“Улаан пальто” “Өргөө”-д
2014-06-06

"Шүүдэр" продакшны дэлгэцийн уран бүтээл "Улаан пальто" монголын уран сайхны кино өнөөдөр орой 18.00 цагт "Өргөө-1" кино театрт нээлтээ хийхээр болжээ.

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн тус киноны гол дүрд МУСТА О.Долгор, жүжигчин О.Байгаль, Т.Өөдөө болон жүжигчин О.Долгорын охин Ч.Энхномуун нар тоглосон билээ.

 Нээлтэд  дуучин Х.Мөнгөнцэцэг оролцож, тус киноны дуу "Бүүвэйн аялгуу"-аар үзэгчдийг мялаах нь. Мөн нээлтийн тасалбар авсан эхний үзэгчид, оролцогчдод “ Coca Cola”  гарын бэлгээ түгээх бол үзэгчид гол дүрийн жүжигчидтэй зургаа авахуулах боломж нээлттэй аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
goe kino bsn bna.uilaad garna shy
2014-06-07