Хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг бүх насаар нь хорино
2014-06-02

Энэтхэгийн шинэ Ерөнхий сайд Нарендра Моди бие, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн хүмүүст бүх насаар хорих ял ногдуулахаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхий сайдын санаачилсан энэхүү хуулийг энэ сарын дундуур парламентын гишүүд хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргах гэнэ.

6

Нарендра Моди “India national TV”-д ярилцлага өгөх үеэрээ хуулийн төслийнхөө талаар ярьсан байна. Тэрбээр “Энэтхэг бол ардчилсан орон. Харин өнгөрсөн таван жилийн хугацаанд сая гаруй охид бүсгүйчүүд хүчирхийлэлд өртөж, хохирогч болжээ. Сонгуулийн ажлын хүрээнд эмэгтэйчүүд энэтхэг залуусын ухамсарыг дээшлүүлж, хүчирхийлэл үйлдсэн хүмүүст хариуцлага ногдуулах хэрэгтэй гэдгийг сануулсаар байсан. Хэрвээ хүчирхийлэл газар авсаар байвал Энэтхэгт ирэх жуулчдын тоо буурах болно. Энэ бүхэн эх оронд минь сөрөг үр дагавартай. Тахал шиг газар авч буй хүчирхийлэлд цэг тавих ганц алхам бол энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст бүх насаар нь хорих ял ногдуулах” гэжээ.

6

Тус улсын цагдаагийн газраас мэдэгдсэнээр хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийн ихэнх нь өндөр албан тушаалтан, эрх баригчдын хүүхдүүд байдаг гэв.

5

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
vdfgnvdbcvbrasccasfwe:
шууд цааз байх нь шударга юм биш үү дээ , нарендра моди гуай ?
2014-06-02
бббб:
тэгүүл бүх насаар н тэжээх болж дэ хэхээ
2014-06-02
дэмжигч:
манай хуулинд үүнийг бас ингэж тусгах ёстой юм даа саяны хуулинд яагаа бол олигтой хууль болгож чадсан болов уу даа манайхан чинь ухаан муутай хүмүүс шүү дээ
2014-06-02