Хятадад хэт халалт болж байна
2014-06-03

Хятадын өмнөд, зүүн нутгуудаар үргэлжилж байгаа аагим халууны улмаас 4 сая га талбайн үр тариа наранд хатсан тухай Хятадын “CCTV”  мэдээллээ.

Хятадын албаныхны мэдээлснээр Хунань, Гуижоу мужуудад илүү хүндэрч байгаа аж. Эдгээр бүс нутаг дахь усан цахилгаан станц оршин суугчдыг усаар хангахын тулд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Хэт халууны хүнд нөхцөлд амьдарч байгаа дөрвөн сая гаруй иргэний өдөр тутмын хэрэгцээт зүйлд зориулж Хятадын Засгийн газраас хүн бүрт 10 ам.долларыг төсөвлөхөөр болжээ.

Хэт халуун Бээжин, Шанхайд үргэлжилсээр байна. Өчигдөр цельсийн +40 хэмд хүрчээ. Бээжин хотын Засаг захиргаа иргэдээ аюулгүй тав тухтай байлгахын тулд хэд хэдэн усан санг байгуулж, ашиглалтад оруулжээ.

Тус улсын эрүүл мэндийн яамнаас бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настай хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг сануулсан байна. Долоохон хоногийн дотор нарны хордлогоор 200 гаруй хүн эмнэлэгт ханджээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин