ШШГЕГ-ын алба хаагч 4200 доллартай гээгдсэн түрийвчийг эзэнд нь олж өгчээ
2014-05-29

ШШГЕГ-ын алба хаагч энэ сарын 27-ны өдөр Төрийн банкны орчмоос 4200 доллар, 380000 төгрөгтэй нэгэн түрийвч олсон даруйдаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж өгсөн байна. Удалгүй түрийвчний эзэн сандарсаар тус цагдаагийн хэлтэст очиход түрийвчийг нь хүлээлгэн өгсөн байхыг хараад ихэд гайхан баярласан гэнэ. Түрийвчний эзэн “Хурд” хамтлагийн гитарчин Б.Наранбаатар түрийвчийг нь олж өгсөн ачтанд баярласнаа илэрхийлэхээр асууж сураглахад ШШГЕГ-ын алба хаагч н.Батзориг гэдэг залуу байсан аж. Гитарчин Б.Наранбаатарын түрийвчинд хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмж авах хандивын мөнгө байсан аж. Өнөө цагт ийм их хэмжээний мөнгө олоод эзэнд нь эргүүлж өгөх хүн байгаад баярласан тус хамтлагийнхан түрийвчтэй мөнгө өөр хүний гарт орсон бол хүүхдүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж авч өгөх боломжгүй болох байсан хэмээн өгүүлсэн аж.

6

Ингээд “Хурд” хамтлагийнхан баярласнаа илэрхийлж өөрсдийн шилдэг дууны CD, алтан пянзаа өгч, тоглолтдоо урьж хүндэтгэлийн суудалд суулгахаа амласан байна.

6

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sain zaluu baina. sidi. toglolt gej bgahaar 100 dollr ugchihgui yasan ym be. im hun odoo tsagt tun hobor shuu.
2014-05-30
zoin:
tegeed niit mungunii 10 heviig ni shagnal bolgoj uguhgui yasan uudgui yum bee. huulind ch baidag baihh 10 huvi gej. ingeed neg aar saar yumaar bayrluulval humuus avaachij uguhgui shuu deeeee
2014-05-30
хуульч:
монголд минь ийм чанартай залуу байгаад баярлалаа, энэ чинь л балбарын тэнгэр шиг бай гэдэг үгний учир, эзэд нь юм шүү дээ
2014-05-30
зочин:
сайхан мэдээ байна. сайн санааны үзүүрт шар тос гэж энэ дэ.
2014-05-29
зочин:
энэ мөнгө амьдрал өөрчилхөөр мөнгө биш ш дэ. юу бичээд байнаа.
2014-05-29
zochin:
hymyys naanaa chamaig magtaj bgach tsaana teneg mulguu gej bga italyd mungutei uriibch olood butsaaj ugsun hynii ehner ni ehleed salaad hamaatan sadan ni nyyr buruutgaad daraa ni hotdoo amidrah bolomgyi bolj gadaad ruu tsagaachilsan yum gene lee
2014-05-29
зочин:
ийм сэтгэлтэй, хүмүүжилтэй залуучууд монгол улсад мань олон байгаа.
2014-05-29
мараатийн ухэл:
монголчууд ийм л шударга залуусаа дууриая! энэ залуусаа гийн уйлс нь бутнээ!
2014-05-29
bataa:
ene zaluud ter shudraga juram medialaa ug elbegdorj erunhiilugchuu
2014-05-29
zochin:
ene zaluud amjilt husye
2014-05-29
erdene:
uhaantai shudraga zaluu bna. amjilt husie.
2014-05-29
zochin:
iim hun hovor shu odoo tsagt,
2014-05-29
pr bnaa kkkk:
сүүлийн үед сурталчилгааг маш муухай далд хэлбэрээр явуулж ард түмнийг жинхэнэ утгаар нь тэнэгт тооцох болж. хурдынхан яг яах гээд байгаа нь удахгүй мэдэгдэх биз... үнэхээр ийм юм болсон бол тэр цагдаагийн ажилтанаас ярилцлага тавьчихвал яахав 50 хувийн магадлалтай болж мэдэх юм.
2014-05-29
зочин:
шударга залуу байна, баяр хүргэе, шшгег-ынхан гэрэл гэгээтэй мэдээ дуулгадаг л юм байна
2014-05-29
zochin:
saikhan medee baina. gants ch gsn ayataikhan um duulmaar bsiin...
2014-05-29
bbdd:
mundag zaluu ba aa
2014-05-29
баагий:
уучлаарай н. батзориг биш ц.батзориг шүү
2014-05-29
зочин:
ховорхон тохиолдол байна. шударга журам медалиар шагнах хэрэгтэй болов уу
2014-05-29
дэмий :
одоо үед огт зохицохгүй үйл байна.
2014-05-29
zochin:
гадаадад бол их бага хэмжээнээс үл хамааран тухайн олсон мөнгөний 10 хувийг нь шууд өгдөг юм билээ шүү. тэгэхээр ийм сайхан сэтгэл гаргаж байгаа хүмүүсийг урамшуулах системтэй болбол зүгээр санагддаг. би 800 мянган доллараар үнэлэгдсэн компанийн бичиг баримт болох цүнхтэй баримтыг олж өгөөд гадаад захирал нь урамшуулал өг гэсэн чинь монгол захирал нь "за" гэчихээд гурав хоногийн дараа "хоолонд орох уу" гэж үү. би аяга хоолоор л дутав гэж дээ. тэгэхээр ийм үед хүнд маш их урам хэрэгтэй юм байна дээ.
2014-05-29
123456:
ene uyed saixan setgeltei xumuus bas uldsen bna shuu bayar xurgeye ajil uils ni butemjtei baig
2014-05-29
bataa:
5000 dollartoi turuuvch olloo ezen baina uu
2014-05-29
зарим нь:
би ч гэсэн хүний дүүрэн, мөнгө, бичиг баримттай том түрийвч хүүхдүүддтэйгээ явж байхдаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс олоод эзнийг нь хайсаар олж өгч байсан. хүний урманд хүүхдийн ёндоог бодоод чихэр аваарай гэж 5 цаас ч хүүхдэд аваад өгчихдөггүй юм байна билээ... нэг залуу хос сандарсан гүйж явж байхад нь би дуудаад өгч байсан юм ...
2014-05-29
тонгол:
эвдэрсэн монголд ийм гоё хүн бас байна.монгол маань арай ч мөхөөгүй юм байна. баяр хүргэе
2014-05-29
thnks:
zuv bodoltoi iim zuv humuus olon baigaasaa ene hunii ajil uils ni setgel shigee saihan buteh bolnoo
2014-05-29
zorigoo:
amjilt husie baharhmaar sn zaluu bn iim zaluu olon baigasai da
2014-05-29
zorigoo:
amjilt husie baharhmaar sn zaluu bn iim zaluu olon baigasai da
2014-05-29
hуцуц:
төрийн албанд ийм л залуусыг сонгож ажиллуулаад байвал олон юм зөв зохистой болно шүү энэ залууг албан байгууллага нь ч сайшааж урамшуулах хэрэгтэй байхаа
2014-05-29
уншигч:
бахархалтай байна. та хүн чанар, сэтгэлээрээ орчлонгоос баян хүн байна аа. танд амжилт хүсье
2014-05-29
zochin:
dandaa bitgii hardaj serdej muugaar bodoj baigaach, tiim baisan ch ene show bol sain uiliig surtalchilsan l bna shtee
2014-05-29
zochin:
yamar sain yum be, ene zaluud eruul enhiig husen erooe, buyantai uil hiijee, ene medeeg un*d setgeld bayartai bna,, sain zaluu yum, bas tsagdaagiinhand bayarlalaa, tsagdaa nariig humuus dandaa l muu heleh yum getel turiivchiig ni ezend ni ugsun bna shtee
2014-05-29
иргэн :
ийм хүн монгол улсад маш олон болтугай.
2014-05-29
mongol:
jinhene er hun
2014-05-29
пэлээ :
рок попынхон нэрээ гаргахын тулд хийж буй шал худлаа шоу
2014-05-29
zochin:
yamar sn zaluu be.tsaashdin ajil amidrald n amjilt az jargal husie.im saihan setgeltei hun hobor shuu.
2014-05-29
би монгол:
эээ тэнгэр шиг бай гэж энэ шүү дээ.
2014-05-29
zochin:
ok gaihaltai
2014-05-29
зочин:
сайн залуу байна танд болон таны хамт олон найз нөхөд зөв хүмүүжил олгосон эцэг эхэд талархал хүргүүлье.
2014-05-29
zochin:
ymar sain zaluu ve. amjilt husie. odoo tsagt iim zaluus olon bgasai. sain uils buteejee
2014-05-29
2014-05-29:
сайн байна ийм залуус олон болоосой улаан цацтай залууд амжилт хүсье
2014-05-29
solo:
bolj bna sh de
2014-05-29
ввввв:
сайхан байна шүү
2014-05-29