Тэмүүлэл зусланд улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлжээ
2014-05-29

Багануур дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Хүүхэд хөгжлийн төвтэй хамтран Багануур дүүргийн хүүхдийн “Тэмүүлэл” зуслангийн үйл ажиллагаанд урьдчилсан хяналтыг хийжээ. Хяналтын явцад  “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцлийг шалгах хяналтын  хуудас”-аар шалгаж, эрсдэлийг үнэлгээг тогтоож,  мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн байна.

ө

Мөн хүүхдийн эрүүл ахуй, орчны тохижилт аюулгүй байдлыг хангуулах талаар улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлжээ. Тус зуслангийн үйл ажиллагаа ирэх сарын 15-наас эхлэх аж. Одоогоор засвар, тохижилтын ажил хийгдэж байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин