Бурханы бэлэг
2014-06-01

Хүний ертөнцөд төрж өсөж, амьдарч байгаа хэн бүхэн өөрийн гэсэн үр хүүхэдтэй болж, удам судраа үргэлжлүүлэхийг хүсдэг. Тиймдээ ч хүүхэд гэдэг ариун бурхадын өмнө өвдөг сөхөрч, нялх багад нь хошуу дэвсэн эрхлүүлж, том болохын хэрээр тэднийгээ өхөөрдөн хайрлаж өсгөдөг бизээ. Хүүхэд гэдэг аав ээжийнхээ хайранд эрхэлж наадан, орчлонг таньж мэдэн, таны хүмүүжил, үзэл бодлоор тэжээгдэн энэ амьдралд хөл тавьдаг. Хэний хүүхэд хаана төрөхдөө чухал биш. Хамгийн гол нь хүүхэд хайраар дутах ёсгүй. Хаана төрөхөө сонгож төрдөггүй учраас эцэг эх бүр үр хүүхэдээ өөрийнхөөрөө хайрлаж, хүний хүүхдийг ч өөрийн хүүхэд мэт хандаж өсгөх нь томчууд бидний үүрэг гэлтэй.

ыб

Өнгөрөгч тавдугаар сарын дундуур цахим ертөнцөөр “Хөвсгөл аймгийн иргэн 27 настай У гэх эмэгтэй ЭХЭМҮТ-д гурван ихэр төрүүллээ. Тэр бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй. Өмнө нь хоёр удаа төрсөн. Анхны төрөлтөөрөө нэг,  удаах төрөлтөөрөө хоёр ирэх хүүхэдтэй. Том хүү нь дөрвөн настай. Настай ээжтэйгээ амьдардаг юм байна. Нутаг буцах зардалгүй энэ эмэгтэйг ихэрүүдээ аваад явахад нь замын зардал хандивлах сайхан сэтгэлтэй хүмүүс байна уу” гэсэн утга бүхий зар тархсан. Энэхүү мэдээлэл гарсан даруйд цахим ертөнцөөр бүсгүй болон хүүхдүүдийнх нь тухай халуун яриа өрнөж, хүн бүр өөрсдийнхөөрөө асуудалд хандаж байв. Яахаараа хөгжлийн бэрхшээлтэй юм бол яагаад ингэж олон төрүүлээд байдаг юм, аймгийн эмнэлэг хяналт муу тавилаа, хүний өмнөөс амьдарч байгаа биш замын зардал гуйлаа, хүүхдийг нь өргөөд авчихсан гээд л тал бүрээс нь харсан асуулт хариулт дүгнэлтүүд хөвөрч гарсан. Энэ асуудалд хэн нэгнийг буруутгаж, хэн нэгнийг зөвтгөх гэсэнгүй. Хүний амьдралд ам гарч болдоггүй гэдэг шиг үр хүүхэд, удам судрын асуудалд сэтгэлийн хөдлөлөөр хамаагүй хэлж ярих нь хөгшчүүлийн хэлдэгээр “нүгэл” гээч нь болох бизээ.

й

Ямартай ч дээрх мэдээллээс хойш хэд хоногийн дараа бусгүйг хотод төрөхөд нь Хөвсгөл аймгаас хамтдаа ирсэн эмч, ихэрүүдийн ээжийн хамт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Бүсгүйн хувьд хэл ярианы л бэрхшээлтэй болохоос хэнээс ч дутахгүй зүс царайтай, бие хаатай эмэгтэй байсан. Хэдийгээр хэн нэгний өмнөөс амьдарч, хүнээс өөрийнхөө төлөө сайн үйл хийхийг хүсч, хэвлэлийн бага хурал хийлгээд сууж байгааг нь сайшаамаар санагдаагүй. Гэхдээ хүний амьдрал гэдэг баян, баялаг болохоор хэнд ч юу ч тохиолдож болно. Үгүйсгэх ч хэрэггүй. “Үрт хүн үрээрээ, биет хүн биеэрээ” гэж ахмад буурлууд минь зүгээр ч нэг хэлдэггүй байсан болов уу. Ямартай ч хэвлэлийн хурлаар бүсгүйд нутагтаа очих зардал хэрэгтэй. Мөн өвөлдөө жижиг гэрт, зундаа амбаарт амьдардаг тэдэнд хашаанд нь байшин барих мөнгө л хуримлуулчихмаар байна хэмээн эмчлэгч эмч нь мэдээлэл өгсөн. Бүсгүйн хувьд ихрүүдийн мөнгийг улсаас өгөөд, сайхан сэтгэлтнүүдийн буянаар нутаг буцаж, үрийн заяа түшиж, сайхан амьдрахын төлөө хичээнэ гэдэгт итгэж байгаа. Итгэл ч төрсөн”. Бүсгүй хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй гэгдэж байгаа ч төрүүлсэн хүүхдүүд нь цөм эрүүл саруул, энх мэнд өсөж торниж байгааг эмч нь онцолж байсан. Энэ л чухал. Эмэгтэй хүн болгонд тохиохгүй хувь тавилан. Тэр эх орондоо хүн нэмж байгаа гавъяатай нэгэн.

й

Гэтэл олон олон залуу эмэгтэй эмнэлгийн хаалга татаж, эмчийн үүд сахин байж, эх болохоос татгалзах сонголт хийж байгаа. Хувь хүний сонголтыг буруутгах эрх үгүй ч хожим харамсаад баршгүй асуудал үүсэхийг хэн ч таашгүй. Өөр нэг асуудал нь хамтын амьдралаа эхлүүлээд, хосын тавилангаар учирсан атлаа нойтон сормуустай үр заяахгүй байх учрал ч бас байна. Эмч домч, илээч бариач, лам хар, бөө удганд очиж үр хүүхэд хүсээд бүтдэггүй, арга ядахдаа эмнэлэгт очиж үр суулгуулах мэс ажилбарт өндөр үнэ төлж байж ээж болж байгаа. Гэтэл ээж болох хүсэл сэтгэл нь байвч, хэвлийдээ үр тээх боломжгүй хэмээн оношлогдож, өөрийнхөө хүүхдийг өөр эмэгтэйн хэвлийд тээлгэж байгаа тохиолдол ч байна. Ийм л учраас хүн гэдэг үр хүүхэдтэй болохын тулд бүхнээ зориулахад бэлхэн байдаг юм байна.

й

Тиймээс томчууд минь та бидэнд бурханы бэлэг болсон үр хүүхдээ үргэлжид хайрлаж яв. Хатуу үг хэлэхдээ ч зөв үгийг нь сонгож бай. Хожим амьдралынх зам мөр болон биелэлээ олж явдаг юм гэнэ лээ. Аашлаж загнахаасаа илүүтэй арга ухааныг нь заагаад л өгчихвөл хүүхэд гэдэг бүхнийг зөв ойлгож чаддаг юм. Хамгийн гол нь хүүхэд гэдэг таны толь. Та тэднийг яаж өсгөж хүмүүжүүлнэ. Хожмоо таньд хэн болсноо тэгж л харуулах болно. Хүүхэд хэмээх бурханы бэлгээ хайрлаж яв хүмүүс минь. Хүний хүүхэд ч бай хайрла. Тэр ч гэсэн бурханы бэлэг. Хүүхэд бүхний нүднээс гэрэл цацарч, зүрх сэтгэл нь хайраар бялхаж явах болтугай.

й

Монголын үрс маш олон болтугай.

й

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
Номунзул:
Маш хөөрхөн
2015-12-03
naraa:
hend ch ter bolgon huuhed zayahguishdee. muug bodoj bichij bga humuus munhag l bn daa.ta hedii hund muu sanaj ataarhana ter muuhai buhen n tanii huuhded tu*g yum shuu. hugjliin berh*eltei gd hunii toonoos hasagddaggui yumaa.uul 3 iher huuhdiig uls 18 nas hurtel n harj uzdeggui biluu.nuguu mundag ih hurliin gishuud n yasan be. ediin zasgiin hyamaralal gj bitgii heleereidee.hen negnii bayan chineeleg nertei hunees 3 iher garsan bol yaj svr bolj bga boldoo.iim l muuhai yalgavartai handaj bgagiin ilrel haragdaj bn shuudee.
2014-06-02
энэрэл:
хандив өгөх данс байна уу??
2014-06-02
энэрэл:
жаргалтай эмэгтэй хүн л олон сайхан үртэй болно олон сайхан үртэй у-д амьдралын сайхан бүгдийг хүсэн ерөөе, хүүхдүүдээ сайн хүмүүжилтэй болгон өсгөж сайхан амьдраарай, үртэй хүн ядуу байдаггүй юм шүү!!! , муу заяатай эмэгтэйд хүүхэд заяахгүй, ялангуяа айл гэр үймүүлж явдаг эмсүүдэд,
2014-06-02
davaa:
amjilt husie.
2014-06-02
davaa:
amjilt husie.
2014-06-02
davaa:
amjilt husie.
2014-06-02
davaa:
amjilt husie.
2014-06-02
mongol xun :
mongoliin urs mash olon boltugai xunii orchlond xumuun zayag olj torood zovlon uzex uchirguimaa uund tor zasag demjleg ogox xeregtei ym uchirtailda xumuus min olni tuslamj setgel bagdaxguie ene eejid tuslaxiig urialj bno sain ni muugaasa xavgui iluu olni xuch olomgui dalai udleed but*g xorvoo doo zaya tavilan ni ter biz geed orxij blkuie xumuuse
2014-06-01
mongold ,,, :
abortiig tas horih heregtei .yun hunii erh abortiig horigiig tcutclaagui bol odiid mongol uls 5say hun amtai boloh bailaadaa teneg udirdagch naraa
2014-06-01
amerik ohin:
mongol huu, ohin baibal jugeer ee. erliij gedeg.
2014-06-01
landag:
гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан ландаг /талх/ хочтой батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм. эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. одоо өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ хогийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. бүү мэд. 1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. энэ байрны 4 орцонд амьдарч байсан тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ. ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. доод талын дүү нь баттөгс. төмөр замын тмс-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. удаахь дүү нь боо гэж залуу бий. хамгийн бага дүү нь батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий. 94 оны намрын тэр нэгэн орой баттөгс, боо хоёр тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. ингээд баттөгс, боо хоёр “ чи муу энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. зодож байхад нь батзориг нь цонхоороо хараад зогсч байж. хоёр ах нь дүүгээ “сүх аваад аль” гэж хэлж. батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг. энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. энэ хэргийг баттөгс, боо, батзориг гурав хийсэн ч гэсэн баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ. 93 онд батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан хар тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. гэвч яг хэргээ хүлээх болохоор батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол батзориг, баттөгс, том ах нь болох ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа. 94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад сансар луу нүүсэн юм. гэвч ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа.
2014-06-01
ёүүл:
та доорх линк рүү орж бүртгүүлснээр бүртгэлийн 2$ таны дансанд орох ба цаашид энэхүү сайтад нэвтэрсэн гишүүн бүрийн тоогоор таны дансанд 0.5$ нэмэгдэж орох болно. доод тал нь 30$ болоход та мөнгөө авах эрхтэй болно. ингээд л болоо. энэ сайт руу ороод “register now” дарж бүртгүүлнэ http://cash4visits.com/ref.php?refid=318943 ta doorhi link ruu orj burtguulsneer burtgeliin 2$ tani dansand oroh ba tsaashid enehuu sited nevtersen gishuun buriin toogor 0.5$ nemegdej oroh bolno. dood tal ni 30$ bolohod ta munguu avah bolomjtoi bolno. ingeed l boloo. ene sit ruu oroood “register now” darj burtguulne. amjilt husye!. http://cash4visits.com/ref.php?refid=318943
2014-06-01
ajaa:
burhanisaad baih yum yuu bn.ene horvood mendelsen saihan ursee haanahinh n medegdehgui hezee ch harj baigaagui zurmal ereen alag burhan geechtei zuirlej l bdag.ter burhan gedeg chini tegeed yuu yum.huuhed gedeg erduu l ene horvood hair enhriilel dundaas tursun amdralin bayar bayasgalan,bidnii ur udam hoichiig mini zalgamj yum.ter burhanig durssan dursaagui ene horvood mendelsen ursee eh etseg n bson bid hairlaj usgudug
2014-06-01
zochin:
yag unen burxanii belgiig xairlaj yav ene chinii minii xoich ueiin gerelt ireedui ter emegtein buruu baixgyu tuund tag duugui tusal es bol tag duugui muruu ebxeed yav
2014-06-01
unen ug.:
тиймээс томчууд минь та бидэнд бурханы бэлэг болсон үр хүүхдээ үргэлжид хайрлаж яв. хатуу үг хэлэхдээ ч зөв үгийг нь сонгож бай. хожим амьдралынх зам мөр болон биелэлээ олж явдаг юм гэнэ лээ.ene yag unen yu helne ter bielelee olj l baidag yum bilee.
2014-06-01