Такси № 83
2014-06-06

Энэ өдрийн мэнд, эрхэм уншигчид аа. Амдралын эрээн бараан, элдэв сонин бөөгнүүлсэн баасан гарагийн бичлэг та бүхэнд хүрч байна. Ингээд 3 хоног шоудаж дугаар андуурч гэр бүл үймүүлэх шахсан нэг эрийн яриа хөөрөөгөөр эхлүүлье.

:

1.Хэн нь надтай өрөөнд орох юм

Хорооллоос суусан нэг залуу их л соёлтой мэндэлсэн авч айхтар архи сэнгэнүүлжээ. Нэг зүйл дээр алдаа гаргаснаа дахин дахин яриад байлаа.

.

З/зорчигч/ -... Буруу залгасан байна  л даа би. Балай юм. Энэ манай тэр охины утас 9585... байхгүй юу. Тэгсэн би нэг буруу залгачихаад авахгүй болохоор нь дахин дахин залгаад байсан юм байна л даа.

Х -Хэн рүү тэр вэ хөө?

З- Харин энэ хүүхэн рүү. Тэгсэн нөхөр нь хардаад бөөн юм болоод байна гэнэ ээ

Х- Танихгүй хүүхэн рүү дугаар андуураад баахан залгачихсан юм уу?

З -Харин тийм л дээ хөө. Манай хүүхний дугаар 9585... байхгүй юу би тэгээд аваачаад энэ сүүлийн тоог ингээд буруу дарчихаад. Тэгээд тэр чигтээ залгаад байхгүй юу. Тэгсэн бүр балай юм болж нөхөр нь ч хардаад бараг зодсон юм уу, яасан юм над руу яриад загнаад бүр балай юм болжээ. 3 хоног уучихсан чинь одоо бүр хольж хутгаад.  Ажил дээрээ очиж унтах гээд явж байна...

Үе чацуу байрын эр ийн ар араас нь урсган ярьж нэг зүйлээ хэд хэд давтаадахав. Буцаад согтоод байгаа бололтой санагдлаа.

З -Тэгсэн нэг эрэгтэй нөхөр залгаад ална шулна гээд. Энэ ухаалаг утас чинь бас тэгээд дутуу дарахаар салахгүй байгаад байдаг юм уу, хамаг яриа цаашаа сонсогдоод.  Би ямар яасан биш. Надад ямар хүүхэн шуухан дутсан биш тэ, нээрээ ккк... Зөндөө л байна ш тээ. Сая авгай бүр үглээд болдоггүй, тэгэхээр нь ажил дээр очиж унтая гээд гараад ирлээ. Маргааш бас хөдөө явах ч юм шиг болоод унтаж архиа гаргахаас. Бас яамны хүмүүстэй явах юм байна.

Х -Чи тэгээд хөө хэдэн өдөр дараалсан юм аа даа?

З -Өнөөдөр чинь гурав дахь өдөр биз дээ тэ. Өө тэгвэл 3 өдөр болчихсон юм байна.  Бүтэн сайнд эхэлсэн байхгүй юу.

:

Залуугийн утас нь дуугарлаа. “Байна уу, би ажил руу буудал дээр очиж хонох гээд явж байна. Сая нөгөө ажлаас ярилаа. Ойрхон говь руу явчихаад ирнэ гэж байна. Уусан юм гарахгүй л байна. Жоохон унтъя даа. Надад томилолт бичсэн байна гэсэн ш тээ...” Манай хүн тасралтгүй ярьсаар дундуур нь надад гараараа дохиж замчилсаар 10 дугаар хороололд ирж нэгэн баар пааб буудал гэсэн байрны гадаа зогсчих гэж дохилоо.

.

Би машинаа унтрааж ярьж дуусахыг нь тэвчээртэй хүлээлээ.

.

“...за би ажил дээрээ унтлаа. Тэгээд би мөнгө цуглуулаад өгнө өө. Тэгье...” Яриагаа дуусгаад “за хөө 1500 гарсан байна уу” гэснээ “за дотроос орж авч өгнө өө” гээд буух гэснээ над руу харж “хөөш, чи ер нь дагаад ор” гэлээ.

.

Би залхуурсан ч дагаад орлоо. Шатаар өгсөх зуураа манай хүн “Энэ манай буудал. Хүүхэн шуухан утсаар дуудаж муудах юм юу байхав. Яавал ч яана ш тээ. Юун хүний эхнэр эргүүлэх зүгээр бэлэн л байгаа ш тээ” гэсээр дотогш орлоо. Үүдэн хэсэгт буудлын ресепшн бололтой нэг хүүхэн, үйлчлэгч байрын 30 гаран насны 2 хүүхэнтэй сууж байна. Манай хүн “ийшээ 1500 төгрөг өгөөдөх дөө” гэлээ. Тэгснээ “сонин юу байна даа, уйдацгааж байна уу” гэж мушийснаа над руу харж нүд ирмэлээ. Тэгснээ “Нөгөө дээр өрөө сул байна уу. За за би жоохон унтах гэж ирлээ. ...хэнээ чи нэг хоёр пиво аваад дээшээ гараад надтай хуваагаад уучих. Би тэгээд амарлаа” гэлээ. Голын хүүхэн “Өө би одоо буугаад харих гээд байж байна. Манай хүүхэд ирж байгаа ш тээ” гэлээ. Мань эр нэлээн улайрсан байртай болж “алив ... хэн чи тэгвэл хамт ороод, хурдал пиво уучихья. Аль өрөөнд орох юм” гэж шахлаа. Өнөөх хүүхэн нь “үгүй би дээр цэвэрлэгээтэй” гэж бултлаа. Бас над руу санаа зовнингүй харахаар нь мөнгөө авсан би гарахаар хаалга зүглэлээ.

.

Ард “за маяглацгаагаад бай. Нэг нь хурдхан дээшээ гараадхаа” гэх захирангуй эрийн дуу сонсогдлоо. Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэгч юм уу ч гэж бодогдлоо. Гэхдээ яг хараагүй байж хүн гүтгээд яахав.

.

2.Буудлын камер осолтой

Бичил хүргүүлсэн залуу тун яриа нэгэн байлаа. “Ёооё за харьж унтья даа... хөөе ах, энэ машины камер уу ...хараагүй юм байна. Би бас ийм камер тавьдаг газар ажилладаг юм” гэлээ.

.

Х -Камер тавьдаг компани одоо зөндөө болжээ. Тэгээд ашигтай л байдаг болоод байгуулагдаад байдаг байх даа.

З/залуу/ -Өө яахав. Тэгээд ажил байгаад л байна ш тээ. Баригдаж байгаа барилга бүр л камер тавина. Гэрийнхээ гадаа ч тавиулж л байна шүү дээ. Гэхдээ нөөцийн камерууд тусгай зөвшөөрлөөр тавиулна л даа. Хамаа намаагүй тавихгүй. Яавч болохгүй тэр.

Х -Нөөц гэж арай угаалгын өрөө мөрөөнд тавьдаг юм биш биз дээ?

З -Тавихаа хүрвэл тавина аа. Гэхдээ тэр бичлэг нь задрах юм бол бөөн юм болно ш тээ.

Х -Бас аюултай л юм байна даа. Буудлууд бол одоо яах уу. Ил бол тавих л биз. Далд бол бас байх уу?

З -Аан Пи-нууд худлаа буудал ажиллуулж байгаа нэрийдлээр “порно” кино хийх гээд шаачихдаг тэ. Бичээд нөгөө гар удирдлагатай камераар. Тэрийгээ эвлүүлээд л, айн аюултай шүү. Манай нэг найз хөдөө буудалд байсан камер тавьчихсан байгааг нь барьж байсан гэсэн. Хөшиг дээр нь нэг жоохон гэрэл хаяад байх шиг санагдаад тэгсэн ханын гэрлийн суурин дээр зоочихсон байсан гэсэн. Нөгөөдөх яахав хүүхэнтэй хэвтэх гээд орохгүй юу... /утас нь дуугарлаа/ ...Өө “пи” захирал залгаж байна ш тээ. “Байна уу, байна байна. Нисэх гэж байна аа... аанхан за ...за за”.

Х -Яасан дарга чинь гадаадаас ирж байгаа юм уу?

З -Тнх, наашаа нисэх гэж байна гэнэ ээ. Тосно ш тээ. Манайх хөдөө аймагт бас нэг ажил сүлжээ оруулж байгаа. Тэрнийхээ ажлаар явж байгаа юм. Судалгаа мудалгаа гээд л явсан юм шиг билээ. За байз яах вэ ... машинаа аваад шууд шаах уу. ... за яахав юу ч болсон ийшээ очьё доо. Таны энэ камер хэд гэх үү?

Х -Миний энэ тийм үнэтэй биш ээ. Манай найз авчирч өгсөн юм.

З -Батерей яаж цэнэглэж байна. Авч байж цэнэглэдэг юм уу, өө тэгвэл бас супер биш л юм байна.

Х -Хөөе дүү тэгээд буудал энэ тэрийн өрөөнүүдэд нууц камер тавьсан тавиагүйг яаж мэдэх вэ?

З -Нөгөө хяналт тавьдаг мэргэжлийн хяналт энэ тэр л шалгах байх даа. Гэхдээ гэнэт хийхгүй бол “пи”-нууд авчихна ш тээ, тэ.

Х -Нээрээ тэгэх байх даа.

З -Камертай буудлууд ч зөндөө байдаг юм даа. Би бол камертай өрөөг мэдчихээд дуугардаггүй ш тээ. Чимээгүй л байна. Нууц камерууд байдаг байхгүй юу. Тэгээд наанаас нь юм тохоод л шаачихдаг юм. Сап гээд л болоо. Таг болно.

Х -Би мэдэж байна шүү л гэсэн үг байна даа тэ.

З -Тийн. Хүн яг тийм өвчтэй болчихдог юм байна. Одоо энгийн дэлгүүр энэ тэрд орно тэ. Тэгэхээрээ хамаг юмыг эргүүлж тойруулж хараад л хулгайч шиг. Камер байх боломжтой өнцөг цэгүүдийг нь мэдэж байгаа болохоор яг л онлайн төслөөр байх л ёстой газар гээд харахаар байдаг л байхгүй юу ккк. Буудал муудал адилхан ш тээ. Эндээс хоёулаа харагдана. Эндээс нөгөө ... юу нь харагдана. Эндээс хүүхэн харагдана гээд л тал талаас нь харахаар тавина ш тээ.

Х -Аймаар хардаг, айн. Задгай заваан буудлууд бол магадлалтай юм байна даа тэ?

З -Угаасаа ш тээ. Тэгээд нөгөөдөхөө эвлүүлээд л болоо. Монгол порно гээд зөндөө байна ш тээ. Би чинь яг гол цөм дээр нь байгаа хүн чинь сонин биш болчихсон. Хараад энэ дотор нь би байх вий дээ гээд л бараг шалгаад хайгаад ккк. Хаана хаана яалаа ухааны юм бодоод явчихаж байгаа юм чинь.

Х -Аюултай юм аа.

З -Ганц камер тавина гэж байхгүй ш тээ. Тал талаас нь тусгаад эвлүүлэг хийнэ ш тээ. Үйлдэл чинь зэрэг харагдана. Нүүрний хувирал, орны толгой дээр тавьчихсан байдаг шүү. Тачаадаж барьж байгаа нүүрний хувирал тэ. Нөгөө нэг шилэн мэлэн толгойтой орнууд байдаг тэ, тэд нарт тавьчихдаг байхгүй юу. Толь байна. Толинд нь нэг камер шаачихна ш тээ ...ккк.

.

3. Хар тен бий билүү

32-ын уулзвар гараад уруудаж явтал нэг биеэрхүү залуу өөрөөсөө нэлээн эгчмэд 50 орчим насны эмэгтэйн хамт гар өргөлөө. Зогстол тэр хоёрыг гаргаж өгч байгаа нэлээн халмаг хоёр хүүхэн бас хаалган дээр иржээ. Залуу “за баяртай баяртай. Хариарай, амарцгаагаарай” гээд өнөөх эгчмэд эмэгтэйг суулгаж аваад нөгөө хоёрыг суулгахгүй цааш түлхэж, нөгөө хоёр нь хамт суух гэж зүтгэж нэлээн юм болов. Тэгээд нэг юм хаалгаа хаагаад авлаа.

.

З/залуу/ -Ёооё энэ Гүнжээ чинь ямар аймаар тасардаг юм бэ. Ах жоохон явж байгаад буцаад эргэчихээрэй.

Э/эмэгтэй/ -Гүнжээ худлаа, согтоогүй. Чоно байхгүй юу. Одоо Мөөгийг авчихья. Тэгээд Дарь-Эх орно оо.

З -Буянаа бас ямар аймаар чалчаа юм бэ. Тийм учраас би одоо Гүнсээ Буянаа хоёртой дахиж архи уухгүй гэж амалья. Ах цаашаа жоохон яваад харалдаа зогсчих. Саяны хоёрын арай бүдүүнийг нь салгаж аваад л тэгээд Дарь-Эх явах юм.

Э -Гүнжээ чоно байхгүй юу бүгдийг мэдэж байгаа. Тэгээд салахгүй байгаа байхгүй юу.

З -Одоо тэгээд яана гээд байгаа билээ. Танайд очно гэл үү. Тэгээд танай нөхөр шанаадахгүй байгаа.

Э -За тэр муу одоо гайтай байсан ч юу юм бэ.

З -За Түвшээ ах шиг шанаадахгүй л байх тэ. Хэцүү шүү. Хоёр ч удаа шанаадуулсан удаатай шүү. Та яг юу гэж хэлсэн. Та хоёр цуг байгаа юм уу?

Э -Байгаа байхгүй нь хамаагүй ээ, тэгээд очоод л хар за кккк. Өнөө хоёр яаваа салдаггүй юу...

.

Бид гурав замын эсрэг талд гарч өнөө хоёр согттуу хүүхнийг салахыг хүлээж хэсэг зогслоо. Энэ хооронд нөгөө хүүхэн Мөөгий гэдэг нэгэн рүү залгатал тэр нь тасраад унтаж байна гэсэн хариу авлаа.

.

Хоёр хүүхэн унаж босон нэлээн удлаа. Тэгээд нөгөөх бүдүүн гээд байгаа эмэгтэй нь салж зам даган алхав. Нөгөө хоёр ч “за алив ах эргээрэй. Тэр хүүхнийг замаас нь авчихья. Хар тен бий билүү. Бид хоёр дотор харагдах уу. За гялс эргээрэй гэж намайг шавдууллаа. Эргээд очтол нөгөө хүүхэн нь буцаад алхчихав. Арын хүүхэн дуудаж авчрахаар бууж залуу бид хоёр кабинд үлдлээ.

.

З -Ёооё бие биендээ агсан тавьдаг хүүхнүүдээс зугатах гэж. Ядаргаатай юм. Энэ төрийн албан хаагч гэж нэр төдий юм биш үү. Хамаг байсан мөнгөөрөө авгай хүүхнүүдтэй шоудаад хамаг байдгаараа татуулаад. Одоо хоёр нь таван мянган төгрөгөө нэхээд л байна. Одоо хурим болох гэж байгаа гээд. Цалин гэж гэртээ аваачихгүй юм биш үү. Хамт олон гэдэг чинь ингээд бас хэцүү юмаа ах, орхиод явж болохгүй. Өө за за нөгөө Гүнсээ нь бүүр согтоод. За за би буухаас.

.

Буусан хүүхнийг өнөө хоёр согтуу нь голдоо хийж аваад газраас өргөж цааш баарны хаалга руу чирж яваа харагдав. Залуу надад мянган төгрөг сарвайж ах жоохон тэсэхгүй юм уу гэлээ.

.

Би ч  эелдгээр татгалзаад замаа хөөлөө.

.

4.Өвөө дахиад залгалаа

Дээр нэг надтай таарч охиноо ачийнхаа хамт төрөх эмнэлгээс авч гарсан хөгшний талаар уншигчид санаж байгаа байх. 4 сарын такс бичлэгт орж бай луу даа. Би нэг гэрт нь орж гараар чимхсэн буузаар баахан дайлуулдаг. Тэгээд нөгөө ачийнхаа ягаан дэвтрийг эмнэлгээс аваад өг гэж гуйдаг. Тэр өвөө дахин утастлаа. Гэхдээ их шөнө өө. Бараг шөнө 2 цаг дөхөж байсан байх.

.

Ө/Өвөө/ -Байна уу хүүхээ. Чи нөгөө такси жолооч ...хэн Хоовон хүү мөн үү?

Х -Өө тийм байна. За өвөө яав танайхан сайн уу. Ач нь том болж байна уу?

Ө -аан за за бүгдээрээ сайн сайн. Өвөө нь нэг юм гуйх гээд. Манай нөгөө улаан жоохон өвдөөд. Түргэн дуудаад ирдэггүй. Утсаар зөвлөөд. Нэг эм авч уу гэлээ.

Х -Аан за. Аав нь ирсэн үү?

Ө -Үгүй ээ, чимээ алга болоогүй юм байлгүй. Тэгээд хүүхээ манай энэ ойр шөнө ажилладаг аптек алга. Чи нэг ойр гарвал тэр эмийг нь оруулаад өгөх тус байна уу гэж.

Х -Өө за... харин яах уу. Ямар эм гэсэн бэ?

Ө -Нуропин гэсэн билүү, алив чи охинтой ярь даа.

О/охин/ -Өө сайн байна уу та. ккк, уучлаарай манай охин аягүй өндөр халуураад. Эмийн сан ойр байдаггүй. Тэгээд таныг гуйгаад.

Х -За за ойлгож байна. Ямар эм гэлээ?

О -Нурофен гэсэн.

Х -Хүүхэд өвдөөд байхад яаж үгүй гэхэв дээ. Би аваачаад өгье дөө.

.

Ингээд гэртээ орсон байсан би буцаж гарлаа. Тэр эм нь ч байж л байдаг юм байна. Учрыг хэлбэл эм олгодог хүүхэн жоохон нярайд ийм эм өгөх ч гэж дээ гэсгээд дурамжхан өглөө.

.

Би аваад Ханын материалын тэрээд давхиад очлоо. Өвөө ирж байгаа сургаар гудамж амдаад зогсож байв. Бид хоёр товч мэнд мэдээд эмийг нь өглөө.

.

Өвөө “хэдэн цаас болов” гээд өврөө ухлаа. 8500 төгрөг гэвэл өвгөний гарын  хөдөлгөөн нь сулраад явчихлаа. Би уг нь таван зуун төгрөг татаж хэлсэн санаатай.

.

“Өө яасан айхтар үнэтэй эм бэ” гэлээ. Би за яахав, та байгаагаа өгчих дөө гэлээ. Өвгөн нямбай хуйлсан мөнгөө гаргаж тоолоод ”6000 л болж байна уу даа, чи тоол доо хүүхээ” гэлээ. Би мөнгийг аваад шөнө орой болсон тул гудамны үзүүрээс эргэлээ.

.

Үүгээр нялх хүүхдийн ханиад дарагдаагүй бололтой. Өглөө 7 цагийн орчим утас дахиад дуугарлаа.

.

Ө -За уучлаарай хүүхээд, амраахгүй эрт залгачихлаа. Өнөө жоохон чинь гүйлгээд халуураад тархи нь хөдөлсөн шиг байна аа. Нэг бариач руу л ухасхийх хэрэг байна. Хүү чи нэг ухасхийх зав бололцоо байна уу?

Х -Аан эм нь нэмэр болсонгүй юу?

Ө -Нэмэргүй юм. Тархи нь хөдөлсөн шиг байна аа. Шөнөжин уйлж бөөлжөөд эхийгээ амраасангүй.

.

Ингээд тус хийвэл дуустал гэдэг үгийг санан би дахиад тэдний гэрийг зорилоо. Өвгөн хашааныхаа гадаа зогсож байна. Би зогсоод “та ач, охин хоёроо аваад гараад ирэх үү. Хурдхан ухасхиичихээд ирье” гэвэл өвгөн “Чи буугаад ир хүүхээ. Манайд ор бариач болсон” гэлээ.

.

Бууж учрыг лавлавал өвөөгийн хажуу айлын хүүхэд хойшоо гүйж нэг бариач залж ирсэн гэнэ. Тэр нь надаас түрүүлж ирээд нөгөө жоохных нь толгойг барьж өгчээ. Би гэрт орвол цай цүй боллоо. Нөгөө жоохон нь бие нь амарсан бололтой хөлс нь бурзайчихсан унтаж байна.

.

Хоёр хөгшин санаа нь зовж байгаагаа хэлж тэтгэврийн мөнгөө авахаар нөгөө эмний бас таксины мөнгө өгч намайг бурзайлгана гэлээ. Гэхдээ түлээ нүүрс гээд тэтгэврийн зээл авсан тул өвгөн 7 сараас тэтгэврээ авч эхэлнэ гэнэ.

.

Хоёр хөшин дуу дуугаа авалцан “Үгүй тэр утасны цаанаас ярьсан эмч дэмий үнэтэй эм авахуулж бид хоёрын халаасыг гүвчихлээ. Ер нь юу мэдэж утсаар хүнд ийм тийм эм өг гэдэг байна аа. Дэмий эм аваагүй бол ядаж чамд такси км-ийн мөнгө өгөхгүй юу” гэцгээв.

.

“За за тэгээд наадмын өмнө ирээд мөнгө авья даа. Та хоёр сайхан буузаа хийгээрэй” гэж би хөгшчүүлийг тайтгаруулаад гарлаа. Охин нь санаа нь зовсон бололтой цаад өрөөндөө сууж байгаад гарахад “Баярлалаа ахаа, наадмаар ирээрэй” гэлээ. Намайг биечлэн гаргаж өгсөн өвгөн. Аминчлан хэлж байна. Охины нөхөр ирэхггүй байгаа бөгөөд санаа нь хувирсан талдаа болсон ба утсаар охин нь нэлээн яриад иймэрхүү зүйл хэлсэн талаар хов дуулгалаа.

.

Өвгөн намайг хөдлөхөд бас нэг зүйлийг лавлан асуусан нь хүүхдийн мөнгө яагаад сардаа орохгүй удаад байдаг юм бол гэсэн асуулт байлаа. Ач охиных нь сүүлийн хоёр сарын мөнгө 40 мянган төгрөг дансанд нь ороогүй байна гэнэ. Тэр мөнгөөр тогны мөнгөө төлөх бодолтой байсан ба өнөөдөр тогийг нь тасалж магадгүй гэж санаа зовж суугаагаа хуваалцаад гар өргөн дохисоор үлдлээ. Настангууд нялхсууд ийн хоолгүй хоночих гээд байгаа нь хүнд бодолд автууллаа. Нялх охиноо орхиод зүг буруулсан тэр залууг ч танихгүй хэрнээ “хөгийн новш вэ” гэж нэг сайн харааж авлаа.

.

Үүгээр баасан гарагийн бичлэгээ өндөрлөе. Уншигч Аяатунгаагийн сэлбэгийг нэг найздаа захин хэлсэн байгаа. Бас Юм үз-ийн найрсаг саналыг Хүрэл хүлээн авсан байх гэж бодож байна. Сэтгэгдэл үлдээж урам өгч, алив шүүмжлэл бас зарим нэг гоочлолоос тууштай өмөөрч дэмждэг уншигч нартаа баярлаж талархдагаа дахин хэлье. Дараа сонин ихтэй уулзацгаая. Сайхан амраарай, баяртай манайхаан...    

_

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
Нбд:
Хаха
2019-12-24
бимаа:
уншаад л уншаад л намайг асуусан хүрэлд талархав, ойрд амралт гээд завгүй байх байх даа, ажлын цагаас хумслан уншдаг хүн би ккк 7р сараас ажилдаа орчихоод нөхөөд нөхөөд бөөндөөд умшаад явчихна даа. энэ таксиг ушшдаг, санаа бодлоо хуваалцдаг, нүүр нүүрээ хараагүй ч эчнээ танил хүмүүсийн такси фракц үүсч байгаа болтойдогоо
2014-06-08
төр гэж байна уу:
эээ дээ энэ залуучууд, эрчүүд жаахан ч гэсэн хүн чанар, хариуцлагатай баймаар юм даа. яасан ч арчаагүй юм бэ дээ. ард түмний амьдрал үнэхээр хүнд байна шүү дээ. нэг хонины гуя 40 мянга болоод байхаар цалинтай би яая гэж байхад тэтгэвэрийн болон ажилгүй тэр тусмаа нялх хүүхэдтэй үед бүр хэцүү шүү дээ. новшийн төр засаг юм даа
2014-06-08
barag hoovon:
hoovontoi chamtai neg taaraldah yumsan. ter uvuugiind gants porter pruss ch bolov uguh yumsangej bodjiin
2014-06-08
irgen:
jiriin ard tumnii amidral ystoi l noil (0) zaaj bna shuudee calingaaraa mongold hurelceetei amidrana gedeg ulger bolood udaj bnadaa??? bi ch bas ireed shokond orj bailaa garig anduuraad *an ym shig ???
2014-06-08
irgen:
niigemd ene ovoo emee azai buurluudiin buteesen baiguulsan ymiig coon heden luivarchin omch huvchilal nereer luivardaj avaad deer n gazar shoroogoo uhaj tosviin ard tumnii mongiig tender nereer idej hagartlaa bayjsan ene heden luivarchinguudtai hezee yl shiitgeliig ogoh vee ard tumeen ???i
2014-06-08
kiana:
saihan setgeliin uzuurt tos gdg.odoo tsagt iim hun bn geheer ih saihan sanagdaj bn.
2014-06-07
юм-үз:
сайн байцгаана уу? хоовон минь, би ч гэсэн өвөөгийн охины хүүхдийн эцэг болох залууг загнаадахъя, "ёстой нэг янзын залуу вэ, горьгүй ээ". schuhmacher болон, 38-тай аавын санаа оноо, "бодол"-ын сайхан сэтгэл тун зүгээр санагдлаа..., нээрээ хоовоон чи албан ёсны хаягаа бичээд тавиадахвал, -western union-аар чиний хаягаар-, ихийг өгч чадахгүй ч 20-30 цаас өвөө эмээ 2-т явуулъя. жич: хүрлээ ээ, цэцэг тарих цаг нараа ирэхийн үед хэл хүргээрэй, мартваа. за "мартсан ч" болзоотын бор толгой хоовонгийнхоо "такси"-аараа дамжуулаад хэл ам авчихаж болнодоо, тиймээ. хоовоон, чи ч нэг ам дуугарсандаа, ууж согтуурхаж буй монголчууд минь олонх дийлэнх нь өөрөөс бус өрөөл хөндлөнгийн зүйлсээс гуньж гунирхсандаа, хийморь, нүүрний гал, нүдний цог нь "хүчээр" унтраагдаад буйд бас байдагт санагддаг. хүн гэдэг сэтгэлийн амьтан шүүдээ, хүнээрээ байж байгаад л насын барахсан л гэж бодогддог ш тээ, үнэндээ.
2014-06-07
ovoo emeegiin utasiig ogooch esvel:
yaj hoblbogdoh ve
2014-06-06
bodol :
zugeer neg taxinii jolooch hurtel arga ebee olbol ingej niigemd noloolj bgaag harhad saihan bna. bid nariin ovoo emee ene bidnii niigem ulsiig baiguulah gj zutgeed nasnii etsest ingej zobj bgad haramsaj bna ovoo deer naadmaar yabaad ochbol ikh l bayarlana daa. bayan uyaach byartai bohchuuded dolignoj bsnaas ovoo emeeg bayarluultsgaaya
2014-06-06
38-tai aav:
hoovoon. ter uvuugiin utsiig taviach. naadmaar suu huushuur ch bolohnee bariad ochij bayrluulj buyan hiimeer baina. er n tanii niitleliig unshdag buh humuus uneheer mongol humuus um bol naadmaar uvuug zeetei n bayrluulchihay gj bodoj bgaa bol utsiig n avaad bugdeeree 7-r sariin 11-nd uvuugiin magnaig teniilgey ldee. daraa n ochson humuus n commentoor saihan medeegee duulgay. hoovon ch uvuu deer ochingoo ochson humuusiin ner us gdg ch ymyy surgiig bichlegtee durdaad saihan bayrlatsgaaay ldaa. bugdeeree tegehyyy. manaihaaan. hoovon‘s followers
2014-06-06
zorge ! :
harin metgeltseed l baih ym ! aytaihan uhaantaihan metgeltsehgui bol hoovongiinhoo uuriig hurgechih vee ! tegehdee huleetstei l zaluu shig sanagsan shuu ! kommentiin heruul shig bolchih vii dee ! hoovongiinhoo bichseniig un*d ard tumniihee dund orj bayrlahdaa bayrlaad , gunihdaa guniaad , orovdohdoo or nimgereed ! hohrohdoo hohrood yvj baitsgaaya hoo !
2014-06-06
bayaa:
bicheed bgaarai amjilt andaa
2014-06-06
bayaa:
bicheed bggaarai anda amjil
2014-06-06
шинэ уншигч:
амжилт хүсэе ... сүүлийн 2 дугаарыг нь уншлаа.
2014-06-06
munk:
ooo ene setgegdel chin bur community talbar bolchij. iim niitlel medeh ch guin bna. hurlee yum uz ch geh shig. hoovoon ene bol unshigchidaa yaj sain tataj baigaa ilrel bish gej uu. sogtuu hesguud sonirholtoi ch bugd iim boltson met burheg sanagdaad baih yum. amjilt
2014-06-06
хүрэл:
дахин уншив. ардчилал социализм гэж бяцхан мэтгэлцээн гарч байх шиг байна ардчилал гэдгийг монголчууд хязгааргүй эрх чөлөө буюу дураар дуригах гээд ойлгочихсон. зөвхөн эрх л ярьдаг мэддэг. харин ардчилал гэдэг нь хөгжингүй орнуудад: - чиний эрх чөлөө хамрын чинь үзүүрээр дуусч түүнээс цааш бусдын эрх чөлөө байдаг: гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг юм билээ
2014-06-06
bbbb:
baagii gedeg agaad helhed sotsializm goyo saihan yavii gej helsengui l dee ter ueiin humuus uhamsartai uhaantai baijee harin zarim neg ter ueiin baagii l gehees. sotsializmees bas avah yum bna l daa. odoo hun chihendee itgemeergui hereg yagaad ingeed olshrov ene ardchilaluu. bi angli gedeg ulsad ih uur ardchilal uzsen bolhoor mongold ardchilalsan oron gej uneheer harj chadahgui bna l daa. delhiin tolgoi ulsuudiin yariad bgaa ardchilal bol ardchilal gedgiin ner barij urid ni haldaj chadahgui bsan ulsuudaa nevterch tulmuh bodlogo gej l haragdaj bna. baagii agaa bid 2 iin eh ornoo hairlah ni ih uur yum bi eh orondoo hairtai bolhoor nutag ornoo zaruulmaargui bgaa yum l daa. agaagiin huvid ardchilal bval zarsan ni deer boltoi yum. ingej harhaar baagii agaa bol gazart buudaggui nuguu tengereer yavdag humuusiin neg yum bna. ushuu bas ene agaa muulaad bgaa ter ungursun uedee uul ni bayarlaj l yavah yostoi hun yum bna yamarch bsan 30 jil humuujuulj ene uvuu emee huuhed shig ulburch uhehiin davaan deer avaachaagui tejeegeed udii hurgejee.
2014-06-06
хүрэлээс аригунд:
намайг уншдаг бимаа, надтай шөргөөлцдөг аяатунгаа харагдана уу хө хэхэхэ гэснээс дээр бичсэн аригуунд илүү хошуулчихъя энэ сайтын хамгийн дээд титр байна уу улаан дэвсгэртэй зурвас, тэрний соёл урлаг гэдгийн ард такси гээд байгаа биз тэрийг дараад ордоо бүх дугаар тэнд бүрнээрээ байгаа
2014-06-06
хүрэлээс юм үз-д:
сайн уу хө хоовонгийн сануулснаар өмнөх дугаарыг дахин сөхөж чиний саналыг үзлээ сайн сэтгэлийн үзүүрт шар тос сайхан санаа дэвшүүлсэнд баярлалаа хө эхний удаад чацаргана үхрийн нүд гээд мод бут тарих гэж байгаа хөрс нь хайрга ихтэй ширүүндүү газар юмаа голын голидорол болоод тэр байх ус чийг боломжийн тэгж байгаад сайхан дэс дараатай цэцэг ногоо руу орно гэсэн бодолтой байгаа манай газарт бас ч гэж байгалаасаа ургасан 10н хайлаас бий хэсэгхэн өндөрлөг газраа зүлэгтэй хотгор гүдгэр ихтэй тэгшлэх гээд л үзээд байна удахгүй хөлбөмбөг эхэллээ ажил алба гэж бас сатаарна хөдө өгадаа явна арын хэд бас ажил албатай залгуулаад л байна да хө дахин баярлалаа юм үз-дээ сайхан хүмүүстэй танилцуулж байгаа хоовондоо бас их баярлалаа
2014-06-06
хүрэл:
өнөөдөр ажил алба ихдээд түрүү магнай болж амжсангүй хэхэхэ хамгийн сүүлийн 2 хөгшин өрөвдмөөр байна даа наадмаар ганц литр сүү аваад очоорой хө баярлана гэж жигтэйхэн болно борог ардын амьдрал хөрсөн дээрээ ийм л байна да төр замгийн толгойнууд амьдрал сайхан байна л гээд байдаг зам уулзвар цэцэг хогний уутанд л цацааад байдаг яана даа хэдийгээр нэг талдаа хэдэн хүн ажилтай болж байгаа мэд болов ч энэ их өр зээлийг төлөх бүтээн байгуулалт хаана байна аа бухимдахгүй байх арга алга л байна хоовонгийн сануулгаар юм үз-н саналыг хүлээн авлаа жич үг үлдээе
2014-06-06
bataa:
ter ovoogiinhoo utasiig tavij boloh u
2014-06-06
baagii:
chinii saihan bsan geed bgaa sotsialist niigemd ah ni 30 garui jiliig ongoruulj dee. tegehed humuus uhamsartai baigaagui, zovhon buruu yum helchih vii, darga nart muuhai haragdchih vii, tsalin mongoo hasuulchih vii, tu*l buurchih vii gej aidag l bsan yum. harin neg saihan ni darga naraas busad ni bugd adilhan yaduu, oldog ni ch adilhan, iddeg ni ch adilhan, suudag bair ni ch adilhan bsan yum daa duu mini. odoo sotsialism hun torolhtonii aldaa baisniig duu chi hoid solongos, cuba 2-oos harj bolno. herev tiim saihan gej bodood bgaa yum bol ene 2 orond amidrah geed uzehgui yu daa, jargaltai baigaagaa hun meddeggui gedeg dee, jaahan bod uls orondoo hairtai bai
2014-06-06
schuhmacher:
sain baina u? xamgiin suuliin bichleg chini orovdmoor sanagdchixlaa.ter ovoo,emeegiin garin buuz idlee gesen bichleg chini saixan setgegdel toruulj baisan shuu.7-n sard bi xuneer tani ru xuuxdiin xaluund uudag em(xuuxed ix amtarxan uudag,oxinixoo neren deer bichuuleed avya)bas bus yum yavuulaxig bodyo!xuuxed ni odoo 3-n sartai oxin bil u?minii yavuulsan yum mongold ochvol bi tani niitleliin door yum bichij uldeeye.
2014-06-06
bbbb:
zugeer neg medeelel uguhud odoo ger horoololuudad bdag heveeree ch baij magadgui. tuhain ued ger horoololiin delguurt nabor gej zardag bsan. ter bi neg joohon huusuntsrun tegsh untsugt helberiin tavag shig yuman deer joohon tuuhii budaa, mah, songino taviad gaduur ni gyalgar zaasaas(clinfilm) bootson tegeed 2000 zardag teriig ni 5, 6 am bultei ail udurtuu arai gej hudaldaj avch iddeg gej bsan. hemjee ni ih joohon l doo. bidend ardchilal gej heregtei bsanuu ardchilal gedeg nereer yu ch bolood bna hend ashigtai bna bodoh tsag bol bolsoon. bi zaluu ch gesen sotsializmiig medeh hamgiin suuliin pioner bolson humuusiin neg l dee bidnees hoish tiim yum bhgui bolson. ter ued yamarch bsan humuus ih saikhan setgeltei uhamsartai baij gej boddog yum. odoo ene hunii erh chuluu gej nerleed bgaa ene ued ene uvuu emee huuhduud shig huch chadal muutai humuus hun bish bolj huchtei chadaltai ,hudlaa yarij mungu olohiin tuld yu ch hiihees butsahgui humuus hun boljee. uls ornoo zarj, ard tumnii mungiig hulgailj teriigee business gej nerleed uursdiinhuu uusgesen buleglel uursudduu uilchildeg buleglelee ardchilal gedeg bolj. za ushuu yum bichmeer l bna ulam gutrah yum bna. boliloo
2014-06-06
bbbb:
ard tumnii amidral hetsuu bna daa. bi hailaastad 2, 3 n sar barilga barij bsan hetsuu yum bna lee. anglias ireed ung 6 sar l bolson bsan er ni shokond orson shuu. ene uvuu, emee, huuhen huuhed bol heden zuun myangaar toologdoh humuusiin l neg heseg. hetsuu ch yumaadaa. sonin hevlel zuragtaar dandaa l bolj bna hugjuj bna gee l bayan targan humuus l ih garah yum. yag iim uchraas hoovongiin bichleg ih heregtei bgaa yum l daa. eldev nemelt hachirgui hudlaa yarihgui ard tumnii bdaliig haruulaad. taxi barij humuus bol bas yahhaa aldsan humuus bish bgaa l daa ihenh ni. ter uvuu zeegee emnelgees ugtaj avaagui bol taxi barihgui bsan bh. tegj hoovon taarna gedeg chin bas hovor bolomj taarchee.
2014-06-06
ariguun:
umnuh dugaaruudiig yaj unshih we . amjilt husie
2014-06-06
тэнгис:
таарвал сайхан буу халах юмсан. ярих юм ч их байна да. амжилт хоовоон
2014-06-06
zorge !:
hoovon chinii bichsen bichveruudiig sonirhoj unshdag bolood l bna ! neg esnii ard tumenii guur bolj baigaad chini talahuushtai ! chinii bichsen baidliig chini haraad baihad ! zov setgeltei ! tuilbartai zaluu ym shig bna shuu ! ter uls tor , niigmiin toloolol , soel urlag od mod ni ih hudlaa unen taksidaad baival ! reiting chini unaj magad shuu ! huuhedtei bolgood orhiood yvj baigaa ! archaagui zaluu ! tuund uhaaral ogoh ! chamaig amraahgui duuddag ter ovgon ! chamd torson tulsanaasaa dutuugui itgej sanaa zovolgui duudaj ter humuusiin setgeliig l bid mederch baival boloo shuu ! amjilt !
2014-06-06
Нбд:
Хаха