Украинд тусламж үзүүлэхээ амлав
2014-06-04

Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовский Варшавт хүрэлцэн ирсэн Украины шинэ Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзсан тухай “Ukraine agency” мэдээллээ. 1989 оны зургадугаар сарын 4-ний өдөр Польшид парламентын чөлөөт ардчилсан сонгууль болсны 25 жилийн ой тохиож байгаа учраас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэргүүтэй 50 орны Ерөнхийлөгч болон төлөөлөгчид тус улсад ирцгээжээ.

6

Бронислав Коморовский Ерөнхийлөгчөөр сонгогдсон Порошенкод баяр хүргэж, Украинд тусламж үзүүлэхээ амласан аж. Коморовский өнгөрсөн тавдугаар сард Петр Порошенког Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байхад нь Варшавт уулзаж байжээ.

6

Петр Порошенко ирэх ням гаригт тангарагаа өргөх билээ. Тангараг өргөх ёслолд 20 гаруй орны Ерөнхийлөгч оролцох гэнэ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин