Дөрвөн тал хашааг 3.5 сая төгрөгөөр үнэлжээ
2014-06-05

Увс аймгийн Улаангом суманд энэ жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 400 айлын жишиг хороолол баригдаж байна. Тус хорооллыг “Суварга булан” компани, “Таван голын шим” хоршоо байгуулахаар ажлаа эхэлжээ. Жишиг хорооллыг барихын тулд хоёр тал хашааг 2.5 сая, гурван тал хашааг 3.2 сая, 4 тал хашааг 3.5 сая төгрөгөөр үнэлэн, газрыг чөлөөлжээ. Энэхүү хороололд эхний ээлжинд хоёр худаг гаргаж, гэрэл цахилгаан, замын асуудал шийдэн, бие засах газар байгуулж өгөх аж. 

а

Мөн Улаангом суманд гэр хороололын загвар 200 айлын амины орон сууцны эхний 100 айлын орон сууцыг барих төслийн сонгон шалгаруулт явагдаж байгаа аж. Уг орон сууц нь 60м2, 80м2  талбайтай баригдах бөгөөд цэвэр бохир усыг бүрэн шийдвэрлэх юм байна. Харин дулааны хувьд шалнаас халах технологи сонгох юм.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин