ДАШТ-ий тоглолтууд явагдах цэнгэлдэхүүд
2014-06-05

Бразилд болох ДАШТ-ий тоглолтууд 12 цэнгэлдэхэд явагдана. Уг 12 цэнгэлдэхийн 10 нь бэлэн болсон бол хоёр цэнгэлдэхийн засвар өнөөг хүртэл үргэлжилсээр байна.  

“World cup” эхлэхэд 7 хоног үлдлээ.

5

Арена де Сан Паулу

ДАШТ-ий нээлт болон хаалт явагдах Сан Паулу цэнгэлдэх хүрээлэн. Нийт 65 мянган үзэгчийн суудалтай. Барилгын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа. 1975 онд ашиглалтад орсон.

5

Минейран, Белу Оризонти

1965 онд ажиглалтад орсон Белу Оризонти цэнгэлдэх хүрээлэнг өнгөрсөн онд засварт оруулсан. Нийслэл Рио де Жанейрогоос 500 км зайтай орших Сан Паулу хотод уулсын дунд байрладаг. 62 мянган хүний багтаамжтай.

6

Үндэсний цэнгэлдэх, Бразиль

Рио де Жанейро хотын төвд орших Үндэсний цэнгэлдэх хүрээлэн. 1974 онд ажиглалтад орсон. Тус цэнгэлдэхийг 2010 оноос хойш ашиглаагүй бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард засварт оруулсанаар дэлхийн аваргыг хүлээн авахаар болжээ. Багтаамжийн хувьд 68-70 мянган хүн хүлээн авах чадалтай.

6

Кастелан, Фортализа

1973 онд ашиглалтад орсон Кастелан цэнгэлдэх хүрээлэн. 2009-2013 оны хооронд засвартай байсан. Нийт 64 мянган хүнийг хүлээн авна. Ашиглалтад орох үедээ 50 мянган хүнийг хүлээн авах хүчин чадалтай байсан ч 2009 онд 14 мянган хүний суудал нэмсэн.

6

Маракана, Рио-де-Жанейро хот

Бразилийн ууган цэнгэлдэх хүрээлэнгийн нэг. Маракана цэнгэлдэх хүрээлэнг 1950 онд ашиглалтад оруулж байжээ. 76 мянган хүний суудалтай. 2011-2013 оны хооронд засвартай байсан. Нийслэл Рио-де-Жанейро хотын захад байрладаг.

6

Арена Пернамбуку, Ресифи хот

Сүүлд ашиглалтад орсон Арена Пернамбуку цэнгэлдэх хүрээлэн. Тус цэнгэлдэхийг өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд албан ёсоор нээсэн. Нийт 44 мянган хүний суудалтай отгон цэнгэлдэх.

6

Арена Фонте-Нова, Салвадор хот

Бразилийн амьд домог Пелегийн нэрэмжит Арена Фонте-Нова цэнгэлдэх хүрээлэн. Тус цэнгэлдэхийг 1951 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулж өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шинэчлэн засварласан. 48 мянган хүний суудалтай. 1999 онд Пелегийн нэрэмжит болсон.

6

Пантана, Куяба хот

Куяба хотын Пантана цэнгэлдэх хүрээлэн 1973 оны долоодугаар сард ашиглалтад орсон. Нийт 42 мянган хүн хүлээн авах чадалтай. 2013 оны нэгдүгээр сард шинэчлэн засварласан.

6

Байшена, Куритиба хот

41 мянган хүний багтаамжтай Байшена цэнгэлдэх хүрээлэнг 1914 онд ашиглалтад оруулжээ. Тус улсын ууган цэнгэлдэх. Цэнгэлдэхийг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байгаа. Зохион байгуулагчид нээлтийн өмнө засварын ажлаа дуусгахаа мэдэгдсэн.

6

Амазония, Манаус хот

Манаус хотын Амазония цэнгэлдэх хүрээлэн 42 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай. 1970 оны нэгдүгээр сард ажиглалтад орсон. 2005 онд өргөтгөж 12 мянган хүний суудал шинээр барьсан.

6

Арена дас Дунас, Натал хот

2013 оны арваннэгдүгээр сард албан ёсны нээлтээ хийсэн. 2011 оноос эхлэн Бразилийн амьд домог Пелегийн нэрэмжит болсон Арена дас Дунас цэнгэлдэх хүрээлэн. Нийт 42 мянган хүний суудалтай. Гол хаалган дээр байрлах дэлгэцэнд өдөр бүр Пелегийн гайхалтай гоолууд гардагаараа бусад цэнгэлдэхээс ялгардаг.

6

Бейра Рио, Порту Алегри хот

Бейра Рио цэнгэлдэх хүрээлэн 1969 оны долдугаар сард нээлтээ хийсэн. 2001, 2004, 2013 онуудад засвар хийгдэж байжээ. Нийт 48 мянган хүний суудалтай. 2010 оноос тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Дильма Руссефийн нэрэмжит болсон.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
shudraga mongol:
mongold gants saihan tsengeldeh hureelen baihguil bainadaa. dor hayaj 40 myangan hunii suudaltai. brazil 12 gedeg aguu uls yumdaa
2014-06-06
shudraga mongol:
mongold gants saihan tsengeldeh hureelen baihguil bainadaa. dor hayaj 40 myangan hunii suudaltai. brazil 12 gedeg aguu uls yumdaa
2014-06-06