Баруун бүсийн замд 125 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ
2014-06-02

 

Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэг буюу  Ховд аймгийн төвөөс Хашаатын даваа чиглэл, Хашаатын даваагаас Баян-Өлгий аймгийн Толбо сум,  тус аймгийн Ногоон нуур сумын Цагаан нуур тосгоноос Улаанбайшинт хилийн боомт хүртэлх нийт 189.7 км автозамын барилгын ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамын  хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдугаар төсөл-"ийн зээлийн хэлэлцээрт өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберт Шоэллхаммер нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.  Төслийн зээлийн гэрээний хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 125 сая  ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ зээл нь 15 жилийн хугацаатай, үүнээс 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм.

ө

Баруун бүсийн босоо тэнхлэг бүхий дээрх чиглэлийн автозамуудыг ашиглалтад оруулснаар өмнөд, хойд хөршийг холбож буй манай талын зам бүрэн хучигдах төдийгүй гурван улс дамнасан худалдаа эргэлтийг дамжин өнгөрүүлэх эдийн засгийн чухал ач холбогдолтой. Автозамын бүтээн байгуулалтыг нарийвчилбал, Ховд-Хашаатын даваа чиглэлийн 103.9 км, Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км, нийт 189.7 км автозамыг хэлэлцээрийн хүрээнд барина. Замуудыг 2016 онд барьж дуусган, түүнээс хойшх хоёр жилд ашиглалтын баталгаат хугацаа үргэлжилснээр хэлэлцээрийн хэрэгжилт 2018 онд дуусгавар болох юм.  Төслийн хүрээнд гол чиглэлийн дээрх автозамын ажлыг дуусгахаас гадна Ховд аймгийн төвд 10 км автозам, хоёр гүүр, Өлгий хотын төвд 4.9 км автозам, нэг гүүрийг тус тус барьж, трассын дагуух засвар арчлалт хариуцах тоног төхөөрөмж бүхий нэгж байгуулах аж. 

ө

ОХУ, БНХАУ-ыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан холбож буй баруун бүсийн эл тэнхлэг автозамын бүтээн байгуулалт нь Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан бөгөөд санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт 2011 оны арванхоёрдугаар сард гарын үсэг зурж, 2012 оны хоёрдугаар сарын 10-нд УИХ-аар соёрхон баталсан. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар захирамжаар баталгаажуулсан эрхийн дагуу хэлэлцээрт ийн гарын үсэг зурлаа.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin :
saihan uil ywda bolj bn harin ene turiin ordnii uilchilgeenii heden huhud yadaj ter ungu aldsan mongoliin tugiig yadaj solichihj bolohguil bgaa yum bh da ugui bol ene zurag budeg garsan yumuu
2014-06-03
зочин:
энэ дарханы замаа замаач ээ. тэр ховдын сумын замаар хэдэн машинявах вэ. дарханы замд хэдэн машин эвдэрч долларын сэлбэг авч байна аа. наадах чинь жинхэнэ мөнгө угаалт, тансаг хэрэглээ биш үү
2014-06-02
хөөрхий тууз хайчлагч:
анынханд хамаагүйм байна. 11 онд гэрээ нь байгуулагдсан юм байна. малига сайд маань туузыг нь хайчилна биз
2014-06-02
даацын:
хэзээ хөдөө тийш зам тавьчаад даацын хязгээр хянаж байлаа хөдөө рүү чиглэсэн зам харин ч даац сайнтай байх ёстой тэгэхгүйгээр авто тээвэр хөгжихгүй хүмүүсийн тээврээр олох ашиг гарахгүй аль бүрд портероор атгын чинээхнээр зөөх юм
2014-06-02
дампуу:
монголд тавьж байгаа зам уулзваруух хэзээч ном ёсоотоо хийгдэдгүй зүгээр л мөнгө угаах уутлах шалтаг хэзээч нарны зам шиг зам тавихгүй өнгөрсөн жил тамвьж тууз хайчлаад байсан замууд бүгд там болсон худлаа гэвэл хөдөө чиглэлд яваад үз эсвэл явсан хүмүүсээс асуу
2014-06-02
балиар:
тэртэй тэргуй огцрох гэж байж жаахан шоу хийж луйвардаад хэрэггуй биз дээ. маасайгаад монголчуудыг тавлаад байгаамуу
2014-06-02
арай ч дээ:
жил гаруй болж байгаа 22 ийн зам будаа болжээ. ийм замын хэрэг байна уу? хайран мөнгө. за тэгээд дарханы чиглэлийн замууд ч будаа. яана даа. хайран мөнгөө ёроолгүй сав руу хийгээд байх хэрэг байна уу? манайхан зам тавьж сурах болоогүй байна. хүлээвэл яасан юм бэ?
2014-06-02
mnmn:
za naad zamaa barichihaad daatsiin hizgaariig sain mordmoor bnaa guur bolgon puu tavij hyanahgui bol arai gej zeel olj barichihaad hedhen jiliin dotor suiruuleed baij bolohgui shdee 60-70 achidag lag garuudiig boliulmaar bnaa yamar vagon bishdee 20-25 l deed tal ni baih estoi ternees buhel buten vagon achichihaad zam guur evdchiheed maasaigaad baidag maliig joohon hun torhond oruulmaar
2014-06-02