Импортыг орлох хүнсний ногоог тариална
2014-06-02

ҮХААЯ-ны Өвлийн хүлэмжийн аж ахуйн захирал А.Чойжамцаас зарим зүйлийг тодрууллаа.

7

-Өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх төсөлд зөвшөөрлийг хичнээн иргэн хамрагдаад байна вэ?

-Энэ төслөөр импортыг орлох хүнсний ногоог дотооддоо тарьж ургуулан, хэрэгцээ хангах зорилготой. Өвлийн хүлэмжийн төсөлд Чингис бондоос 17,4 сая ам.доллар буюу 23,3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хөрөнгийн санхүүжилтийн 69 хувийг гаргаад байна. Нийтдээ 15 төсөлд бизнес эрхлэгчид банкнаас мөнгөө аваад байгаа. Одоо судлагдаж байгаа 70 орчим төсөл байна.

7

-Төслийн хүрээнд хичнээн га талбайд хүлэмж барих бол?

-Нийтдээ 32 га газарт хүлэмж барина. Улаанбаатар хотод 20 га, хөдөө орон нутагт 12 га газарт хүлэмж барих юм. Үүнээс найман га-г нь барьж эхэлсэн.

7

-Ямар ногоо тарих бол?

-Салатны байцаа, өргөст хэмх, чинжүү, байцаа, гүзээлзгэнэ  зэрэг хүнсний  нарийн ногоо тариална.

8

-Хүлэмжин ногоо тарьж импортыг оруулахад хэдэн га газар тариалах шаардлагатай бол?

-Монгол Улсын хэмжээнд 60-аад га газарт тариалахад импортын хэрэгцээгээ хангана. Энэ жил 32 га газарт тариалах юм. Өвлийн хүлэмжид тарих өргөст хэмх, улаан лооль, чинжүү, саладны байцаа, гүзээлзгэнэ улсын нарийн ногооны нимпортын 20 шахам хувийг орлоно гэсэн урьдчилсан тооцоо бий.

 6

-Өвлийн хүлэмжийн төсөл хэрэгжүүлснээр ажлын байр хэр нэмэгдэх вэ?

-Нэг га-д найман хүн ажилладаг. Хүлэмжид тариалсан ногоо зах зээлд борлогдож эхэлсэн. Улирлын хамааралгүй ажиллаж, энэ хэрээр олон ажлын байр хадгалах нь өвлийн хүлэмжийн эдийн засагт ч нөлөөтэй.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ulmaar exportlox xeregtei:
mash sain baina daxiad mash tom shilen xulemj baiguulj eco nogoogoor ard tumenee xangax xeregtei bas japand gargax bodlogotoi xorongo oruulalt xii japanchuud tsomiin xordlogotoi nogoo idej baigaa shuu dee tii*egee exportlovol mash ix mongo olno.
2014-06-03
rrrr:
dotooddoo tarisan khunsnii nogoo khudaldaj avtsgaaya harin australias makh importlovol taarna
2014-06-02