
зочин:
их загнуулж зодуулсан хүүхэд худалч болдог гэж бодогддог. тэрний оронд цаг үед нь тохируулж янз бүрийн жишээнүүдийг зааж сургасан биш байдлаар ярьж өгвөл
2014-05-27
tuguldur:
etseg maani namaig zodoj osgoson harin bi buruu gedgiig n medej bga bolhoor huuhdee buur erhluuleed duraar n osgoj bn het duraaraa bh n tuuniig bas deerengui bolgood baih shig minii arga baril bol huugee 5nas hureheer n aldaa dutgadal bur deer n uchir shalgaanaar n tailbarlaj oilguulah yavdal baih bolno ooroor helbel altan dundajiig barih bodoltoi bn
2014-05-27
zochin:
ene zaluugiin huvid hoid eh ni zoddog baisan gedgiig ni oigoj bolno yagaad gevel ter hun turuuleegyi bolohoor. harin uuriinhuu huuhdiig zodno gedeg teneg baina. hun uuriinhuu huuhdiig hairlaj medreegyi h er hairaa uguh yistoi. uuriihuu uzej tuulsaniig ur huuheddee medruulj ushuuguu avch baigaa gej haragdaj baina. huniig hairlaj baij hairiig avdag. ter hun uuruu hezeech hair medreegyi shigee huuhduudee ch hairaar dutaaj baigaa ni haramsaltai. gehdee hoid aav eej buhen muu bish shuu. hunii huuhdiig ch uuriin huuhed shig hairlah uchirtei uuriinhiiguu het hairlaad uzen yadaj usguvul hojim uuriig tani ur huuhdiig chine uzen yadah bolno
2014-05-27
мөнхжин:
хатуу харгис эцгийг юунд нь тунхагласан юм. харгис эцэг , эхийн хүүхэд харгис байдаг гэж юутай үнэн бэ.
2014-05-27