Хүүхдээ хэрхэн баярлуулах вэ
2014-05-29

Гурав хоногийн дараа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг тэдний өдөр болгож, баярлуулан, хөгжөөж өнгөрүүлдэг. Тэгвэл зургаадугаар сарын 1-нд хүүхдэд зориулсан үзвэр үйлчилгээ, урлаг соёлын үйл ажиллагаа хаана хэзээ болохыг хүргэж байна.

6

Чингис хааны нэрэмжит төв талбайд  

06 дугаар сарын 01-нд 11.00-16.00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ зохион байгуулна.

6

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

06 дугаар сарын 01-нйи өдрийн 10.00, 12.00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.

6

Улсын драмын эрдмийн театр

05 дугаар сарын 31-ний өдрийн 11.00, 13.00 цагуудаас Андерсаны “Лусын дагина” хүүхдийн жүжиг, 06 дугаар сарын 01-нд 15.00, 17.00 цагуудаас С.Михайловын “Бардам туулай” Хүүхдийн жүжиг , 20.00 цагаас Н.Ганхуягын найруулга “Бүүвэй” 3 бүлэгт уянгын драмын жүжиг өөрийн тайзнаа тоглоно.

6

АСА Цирк

05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 02-ныг хүртэл Оросын Одойчуудын циркийн тоглолт ажлын өдрүүдэд 15.00, 19.00 цагуудаас, амралтын өдөр 12.00, 19.00 цагуудаас

06 дугаар сарын 01-нд 12.00, 15.00, 19.00 цагуудаас тус тус тоглоно.

05 дугаар сарын 31-нд Маскрад шоу 11.00 цагаас Ялалтын талбайгаас хөдлөөд цирк рүү ирнэ.

05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-ний 10.00 цагаас “Ice cream” фестиваль  АСА Циркийн гадна талбайд болно. /үнэ төлбөргүй/

6

Нийслэлийн Улаанбаатар  чуулга

05   дугаар сарын 29, 30 ,31-нд Мөрөөдлийн суваг телевизийн “Бонгын аялал” тоглолт,

06 дугаар сарын 01- нд Тотал мюзик- тоглолт

5

МҮЭСТО-нд

05 дугаар сарын 31-нд 11.00, 13.00 цагуудаас Маск пордакшны “Мөсөн хатан”,

05 дугаар сарын 31-нд 16.00 цагаас “Хөгжилтэй алиалагч” тоглолт

5

Улаанбаатар паласд

06 дугаар сарын 01-нд Мөрөөдлийн театрын Хүүхдэд зориулсан жүжиг 12.00, 15.00 цагуудаас тоглоно.

6

Монголын хүүхдийн ордонд

06 дугаар сарын 01-нд Хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа гадна талбайдаа

06 дугаар сарын 01-нд “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана - А фойед

05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-нд 12.00, 14.00 цагуудаас Хүүхдийн баярт зориулсан  урлагийн тоглолт

06 дугаар сарын 01-нд 12.00-15.00 цагт гадна талбайдаа Цардмал замын зургийн тэмцээн гадна талбайд

06 дугаар сарын 01-нд 11.00-14.00 цагт Шатар, даамны тэмцээн зохион байгуулна.

06 дугаар сарын 01-нд 12.00-15.00 цагт Эко өдөрлөг зохион байгуулна.

6

Үндэсний Соёл амралтын хүрээлэнд

06 дугаар сарын 01-нд 13.00-17.00 цагт Хүүхэд багачуудад зориулсан урлагийн  тоглолт, 19.00-20.00 цагт Амьд хөгжмийн тоглолт, 20.00-21.00 цагт Залуучуудад зориулсан хөтөлбөр тус тус Их тайзан дээр,

 14.00-18.00 цагт Үлгэрийн цаг, гэр бүлийн буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом, хүүхдийн тэмцээн бага тайзан дээр тус тус зохион байгуулагдана.

6

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

06 дугаар сарын 01-нд 10.00-13.00 цагт ТВ-5 телевизийн хүүхдийн нэвтрүүлэгтэй хамтарсан хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, арга хэмжээ

06 дугаар сарын 01-нд 12.00-20.00 цагт “Бидний хүслэн- ногоон хотхон” өдөрлөг зохион байгуулна

6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин