700 сая төгрөгөөр “Аз жаргалын угтах хаалга”-тай болно
2014-06-09

Иргэн Б.Азжаргалын санаачилгаар Орхон аймаг “Аз жаргалын угтах хаалга”-тай болохоор зураг төслийн ажлаа хийж дуусгажээ. Эрдэнэт хотоос 32 км зайтай Жаргалант сумаас цааш “Ухаа хөтөл” гэдэг газарт уг хаалгыг барих аж.

ө

Уг байгууламжид дэлгүүр, эмийн сан, дугуй засвар зэрэг үйлчилгээний газар байрлах юм байна. 700 орчим сая төгрөгийн өртгөөр босох уг байгууламжийг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй учир ард иргэд, аж ахуй нэгжүүдээс хандив цуглуулах замаар барих аж. Иргэн бүр 7000 төгрөг хандивт өгвөл Орхон аймаг томоохон угтах хаалгатай болно хэмээн төсөл хэрэгжүүлэгч үзэж байгаа юм байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин