Автозамын салбарт нийт 465,2 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ
2014-06-09

Долоо хоног бүрийн даваа гаригт болдог Засгийн  газрын "Бүтээн байгуулалтын цаг"-т өнөөдөр Зам тээврийн яамныхан оролцлоо. Тус яам энэ онд ямар ажил хийх болсон талаараа танилцуулж, автозамын салбарын хөрөнгө оруулалт, ажлын явцын талаар мэдээллээ.

й

Зам, тээврийн дэд сайд Х.Ержан “Энэ онд автозамын салбарт нийт 37 төсөлд 465,2 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байгаа ба нийт 37 чиглэлд 1886 км автозам, 8 хэсэгт 2040 метр урт гүүр баригдах аж. Улсын төсвөөс 76.8 тэрбум, Чингис бондоос 219.8 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 168.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна” гэв.

й

2014 онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан бөгөөд эдгээрээс Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох 133 км замын ажилд 5 компани оролцож, ажлын явц 56,7 хувьтай байгаа аж. Харин Хөвсгөл аймгийн 174.3 км замын ажил 50 хувь, Дорнод аймгийн 288.4 км замын ажил 67.8 хувь, Сүхбаатар аймгийн 177.9 км замын ажил 42 хувь, Завханы 294.1 км замын ажил 16.5 хувьтай, Говь-Алтай аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох автозамын ажил 33 хувьтай байгаа юм байна.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин