Аюул дагуулсан 10 АЙДАС
2011-12-13

Ардчилал, эрх чөлөө гэгчийн жинхэнэ утгаар нь бүр хэтрүүлэн хэрэгжүүлж буй Монголчууд аюул дагуулсан 10 айдастайгаар хуучин оноо үдэх нь ээ. Гэхдээ аюул дагуулсан 10 айдасны тал хувь нь иргэдээс, өөрсдөөс нь 100 хувь шалтгаалах асуудал юм.  Тухайлбал, гэнэн итгэмтгий зангаасаа болж хүний наймааны золиос болох, архинд хордох, хар тамхины наймааны золиос, ХДХВ/ДОХ-ын халдвар, бэлгийн мөлжлөгт өртөх гэх зэрэг “хүнд элемент”-үүд юм.  ХҮНИЙ НАЙМААНЫ ЗОЛИОС Өдгөө Монгол улсад хичнээн хүн хүний наймааны золиос болсон нь тодорхойгүй. Ямар ч байсан гурван оронтой тоо хол давсан гэх явган яриа байдаг ч энэ нь үнэний ортой байх тал бий. Учир нь байсхийгээд л хүний наймааны хохирогч болсон эмэгтэйчүүдийн элэг эмтрэм яриа, мэдээ сэлт мэдээллийн хуудаснаа гардаг. Зарим нь охидод сэрэмжлүүлэг болгох үүднээс золиос болсон тухайгаа дэлгэдэг бол заримынх нь тухайд бие, сэтгэл санааны нөхөн төлбөр шаардаж шүүхэд хандснаар ил болдог байна. Гэхдээ хар аяндаа шахуу илэрч байгаа эдгээр хэргүүдийн цаана хөшигний ард хичнээн хохирогч байдаг нь тодорхой бус. Эл наймааны золиос болсон Монгол иргэд Малайз, Хятад, Солонгос, Гонконг зэрэг Азийн орнуудад болон Ойрхи Дорнодын бусад орнуудад албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Эх сурвалжийн хэлж байгаагаар хүний наймааны золиос бологчдын ихэнх нь бэлгийн мөлжлөгт өртдөг бол цөөнх нь амиа алддаг байна. Тодруулбал, эд эрхтэний наймааны золиос болж амиа алддаг аж.  Аюулын харанга дэлдсэн эл хэргийн золиос болсон Монголчуудын дийлэх нь охид бүсгүйчүүд. Нэг хэсэг нь гадагшаа явж ажил хийн их мөнгө олж амьдрал ахуйгаа өөд татах хүсэлдээ хөтлөгдөн гэнэдэж, энэ төрлийн наймаагаар гаршсан хүмүүсийн олз болдог бол нөгөө хэсэг нь мөнгөтэй баян гадаад эртэй гэр бүлтэй болох хүсэлдээ баригдан “Эрийн зарц, гэрийн боол” гэгчийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэгч болдог. Ялангуяа зуучлалын байгууллагаар дамжуулан Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон бүсгүйчүүд өдөрт хар ажилд илжиг мэт зүтгэж, үдэш орой харгис нөхрийн гарын амтыг үзэж, шөнөдөө дур хүслийг нь хангахаас гадна найз нөхдөд нь үйлчлэх үүрэг хүлээдэг байна. Эцэст нь эх орон элгэн садандаа сэтгэл санааны гүн цочролд орсон, сэтгэцийн эмгэгтэй иргэн ирдэг төдийгүй тахир дутуу болсон нь ч бий. Түүнээс гадна Солонгос нөхрийнхөө гарт амь үрэгдсэн тохиолдол гарч байсан хэдий ч манай улсын тухайд хүнийхээ эрхийг хамгаалж амийг нь нэхсэн асуудал гарч байгаагүй юм.  SOS. ХДХВ буюу ДОХ. Үүнээс гадна аюул дагуулсан бас нэгэн айдас бол ХДХВ буюу ДОХ. Хүн төрөлхтний дайсан болсон эл өвчний халдварыг 99 Монгол хүн авсан байдаг. Гэхдээ албан ёсны тоо баримт. Мөн л албан ёсны тооны ард хичнээн хүн байгаа нь тодорхой бус. Ямар ч байсан нэг хүний ард 500 хүн байдаг гэх яриа бий. Тэгэхээр 49500 хүн байх магадлалтай. Мөн манай улсын хөрш орнууд болох БНХАУ болон ОХУ-д энэ өвчний вирус тархалт ихтэй. Тиймээс Монгол улс эрсдэл өндөртэй орны тоонд ордог.   ЦАГААН ТАХАЛ Сүүлийн үед Монгол улсад аюулын харанга дэлдсэн бас нэгэн асуудал нэмэгдсэн нь хар тамхины асуудал. Өнгөрсөн жилүүдэд рок попынхон болон баячуудын хүүхдүүдээр хязгаарлагддаг байсан эл асуудал хүрээгээ тэлж өдгөө 19-хөн настай оюутан залуусыг эгнээндээ “элсүүлжээ”. Нэг хэсэг нь дурандаа дургиж яваад энэ асуудалд нэр холбогдддог бол нөгөө хэсэг нь ядуурал, инфляци, авлига цэцэглэсэн энэ нийгэмд хөлөө олж амьдрал ахуйгаа өөд нь татахын тулд мөнгөний золиос болсон байдаг. Харин хамгийн сүүлд зүгээр л ашиглуулж хүнд туслах гэсэн оюутнууд энэ хэргийн золиос болсон юм. Сүүлийн үед Европт төдийгүй Азийн орнуудад гарч байгаа хар тамхины хэргүүдэд Монголчуудын нэр ихээр холбогдох болсон нь яалт ч үгүй аюулын ДОХИО болж байна.  13 НАСТАЙ ХҮҮ АРХИНД ХОРДОВ Элдэв муу зүйлд чих дөжирсөн Монголын нийгмийг цочоож, эрхтэн дархтнуудыг чихний бөглөөг гаргасан эмгэнэлт явдал боллоо, саяхан. Энэ нь 13-хан настай хүү архинд хордож амиа алдсан явдал байлаа. Хүний ертөнцийн сайн мууг ялгах салгах, их амьдралд хөл насан дээрээ 13-хан настай хүү архинд хордож амиа алдчихлаа. Өнөөдөр нэг хүнд ногдох архины хэмжээгээрээ дэлхийд данслагдаж байгаа Монгол улсын түшээд энэ асуудлыг амандаа ч авсангүй. Хүний эрх, эрх чөлөө, хүүхдийн төлөө гаргаж буй сэтгэл нь энэ. Нэг үгээр хэлбэл амиа алдсан хүүг хүндэтгэж нэр усыг нь зарлахгүй байгаа бололтой, эрхэм дээдсүүд. Байсхийгээд л гарах хортой архинд амиа алдагсад хүрээгээ тэлж, архи согтууруулах ундаанд тавих хяналтыг чангатгах цаг болжээ гэдгийг 13 настай хүү амирааа сануулсан нь аюул дагуулсан айдас мөн. ЧЕРНОБЫЛИЙН “ҮРГЭЛЖЛЭЛ” МОНГОЛД ӨРНӨХ ҮҮ Өнгөрсөн гуравдугаар сард болсон цунамийн улмаас Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцын I реактор дэлбэрсэн нь Японд төдийгүй дэлхий дахинд аюулын харанга дэлдэхэд хүргэлээ. Энэ нь 20 жилийн өмнөх Чернобыл боллоо гэсэн үг. Аминдаа арчаатай, ард түмэндээ элэгтэй түшээд Японоос импортлодог бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг цөөлж, далайн гаралтай бараа бүтээгдэхүүн болон Фүкүшимагийн орчмын үйлдвэрүүдээс нийлүүлэгддэг бараа бүтээгдэхүүнийг хилээрээ оруулахыг бүр мөсөн хориглосон юм. Түүнчлэн Японоос ирж буй бусад бүтээгдэхүүнд хатуу шалгалт хийж цацрагийн аюулаас өөрсдийгөө хамгаалж аюулгүй байдалдаа анхаарал хандуулсан. Харин Монголчууд бидний хувьд хэсэг хугацаанд энэ асуудал бүрхэг байв. Тодруулбал, III-IV саруудад алс тэртээ арлын оронд болж буй гамшиг мантд ямар хамаа байна гэсэн байдалтай амар жимэр байв. Гэвч анх наймдугаар сард Монголд орж ирсэн машинуудаас цацраг идвэхт бодис илэрч, зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байсан нь холбогдох байгууллагуудын нүдийг нээсэн. Гэхдээ тус улсаас орж ирсэн машинаас гадна бусад бараа бүтээгдэхүүнд цацраг идэвхт бодис байхгүй гэх баталгаа байхгүй. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын орчмын далайн усанд зомгол адил хөвөх үй түмэн машин их бага хэмжээгээр цацрагаар хордсон нь мэдээж. Гэхдээ дэгс ярьвал алган дээр багтам жижигхэн арал дээр эдгээр хортой машиныг бүгдийг нь булшилж устгана гэдэг юу л бол. Энд тэндгүй хөвөх машины зарим нь  “хөлөөрөө” Монголд орж ирж байгаа бол зарим нь “махлагдан” сэлбэг байдлаар орж ирснийг үгүйсгэх аргагүй. Учир нь Да хүрээ зах болон бусад машин зарж буй газруудад байгаа Япон машины доод эд анги болон дотор шал нь шавар шавхай болсон байгаа нь далайн усанд “орсныг” бэлхэнээ гэрчилнэ. Цацраг идэвхт бодис нь хүний бие орсон л бол генд нөлөөлөх, үхэлд хүргэх гээд олон уршигтай. Гэхдээ үр удмаа үлдээсэн тохиолдолд генийн өөрчлөлтөд орж эрэмдэг, зэрэмдэг хүүхэд төрөх магадлал өндөр төдийгүй энэ нь хэдэн үе дамжина. Нэг үгээр хэлбэл тэртээ 20 жилийн өмнө болсон Чернобылийн атомын цахилгаан станцын хор уршиг өдгөө ан амьтанд нөлөөлж тэр гэхийн тэмдэггүй амьтад Чернобылийн суурийг “сахих” болсон явдал юм. Хэрэв цаашид Монгол улс цацрагийн аюулаас хамгаалах дорвитой арга хэмжээ авахгүй бол Чернобылийн үргэлжлэл Монголд өрнөхгүй гэх баталгаа байхгүй байгаа юм. Ж.Хулан        
Shuud.mn
Сонин хачин
doh 100 bolson shdee alban yosnii toogoor
2011-12-30
БНХАУ-аас барилгийн материал,хаалаг,цонх, жижиг дунд үилдвэрийн тоног төхөөөрөмж, цай хэвлэл, баглаа боодол гэх мэт таны хүссэн бүх нд зуучилна мөн бизнисийн хамтрагч олж өгнө Zuuchlal_hutuch@yahoo.com utas 98306334
2011-12-17
11 dex ne Nyamdorj
2011-12-13
авилгал
2011-12-13
11 дэх нь
2011-12-13
авилгал
хар тамхины хэрэг бол шунахайн хэрэг шүүдээ амьдрал муу хүн гадаадад явах уу
2011-12-13
10 дахь айдас нь Дарханы Хонгор сум л даа бас газар нутаг нь хордсон бусад газрууд бас цөмийн шаар булах атомын станц барих төлөвлөгөө
2011-12-13
doh 100 bolson shdee alban yosnii toogoor