Диснейлэнд явах Голомт банкны азтай харилцагчид тодорлоо
2014-06-09

Аз жаргал, баяр баясгалан, инээд хөөр. Зөвхөн хүн төрөлхтөнд л заяасан эдгээр сайхан мэдрэмжийг, дэлхийн хаанаас нэг дор олж болох вэ? Энэ асуултанд олон хүн ДИСНЕЙЛЭНД гэж хариулах бизээ. Үнэхээр ч үлгэрийн тэр оронд ид шид амилж, хүсэл мөрөөдөл биелдэг билээ.

7

Тэгвэл Голомт банкны хамт олон харилцагчидаа Диснейлэндийн гайхамшигт ертөнцөд зочлохыг урьж, Хонг-Конгийг зорих эрхийг 10 азтандаа олгох зорилгоор “ЭХ ҮРСИЙН БАЯРЫН БЭЛЭГ-ДИСНЕЙЛЭНД” сугалаат урамшууллыг 2014.05.01- 2014.06.01-ийг хүртэл зарласан билээ.

6

Тодруулбал Голомт банкны харилцагчид өөрийн эзэмшдэг бүх төрлийн хугацаат хадгаламжиндаа болон шинээр нээлгэсэн дансандаа 100,000 төгрөгийн орлого хийх бүртээ 1 ширхэг сугалааны эзэн болсон юм. Харин энэ сарын 6-ны өдөр Голомт банкны харилцагчдаас азын од атгасан 10 харилцагч тодорч, өөрийн хайртай дотны хүний хамт Хонг-Конгийн Диснейлэндээр аялах эрхтэй боллоо.

6

441489 сугалааны дугаартай харилцагч Бямбасүрэнгийн Зоригоо

251170 сугалааны дугаартай харилцагч Бат-Эрдэнийн Батнасан

681033 сугалааны дугаартай харилцагч Норовын Болд

185669 сугалааны дугаартай харилцагч Бат-Эрдэнийн Батнасан

272286 сугалааны дугаартай харилцагч Бямбасүрэнгийн Зоригоо

102762 сугалааны дугаартай харилцагч Пак Жонг Сун

302770 сугалааны дугаартай харилцагч Очирхуягийн Алтансүх

004167 сугалааны дугаартай харилцагч Бэлэгтэйхүүгийн Туул

673051 сугалааны дугаартай харилцагч Дамдинсүрэнгийн Ариунаа

551212 сугалааны дугаартай харилцагч Даваадоржийн Цолмон

6

Одоогоос 59 жилийн өмнө анх Калифорнид үүд хаалгаа нээж байсан Диснэйлэнд нь эдүгээ АНУ, Япон, Хонг-Конг, Франц улсад гээд нийт 4 салбартай болжээ. Дэлхийд алдартай Диснейлэндэд хүн бүрийн ялангуяа хүүхэд багачуудын мөрөөдөлдөө л төсөөлдөг үлгэрийн баатрууд, баяр хөөрийг мэдрүүлэх тоглоомууд, өвөрмөц гайхалтай багт наадам гээд ч мартагдахгүй гэгээн дурсамжийг бэлэглэх бүхэн бий. Энэхүү мөрөөдлийн орноор зочлох урилгыг хүлээн авсан нийт харилцагчиддаа талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.

Shuud.mn
Сонин хачин