Залилан уу
2014-06-03

ЗГХЭГ-аас цагдаагийн байгууллагад ханджээ. Шалтгаан нь экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох 888 төсөлд шалгарсан дөрвөн тэрбум төгрөгийн төслийг зарна гэсэн зараас үүдэлтэй. Харин энэ зар нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж ЗГХЭГ-аас үзэж байгаа аж. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгуулахаар цагдаагийн байгууллагад ханджээ.

а

Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих төслүүд нь бүгд санхүүжилт авахгүй. Тиймээс санхүүжилт авсан мэтээр зарлаж байгаа нь иргэдийг хууран мэхлэх зорилготой байж болзошгүй аж. 888 төслийг арилжааны банкинд шилжүүлж, банк судалгаа хийн, зээлийн шалгуурт тэнцсэн төслүүдэд санхүүжилт олгоно. Одоогоор 500 орчим төсөл санхүүжилт авна гэсэн албан бус мэдээлэл бий.

а В.Бат
Shuud.mn
Сонин хачин