Статистикийн эмхэтгэл хэвлэгдэн гарчээ
2014-05-27

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын  нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг өмнөх онуудынхтай зэрэгцүүлэн харуулсан “Статистикийн эмхэтгэл - 2013”-ыг хэвлэмэл болон CD хэлбэрээр бэлтгэн гаргажээ. Энэ удаа статистикийн эмхэтгэлийг хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилгоор үндсэн үзүүлэлтийг тооцох аргачлал, нэр томъёоны тайлбарыг тухайн бүлэг бүрийн өмнө оруулж, тодотгол, тайлбарыг хийснээрээ онцлогтой аж. Эмхэтгэлийн ерөнхий загварыг шинэчлэн, нийгэм, эдийн засгийн салбаруудаар нэгдсэн таних тэмдэг бий болгож, олон улсын баримталж буй зарчмын дагуу зарим бүлгийг нэгтгэжээ.

ө

Статистикийн шинэ эмхэтгэлийг  www.nso.mn цахим хуудсаар орж, улс орны макро эдийн засаг, хүн ам, нийгэм, үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологи болон бусад салбарын статистикийн олон жилийн динамик үзүүлэлттэй танилцаж, дэлгэрэнгүй мэдээллийг  үнэ төлбөргүйгээр татан авч ашиглах боломжтой юм байна.

а

 
Shuud.mn
Сонин хачин