Тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй бол торгоно
2014-06-02

Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж дууслаа.

6

Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг ЗЦГ, дүүргүүдийн татварын хэлтэс хамтран хураахаар болжээ. Тодруулбал, тэдгээрийн татварыг энэ сарын 10-24-ныг хүртэл хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг байгуулах аж.

6

Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль төлөх юм байна. Мөн энэ сарын 24-нөөс хойш албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Хотын захиргаанаас мэдээллээ.

6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
kkkjkk:
tatvaraa tolj amjaagvi bol odoo torguulna gsen vg yum bh da
2014-06-02