Хэлли Берри: Хятадын ард түмнийг бурхнаас илгээсэн
2014-06-03

Холливуудын одод болох Хэлли Берри, Орланда Блум, Чарлие Хуннам, Луси Луи нар Бээжин хотод зохион байгуулагдсан “Huading Film Awards”-д оролцжээ. Энэхүү кино наадамд жүжигчин Хэлли Берри “Олны талархал хүлээсэн уран бүтээлч”-ээр тодорчээ. Тус шалгаруулалтад Холливууд болон Хятадын 70 гаруй уран бүтээлч өрсөлдөж, үзэгчдийн саналаар тодруулсан байна. Санал өгсөн 80 сая гаруй иргэний тал хувь нь жүжигчин бүсгүйг сонгосон байна.

Бэрри тус шагналыг гардан авах үедээ хятад фэнүүддээ талархлаа илэрхийлжээ. Тэрбээр “Гайхалтай шагнал өгсөн фэнүүддээ баярлалаа. Та наргүйгээр би хэн ч биш. Хамтдаа өрсөлдсөн уран бүтээлч нартаа баярлалаа. Хятадын ард түмнийг бурхнаас илгээсэн. Та бүхэнд амжилт хүсье” гэжээ. Мөн жүжигчин Орланда Блум “Huading Film Awards”-аас “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагнал хүртсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин